Аризонагийн их сургуулийн 2,000 оюутныг хамарч, нийт 10 жилийн турш үргэлжилсэн нэгэн судалгааны үр дүнд эд баялагт хүрэх гол түлхүүр нь өөртөө итгэх итгэл гэдэг нь тогтоогджээ. Хүйс, арьс өнгө, нийгмийн давхаргын аль нь ч хүний санхүүгийн чадамжинд өөртөө итгэх итгэлээс илүүтэйгээр нөлөөлж чаддаггүй болохыг энэхүү судалгаа баталж байна.
Судалгааны эхэнд оюутнуудын шаардлагагүй зүйлсэд мөнгөө үрдэггүй зан чанарт эцэг эх нь нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Тухайлбал зардлаа бүх нийтээрээ, нээлттэй хэлэлцдэг гэр бүлд өсч торнисон хүүхдүүд санхүүгийн тал дээр илүү амжилттай байдаг нь батлагдсан байна.
Эрдэмтэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн санхүүгийн мэдлэг, сониуч зан чанар, амбиц ба ерөнхий мэдлэгийн хүрээ зэргийг ажиглаж, үүн дээр тулгуурлан дүгнэлт хийжээ. Үр дүнд нь мөнгөө зарцуулах тал дээр өөртөө итгэлтэй, мөн төсвөө хэрхэн удирдахыг мэддэг хүмүүс эд баялгаа өсгөх илүү өндөр боломжтой ба хэд дахин их мөнгө олж байсан нь тогтоогдсон байна.
Хамгийн сонирхолтой нь санхүүгийн ур чадвартаа итгэлтэй байсан дээрх оюутнууд тооцоолоогүй худалдан авалт хийх тохиолдол байсан бөгөөд үүний зэрэгцээ мөн эдийн засгийн зарим нэг зүйлсийн тухай ойлголтгүй байжээ. Гэсэн хэдий ч тэд үргэлж мөнгөө яг юунд зарцуулж байгаагаа маш сайн мэдэж, тооцоолж байсан ба хямралын үед ч хүртэл өөрийн санхүүгийн чадамжинд итгэлтэй байсан гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт