Английн тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч Aston Martin "007: Спектр" кинонд зориулан бүтээсэн загварыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ
Aston Martin компани Жеймс Бондын хамгийн сүүлд гарсан киноны зураг авалтад зориулж DB10 загварын машинаа арван ширхэг үйлдвэрлэсэн билээ. Харин одоо арван машины хоёр нь Лондонд Christie's дуудлага худалдаанд орохоор боллоо. Дуудлага худалдаанд DB10 загварыг дор хаяж 1 сая фунт стерлингээр үнэлэх байх гэж мэргэжилтнүүд урьдчилан тооцоолж байна.
Жүжигчин Дэниэл Крэйгийн гарын үсэгтэй тэрхүү тансаг машиныг хэн өөрийн болгох нь ирэх хоёрдугаар сарын 18-нд тодорхой болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт