Хайх

Анхаарал хандуулах шинэ найрлага: Мэдрэмтгий арьсны аврагч \"аллантоин\" гэж юу вэ

Анхаарал хандуулах шинэ найрлага: Мэдрэмтгий арьсны аврагч "аллантоин" гэж юу вэ

Эмзэг, мэдрэмтгий арьсны аврагч

Text: Buro.Mongolia


Сүүлийн үед гоо сайхны салбар, тэр дундаа K-Beauty салбарт нэрд гараад байгаа аллантоин гэх нэршлийг яг ямар учиртай найрлага болохыг мэдэхгүй бол анхаарлаа хандуулаарай. Эмзэг, мэдрэмтгий арьсны аврагч хэмээн нэрлэгдээд буй аллантоин нь маск, чийгшүүлэгч тос, ампулын найрлагад ихэвчлэн ордог ба арьсыг тайвшруулан, чийгшүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Шинжлэх ухаанд aluminum dihydroxy allantoinate хэмээн нэрлэгддэг аллантиоин нь ургамал, амьтан, микроб зэрэг амьд организмд байдаг байгалийн гаралтай нэгдэл юм. Харин гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд аллантоиныг лабораторийн аргаар гарган авдаг ба бүтээгдэхүүний шошгонд аллантоин нь Glyoxyldiureid, Cordianin, 5-Ureido-2, 4-Imidazolidindion, 5-Ureidohydantoin, Alantoin, Allantonin, Allantoine гэх нэршлийн дор "нуугдсан" байдаг.

"Ретинол болон гликолийн хүчлийг буруу хэрэглэснээс үүдэн арьс хуурайших, эмзэгших тохиолдолд үйлчлүүлэгчдэд аллантоины агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгодог. Аллантоин нь арьсыг тайвшруулж, чийгшил өгөхөөс гадна найрлага дахь антиоксидант нь чөлөөт радикалыг устгаж, үрэвслээс үүссэн толбыг арилгадаг. Түүнчлэн коллагены нийлэгжилтийг дэмжин, эпидермис буюу өнгөн давхарга чийгшил алдахаас сэргийлдэг мэдрэмтгий арьсанд зайлшгүй шаардлагатай нэгдэл" хэмээн Нью-Йорк дахь Union Square Laser Dermatology эмнэлгийн эмч Клэр Чанг зөвлөсөн юм.

Найрлагадаа аллантоин агуулсан бүтээгдэхүүнүүд:

 

цааш үзэх