"Z" үеийнхэн ямар шинэ жилийн бэлэг авахыг хүсэж байна вэ?

Бас зул сарын баяраар

Дижитал маркетингийн Bazaarvoice компани 18-29 насны худалдан авагчид тун удахгүй болох шинэ жил болон зул сарын баяраар ямар бэлэг сонгох хандлагатай байгааг судалжээ. Судалгааны үр дүнд "Z" үеийнхэн ямар нэгэн төлөвлөөгүй худалдан авалт хийдэггүй төдийгүй өөртөө бэлэг авдаггүй болох нь тогтоогдсон байна. Харин судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64% нь өөр хэн нэгэнд бэлэг бэлддэг гэдгээ хүлээжээ.

Түүнчлэн шинэ мянганыхны дараагийн үеийн төлөөлөгчид гэгддэг "Z" үеийнхэн олон нийтийн хэвшмэл ойлголтоос үл хамааран виртуал бус харин бодит бэлэг өгч, өөрсдөө ч ийм төрлийн бэлэг авахыг хүсдэг гэнэ. Санал асуулгын үр дүнд энэ жил тэдний 47%-гар урлал, 45%-хоол, 41%-аялал, 35%-романтик бэлэг сонгоно гэж мэдэгджээ.

Та "Z" үеийнхэн гэж хэн болох, тэд ямар онцлогтойг илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2018-10-29, 10:00

  • Зураг: