Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар бол iPhone 7 гар утсанд чихэвчний оролт байхгүй. Тэгвэл одоо iPhone 7 утсаар яаж хөгжим сонсохыг харцгаая
Шинэ iPhone 7 ухаалаг утас чихэвчний оролтгүй болсон тухай мэдээ хамгийн түрүүнд цацагдсан байгаа. Тиймээс энэхүү утасны чихэвч нь яг ямар байх талаар шууд л яригдаж эхэлсэн. Мэргэжилтнүүд хоёр хувилбар дэвшүүлсний нэг нь Lightning цэнэглэгчний оролт давхар чихэвчний оролт байх юм. Эсвэл чихэвч Bluetooth-ээр дамжиж утастай холбогдох магадлалтай байсан билээ. Өөр нэг магадлалаар бол энэхүү шинэ чихэвч нь ямар нэгэн холбоосгүй, тусгай утасны гэрт цэнэглэгдэнэ гэх хувилбартай байсан.
Тэгвэл энэхүү видеоноос харахад эхний хувилбар бодит амьдралтай хамгийн ойр байжээ. iPhone 7 гар утасны чихэвч цэнэглэгчний оролтонд холбогдох юм байна. Мөн өмнөх цуурхлуудаас харахад, iPhone 7 гар утасны шинэ чихэвчний дуугаралтын чанар сайжрахгүй бөгөөд өмнөх загвартайгаа ижил түвшинд байх бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт