Шинэ жилийн бэлгийн санаа: Хамгийн дотнын хүмүүстээ өгөх бэлгүүд

Гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ он солигдох мөчийг хүлээн баярын ширээгээ тойрон суух цаг ирэхэд хэдхэн хоног үлдлээ. Шинэ оноо угтан амттай хоолоо зооглон, шинэ жилийн сэдэвтэй дэлгэцийн бүтээлүүдийг үзэн, халуун дулаан яриа өрнүүлэн баярын уур амьсгалыг мэдрэх энэхүү мөчийг сэтгэлээ шингээн бэлдсэн бэлэг улам бүр мартагдашгүй болгож өгдөг билээ. Тэгвэл хэрвээ та шинэ жилийн бэлгээ хараахан сонгож амжаагүй бол бидний бэлдсэн энэхүү хөтчөөс санаа аваарай. Арьс арчилгаа, хүүхдийн хувцас, хүн бүрийн хүсэмжит загварууд гээд та энэхүү хөтчөөс хайртай хүмүүст тань гарцаагүй таалагдах бүтээгдэхүүнүүдийг олно гэдэгт итгэлтэй байна.


Fjällräven брэндийн Kånken No.2 үүргэвч

Шведийн сургуулийн хүүхдүүдийг нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 1978 онд анхны Kånken цүнх бүтээгдсэн бөгөөд өдгөө 45 гаруй жилийн дараа тус цүнх нь дэлхий даяар сая сая нурууг засаж, үе үеийн хэрэглэгчдийн дуртай, Fjällräven-ийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэгт тооцогдох болжээ. Kånken No.2 загвар нь хоёр давхар Greenland Wax лаваар бүрсэн, бат бөх “G-1000 HeavyDuty” материалаар хийгдсэн тул өдөр тутамд, хичээл сургуульд, аялал зугаалгад гээд ямар ч нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой, насан туршийн эдэлгээ даах цүнх билээ.

Kånken No.2 - 679 Deep Patina өнгө

Fjällräven брэндийн логотой ноосон малгай

100% Швед хурганы ноосоор хийсэн энэхүү малгай нь чийг, хөлсийг маш сайн гадагшлуулахын сацуу хүйтэнд дулаанаа алддаггүй гэдгээрээ Fjällräven брэндийн хамгийн эрэлттэй, хүсэмжит загваруудын нэгт тооцогддог. Загварын хувьд нугалсан ирмэг бүхий хоёр давхар сүлжмэл хийцтэй учраас олон жилийн эдэлгээ даахаар бат бөх. Мөн хүний биед харшлах химийн найрлага агуулаагүйгээс (PFC) гадна байгальд ээлтэй буюу ул мөр гарал үүсэл нь тодорхой, тогтвортой эх үүсвэрээс гаралтай, (ZQ-certified) баталгаажсан ноос ашигласнаараа онцлогтой.

1960 Logo Hat - 334 True Red, 161 Mustard Yellow, 113 Chalk White өнгө

Онлайнаар худалдаж авах

Хаяг: ХУД, 20-р хороо, ТЭЦ 3-н замын зүүн урд, TIC 4x4 and Outdoor  дэлгүүр


Mulberry брэндийн торгон дэрний уут

Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхэд дан ганц арьс арчилгаа хангалтгүй болж харин амралт, хооллолтдоо анхаарч, тэр бүү хэл торгон материалтай дэрний уут хүртэл сонгодог болжээ. Торгон дэрний уут нь арьсанд үрчлээс үүсэх, үс унахаас сэргийлдэг давуу талтай гэдгээрээ хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байдаг. Ялам модны хүр хорхойн торгоны 6A чанарын утсаар хийсэн Mulberry брэндийн цэвэр торгон дэрний даавуу нь дэрнээс үүдэлтэй үрчлээ үүсгэдэггүй, арьс болон үсний чийгийг хадгалахаас гадна ургамлын бус уургийн бүтэцтэй учир харшил үүсгэдэггүй байна. Мөн маш зөөлөн энэхүү торгон дэрний уут нь температурын тэнцвэрийг хадгалдаг тул шөнийн турш тав тухтай нойрсоход тусална.

Mullberry Silk 100% - Navy болон Pink өнгө

Онлайнаар худалдаж авах


Husug брэндийн эгшигт шилэн лонх

Монгол гэрийн хэлбэртэй шилэн сав дотор монгол үндэсний хэв шинжийг агуулсан дүрслэл бүхий жижигхэн баримал хөгжмийн аянд эргэлдэж байвал гайхалтай биш гэж үү? Энэхүү өвөрмөц шийдэлтэй шилэн лонх нь монгол гэрийн хэлбэртэй бөгөөд тансаг зэрэглэлийн тунгалаг шилээр хийгдсэн юм. Лонхон дотор хөгжмийн эгшигт хайрцаг байрших ба шилний голд орших жижиг баримал хөгжмийн аянд эргэлдэн харагдсанаар үзэсгэлэнтэй дүрсэл бий болгоно. Шилэн дотор ямар ч шингэн уух зүйлс хийж баярын ширээгээ чимэглэж, ирсэн зочдоо дайлж болох тул энэхүү эгшигт шилэн лонх нь гоёмсог харагдахын сацуу үргэлж хэрэглэгдэх өвөрмөц бэлэг байх болно.

Husug бренд - Эгшигт шилэн лонх

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар, Husug брэндийн дэлгүүр


Kenzo брэндийн хүүхдийн хантааз болон хүрэм

Монголд албан ёсоор нээгдсэн хүүхдийн хувцасны хамгийн олон, хамгийн нэр хүндтэй брэндүүдийг төлөөлдөг олон улсын Kids Around сүлжээ дэлгүүрээс өхөөрдөм бяцхан үрстээ загварлаг, чанартай, тансаг зэрэглэлийн хувцаснуудыг олох боломжтой болоод удаж буй. Тэр дундаа Kenzo Kids нь 0-12 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд зориулсан өнгөлөг, тод, олон янзын амьтдын хээтэй, чанартай материалтай загваруудыг урладаг бөгөөд бяцхан үрсийн тав тухыг дээд зэргээр хангахын сацуу сонирхолтой дүрслэлээр дамжуулан сониуч, өөдрөг нэгэн байхыг дэмждэг билээ. Дулаахан, өхөөрдөм загвартай Kenzo брэндийн хантааз, хүрэм таны хүүхдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Kenzo Kids - Хүрэм
Kenzo Kids - Сүлжмэл хантааз

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар, Kids Around Mongolia дэлгүүр 


NOÉMI брэндийн бөгж

Цаг хугацаанд үл захирагдах сонгодог, тансаг, ноолууран загварууд урладаг NOÉMI брэнд аксесуартаа ч мөн эдгээр хэв шинжүүдийг шингээж өгчээ. Ямар ч хувцаслалттай зохицож, хувьсаж чадах минимал атлаа дэгжин аксесуарын тусламжтай олон төрлийн сонирхолтой төрх бүрдүүлж, үргэлж загварлаг харагдах боломжийг олгодог. NOÉMI брэндийн минимал загвартай, 925 сорьцтой цэвэр мөнгөн бөгжийг өдөр тутамд, үдшийн гоёлд гээд ямар ч нөхцөл байдалд, аль ч насны, ямар ч хүйсийн хүн өөрийн хэв маягтаа тохируулан зүүж, шууд л харц булаах сонирхолтой дүр төрхийг бүтээх боломжтой.

Хаяг: Сэнтрал Тауэр, 1 давхар, NOÉMI брэндийн дэлгүүр


Sisology брэндийн биеийн арьс арчилгааны багц болон үнэртэн

Хүйтэн, хуурай цаг агаартай, эрс тэс уур амьсгалтай улсад амьдардаг бидний хувьд биеийн арьс нүүрний арьстай л адил чийгшлээ алдаж, эмзэгшдэг. Иймд өдөр тутамд дээд зэргээр чийгшүүлэх, гаднын нөлөөнөөс хамгаалах, байгалийн орц найрлагатай арьс арчилгаа зайлшгүй шаардлагатай болдог. Дээд зэрэглэлийн, байгалийн орц найрлагаар бүтсэн Өмнөд Солонгосын Sisology брэндийн цувралд сүрчиг, биеийн тос болон саван, гарын тос багтдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсыг гэмтээхгүйгээр бохирдлыг цэвэрлэж, хурдан хугацаанд гүний чийгээр хангаж, хамгаалах үйлчилгээ үзүүлдэг биеийн цогц арчилгаа юм. Мөн Sisology-гийн сүрчгүүд нь сэтгэл санааг дээшлүүлж, эерэг мэдрэмж өгөх зөөлөн, таатай үнэртэй бөгөөд тус брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй төгс хослохоор бүтээгджээ.

Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар, Ulemj Grease салон 


Г.Тэмүүлэн

2023-12-25, 16:53