Хуурамч дүрслэл болон худал мэдээлэлтэй тэмцэнэ
Instagram олон нийтийн сүлжээ өнгөрсөн есдүгээр сараас эхлэн тураах бүтээгдэхүүн, косметик ажилбаруудын сурталчилгааг хязгаарлаж эхэлсэн билээ. Тэгвэл одоо тэд хэрэглэгчдийг худал мэдээллийн сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд Photoshop болон бусад зураг засаж янзалдаг программуудаар засварласан зургуудыг хүмүүсээс нууж эхэлснийг Dazed мэдэгдлээ.
Тодруулбал одооноос эхлэн "фотошопдсон" зургууд дээр "Худал мэдээлэл" гэсэн тэмдэглэгээ гарч ирэх бөгөөд хэрэглэгчид тухайн контентыг нээж үзэх эсэхээ өөрсдөө шийдэх болно.
Хэдийгээр нэг талаар энэхүү шинэ дүрэм журам нь хэрэглэгчдэд эерэг орчин бүрдүүлж, тэднийг худал мэдээлэл, сэтгэл зүйн дарамтаас хамгаалах зөв шийдвэр боловч нөгөөтээгүүр дижитал уран бүтээлчдэд хохирол учруулаад байгаа юм. Тухайлбал Сан-Франциско хотын гэрэл зурагчин Тоби Харриман @MixSociety хуудасны нийтэлсэн солонгын өнгөтэй уулын дэргэд зогсож буй хүний зургийг Instagram цензурдсэн байхыг олж харсан байна. Энэ тухайд тэрээр "Би дижитал урлагийг маш их хүндэлдэг. Тиймээс дижитал уран бүтээлийг олж үзэхийн тулд ямар нэгэн саад тотгортой учирмааргүй байна" хэмээн хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт