21,000 байнгын оршин суугч байх боломжтой
Нийт 32 сая м2 талбайг хамардаг номхон далайн өмнөд хэсэгт орших Сатоши арлыг “Дэлхийн анхны крипто нийслэл” болгоход бэлэн боллоо. Вануату улсын харьяанд байдаг уг арлыг крипто диваажин болгох бэлтгэл ажил олон жилийн өмнө эхэлсэн ба улмаар тус улсын ерөнхий сайд болон сангийн яамнаас бүх зөвшөөрлийг олгосноор Сатоши арал анхны бодит крипто эдийн засаг блокчейнд суурилсан ардчилсан бүс нутаг болох гэж байна. Ингэснээр Сатоши нь огт бэлэн мөнгө хэрэглэхгүй зөвхөн цахим мөнгөөр гүйлгээ хийгдэх анхны хот болох юм.
Сатоши арлын албан ёсны вэб хуудсан дээр арлын танилцуулга болоод ирээдүйн орон сууц, барилга байгууламж болон арлыг хэрхэн тогтвортой, ухаалаг хот болгон хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулга видео тавигдсан байна.
21,000 байнгын оршин суугч байх боломжтой уг арлын иргэншлийг зөвхөн NFT хэлбэрээр олгоно гэж мэдэгджээ. Энэ оны сүүлээр арлыг цөөн тооны хөрөнгө оруулагчдад нээлттэй болгож магадгүй гэж мэдэгдсэн бөгөөд Америк, Канад, Ази болон Австралиас шууд нислэгээр очих боломжтой гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт