Сар шинийн баяраар бэлэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн санал болгодог үндэсний брэндүүд

Үндэсний онцлог шингэсэн дотоодын бүтээгдэхүүнүүд бэлэглэцгээе

Арвандолдугаар жарны “Үзэсгэлэнт Болгогч” хэмээх Харагчин туулай жилийн шинийн нэгний өдөр энэ сарын 21-нд тохионо. Сар шинийн баярыг монголчууд бид өргөн дэлгэр тэмдэглэж, айлд ирсэн гийчин бүрийн гарыг цайлгадаг уламжлал, ёс заншилтай.

Жил бүрийн Цагаан сараар айл өрх бүр баярын ширээ, бэлэг сэлтэд хамгийн их ач холбогдол өгдөг. Монгол түмний сар шинийн баярын гол утга учир нь хүйтэн өвлийг өнөтэй давж чадсанаа тэмдэглэх явдал бөгөөд элбэг дэлбэг ширээ засаж ураг төрлийн хүмүүсээ дайлж урин хаврыг угтдаг билээ.

Баярын ширээг тань чимэхийн дээдээр чимж, гарын бэлгийг тань нүнжигтэй харагдуулах 2023 оны дотоодын салбар бүрийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Gobi Cashmere

Ноолууран бүтээгдэхүүн нь манай улсын гадагшаа тогтмол экспортолдог уул уурхайн бус цөөн бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд монгол ноолуурын чанар олон улсад үнэлэгддэг. Gobi брэнд нь тэртээ 1981 онд байгуулагдсан цагаасаа тогтмол өсөн дэвшсээр өнөөдөр салбартаа шилдэг нь болсон төдийгүй, гадаадын жуулчид Монголд ирэхдээ заавал худалдан авалт хийдэг үндэсний брэнд болсон билээ.

Ноолууран цамц, ороолт, бээлий зэрэг нь Цагаан сарын баяраар хамгийн хүндэтгэлтэй зочид, тухайлбал өндөр настан, хүргэн, бэр, олон жил уулзаагүй ахан дүүс, тэр бүү хэл бяцхан үрсдээ хүртэл өгөхөд тохиромжтой хамгийн дулаахан бэлэг байж чаддаг. Gobi брэндийн бүтээгдэхүүнүүд өнгө загварын хувьд маш өргөн сонголттой тул нас, хүйс харгалзалгүй бэлгэлэх бүрэн боломжтой.

Мөн түүнчлэн бидний зүгээс "AUDREY" принттэй шааль, цулгуй ноолууран нэхмэл нөмрөгийг санал болгож байна.

Tavan Nuden

Монголын хамгийн тансаг брэндүүдийн нэг бол яах аргагүй Tavan Nuden юм. Тус брэнд нь гоёлын хутга, аяга таваг, бугуйн цаг зэрэг цөөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба өнгө, загварын хувьд голцуу үндэсний хэв шинж шингээсэн байдаг. Тэд цөөн хэдэн жилийн хугацаанд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийг нэг шат ахиулж чадсан билээ.

Хятадын шаазан урлалын гайхамшиг болсон Ling Long технологийг шигтэсэн "Алтангадас" нэртэй цай, хоолны шаазан аяга, мөн эспрессо уухад зориулагдсан аяга нь сар шинийн баяраар дотнын хүмүүстээ бэлэглэх оновчтой бөгөөд чамин бэлэг байх болно.

Чингис Грандхаан

Чингис Грандхаан нь үндэсний баярууд болох Наадам, Цагаан сараар олон жилийн туршид айл өрх бүрийн өргөө гэрийнхээ хойморт залдаг баярын ширээний чимэг болсоор олон жилийг үджээ. Өнгө үзэмжийн хувьд гоёмсог, орчин үеийн төрх шингээсэн. Төрийн шагналт, ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн зурсан Чингис хааны алдарт хөргийг энэхүү бүтээгдэхүүндээ амжилттайгаар мөнхжүүлсэн. Мөн Чингис Грандхаан брэнд нь бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэн хүргэж байгаа бөгөөд ОХУ-д амжилттайгаар экспортлогдон борлуулалтаараа тэргүүлж яваа билээ.

Khaan Chess

Цагаан сарын баяраар шатар бэлгэнд авсан хүн тийм ч олон биш байх. Мэдрэмжтэй гэрийн эзэд зочныхоо сонирхолд тааруулж бэлэг зэхдэг. Гэхдээ Khaan Chess брэндийн шатрын багцыг зөвхөн шатрын хорхойтнуудад өгнө гэвэл өрөөсгөл ойлголт. Эл брэнд нь тансаг зэрэглэлийн сувенир маягийн шатрын багц үйлдвэрлэдэг ба ердөө наймхан жилийн өмнөөс эхэлсэн гэхэд маш олон хүмүүсийн зочны өрөөг чимж байгаа юм.

Тус брэндийн "Андын шатар" бүтээгдэхүүнийг бид онцолж байна. Хөлөг, биетийн хайрцгууд нь гадуураа гоёлын төгөлдөр хуурын лакаар өнгөлөгдсөн, ус, тоос шорооноос хамгаалах бүтээлэг, хайрцагтай бөгөөд үнэ цэн ихтэй, оюунлаг бэлгийн сонголт болох юм.

Lhamour

Lhamour брэнд нь монгол хүний эрүүл мэнд, арьсны онцлогт тааруулан байгалийн гаралтай, эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр олон улсад танигдах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус брэндийн онцлог нь Монголын хөрсөн дээр ургасан түүхий эдийг ашигладаг бөгөөд бүтээгдэхүүний сав баглаа боодол нь дахин боловсруулагдах боломжтой, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулдгаараа давуу талтай юм.

Lhamour брэнд нь Цагаан сарын баярт зориулан “Амар байна уу” нэртэй бэлгийн багц гаргасан бөгөөд зочдод өгөхөд тохиромжтой, практикал сонголт байх болно.

Baigal

Baigal брэнд нь 2014 оноос дэлхийн жишиг стандартын шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж буй. Тухайн брэнд нь Монгол улсын түүх, соёл, уламжлал, бэлгэдэл дээр суурилж, орчин үеийн хэв маягтай зохируулан Монголын зах зээлд амжилттай яваа брэндүүдийн нэг билээ.

Цагаан сарын баяраар гэрт ирсэн ах дүүс, зочин гийчинд бэлэглэхэд тохиромжтой олон төрлийн сувенир, үнэт эдлэл, хэрэгсэл тэргүүтнийг тус брэнд санал болгох ба эдгээрээс XIII зууны Монголын түүхээс сэдэвлэж хийсэн, хулдаасан материалтай хөзөр тун сонирхолтой бэлэг болох юм.

Buro.Retelling

2023-02-06, 15:30