Хамгийн үр дүнтэй аргууд
Дасгал хөдөлгөөн хийсний дараагаар биеийн булчингууд өвдөх нь тийм ч таатай зүйл биш гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Биеийн булчингууд хөндүүрлэж өвдөх нь хэт их ачаалал авсны улмаас "microtrauma" буюу эсүүдэд хөнгөн гэмтэл үүссэнтэй холбоотой юм. Иймээс булчингууд маань эдгэрэх явцад бид хэд хоног таагүй мэдрэмжтэй явдаг. Ихэнх тохиолдолд удаан хугацаагаар спортоор хичээллээгүй хүмүүс дасгал хийж эхэлснээр энэхүү асуудалтай тулгардаг ч туршлагатай тамирчид ч мөн үүнд өртөх магадлалтай байна.
Булчин өвдөхөөс сэргийлэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол дасгал хийх үеэр өөртөө хэт их ачаалал өгөхгүй байх юм. Өөрийн биеийн байдлыг анхааралтай чагнаж, бага багаар дасгалын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Нэмэлт жин ашиглан дасгал хийхдээ ч мөн тус зөвлөмжийг даган мөрдөөрэй. Хэрэв та дасгалуудаа болгоомжтой хийж гүйцэтгэсэн ч бие тань хөндүүрлэн өвдөж эхэлсэн бол өвдөлтийг мэдэгдэхүйц буруулах дараах аргуудыг туршиж үзэхийг санал болгож байна.
Бэлтгэл хийсний дараа заавал сунгалтын дасгал хийж зурших хэрэгтэй. Сунгалт нь булчингийн уян хатан байдал болон үе мөчний ажиллагааг хөгжүүлдэг давуу талтай. Түүнчлэн сунгалт хийх нь цусны эргэлтийг сайжруулж, булчингийн эдгэрэх явцыг хурдасгаж, өвдөлтийг намдаадаг билээ.
Хэдийгээр таны гол зорилго жингээ хасах байсан ч бэлтгэл хийхээс өмнө эсвэл дараа нь хоолоо хасаж өөрийгөө өлсгөж болохгүй. Хооллолт тогтмол бус байх нь бэлтгэлийн үр нөлөөг багасгахаас гадна бие махбодод аюултай байж болзошгүй юм. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд дасгал хийснийхээ дараа 45 минутын дотор хооллохыг зөвлөж байна. Ингэхдээ бидний биед зайлшгүй хэрэгцээтэй уураг болон эрүүл нүүрс усаар баялаг хоол хүнснээс сонгох нь зүйтэй бөгөөд энэ нь сайн үр дүнд хүрэхэд нөлөөлөхөөс гадна булчингийн эдгэрэх явцыг хурдасгах болно.
Халуун ус нь цусны эд эсийг сэргээж, булчинг тайвшруулдаг давуу талтай. Хэрэв танд ваннд орох боломж байгаа бол халуун усандаа далайн гаралтай давс хийгээрэй. Далайн давсны найрлага дахь идэвхтэй бодисууд үрэвсэл болон өвдөлтийг бууруулдаг тул дасгал хийсний дараах таагүй мэдрэмжид баяртай гэж хэлж болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт