Хэтрүүлэггүй эрүүл хооллолт
Жижи Хадид бол орчин цагийн хамгийн алдартай, шинэ үеийн нөлөө бүхий моделиудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Карьер, гаднах төрх, хоолны дэглэм гээд түүний талаарх бүх л зүйлс олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс бид энэ удаад загвар өмсөгч бүсгүйн нэг өдөрт иддэг хоолны талаар сонирхож үзэхээр шийдлээ.
Жижи Хадид ихэвчлэн эрүүл хооллохыг хичээдэг ч хааяа нэг өөрийгөө шагнаж, хүссэн зүйлээ идэх тохиолдол гардаг хэмээн Harper's Bazaar сэтгүүлд өмнө нь ярьж байсан юм. Тэрээр өөрийгөө хязгаарлах тохиолдол гардаг ч энэ нь өглөөний хоолонд огт хамаарахгүй гэнэ. Түүний ердийн өглөөний хоол шарсан өндөг, гахайн шарсан мах, бяслаг, шарсан талх, кофе ба жүржийн шинэхэн шүүснээс бүрддэг байна. Мөн Жижигийн хувьд өглөөний хоол нь өдрийн хамгийн чухал мөч гэдгээ тэрээр хэлсэн юм. "Миний өглөөний идсэн бүх зүйл намайг өдрийн турш эрч хүчээр хангадаг. Тиймээс би өглөө тэжээллэг хоол идэхийг хичээдэг" хэмээн тэрээр хуваалцжээ.
Гэхдээ тэрээр тухайн өдрөө хэр их ачаалалтай дасгал хийснээс шалтгаалан, өдөр ч илчлэг ихтэй хоол идэх тохиолдол байдаг байна. Ерөнхийдөө Жижи өдрийн хоолонд руккола (arugula) гэх ногоотой салат иддэг гэнэ. Хэрэв тэр хүсвэл огт харамсахгүйгээр бургер идэж ч чадна. Учир нь түүний үзэж буйгаар бид эрүүл саруул ухаантай байхын тулд хоолноос таашаал авч байх хэрэгтэй гэжээ.
Харин модель бүсгүйн оройн зоог ихэнх тохиолдолд улаан лоолийн шөл, хөнгөн хачиртай талхнаас бүрддэг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт