BURO.-гийн хамт олны шинэ жилээр авахыг хүсэж буй бэлгийн жагсаалт
Хайртай хүнийхээ сонирхолд тохирсон бэлэг сонгоно гэдэг амаргүй ажил. Юунаас эхлэхээ мэдэхгүй цалгардахдаа “Ээждээ/найздаа/нөхөртөө юу бэлэглэх вэ?” гэж google-ээс асуух нь бий. Тэгвэл BURO.-гийн хамт олон эрэл хайгуулыг тань бага ч болов хөнгөвчлөх үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Энд бид өөрсдийн шинэ жилээр авахыг хүссэн эд зүйлсээ нэгтгэсэн ба тус жагсаалтад загвар, интерьер, урлаг соёлын салбарт хоббитой хүмүүст таалагдах нь гарцаагүй шинэлэг зүйлс давамгайлж байгаа юм.
Тухайлбал, интерьер экстерьерийн салбарт сонирхолтой хүн бүрийн авахыг хүсдэг Architectural Digest-ын ширээний ном, алдарт KAWS-ын цуглуулгын декор, шаазан эдлэл сонирхогчдын дуртай Fornasetti-гийн хананы таваг зэрэг нь урлаг, гоо зүйг чухалчилдаг хүмүүсийн хүслийг гүйцээж чадна. Харин та загварт сонирхолтой нэгэнд бэлэг барих гэж буй бол The Row-ын цамц, Miu Miu-гийн байкер гутал гэхчлэн It зүйлсээс сонголтоо хийгээрэй. Үүнээс гадна тус жагсаалтад ухаалаг төхөөрөмжүүд (утасны тавиур, Wi-Fi цэнэглэгч), Humanrace брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, Maison Margiela-гийн үнэртэн, тоглолтын тасалбар зэрэг төрөл бүрийн сонирхолд нийцэх зүйлс багтсан билээ.
Ерөнхий захирал
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Ерөнхий редактор
Арт директор
Загварын редактор
Амьдралын хэв маягийн редактор
Урлаг соёлын редактор
Дижитал контент бүтээгч
Ахлах нягтлан бодогч
Маркетинг менежер
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт