Таны Instagram-ын дагагчид ямар аяллын зураг харахыг хүсдэг вэ?

Өөрийн хуудсаа илүү алдартай болгох бас нэгэн арга

Instagram хуудсаа олон дагагчтай болгоно гэдэг бараг л супер баатрын даалгавар гэсэн үг. Мэдээний урсгалын эргэн тойрон дахь "солиорол", like-ын төлөөх тэмцэл, hashtag хийх ач холбогдол, дагагчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор догь "Stories" хийдэг апп ашиглах гэх зэргээр өдөр ирэх тусам Instagram олон нийтийн сүлжээ улам л өндөр шаардлагатай болсоор байгаа юм. Тэгвэл тус олон нийтийн сүлжээний хамгийн алдартай постын рейтингэд селфи болон аяллын зургууд өндөр байрыг эзэлсээр байна.

Аяллын зурагт Pantone институт хүртэл ач холбогдол өгөөд эхэлжээ. Бүр тодруулбал өнгө будгийн институт олон нийтийн сүлжээнүүдэд нийтлэгдсэн зургууд дээр суурилан судалгаа хийж, ямар өнгөтэй аяллын зургууд хүмүүст хамгийн их таалагддаг болохыг тодорхойлсон байна. Pantone институтийн мэдэгдсэнээр энэ жил хүмүүсийн хамгийн их сонирхсон өнгөөр "Salmon" ягаан, "Island Paradise" цэнхэр, "Eden" ногоон, "Brandied Melon" гэх шороон өнгөнүүд тодорчээ. Ягаан өнгө нь нар жаргах мөчийг, цэнхэр өнгө нь тэнгэрийг, ногоон нь зүлэг нугыг харин шороон өнгө нь мэдээж газар шороог илтгэдэг байна. Эдгээр бүх өнгө амгалан тайван байдал, зохицлыг бэлгэддэг ажээ.

"Instagram гэх зэрэг онлайн тавцангуудад нийтлэгдсэн гайхалтай аяллын зургууд нь хэрэглэгчдэд дараагийн аяллын маршрутаа сонгоход асар их нөлөө үзүүлдэг" гэж судалгааг хариуцсан мэргэжилтэн онцолжээ. Мөн түүний хэлснээр гайхалтай өнгө ба чанартай зураг нь илүү олон хүнд хүрэх өндөр магадлалтай гэж хуваалцсан юм. Судалгааны явцад эдгээр өнгөнүүд нэг дор хамтдаа оршдог нэгэн газрыг тэд олжээ. Энэхүү онцгой газар нь Калифорни мужийн Карлсбад гэх далайн эргийн жижиг хот гэнэ.

Buro.Mongolia

2018-05-25, 13:00

  • Зураг: