Хайх

Хуйхандаа гуаша иллэг хийх нь ямар ач тустай вэ?

Text: Buro.Mongolia


Гуаша гэж юу вэ?

Гуаша гэдэг нь Хятадын уламжлалт анагаах ухаанд, тэр дундаа гоо сайхны эмчилгээнд ашиглагддаг хаш чулуун иллэг юм. "Гуа" буюу дарах, хусах мөн "ша" буюу тууралт, улайлт гэсэн утгыг илэрхийлэх ба энэ нь нүүрний булчингуудыг суллаж, цусны эргэлтийг 400 хувиар сайжруулахын зэрэгцээ толгойн өвчнийг намдаан, арьсны эд эсүүдийг сэргээж, эрүүл толигор байлгахад эерэг нөлөө үзүүлдэг арьсны шидэт иллэг юм. Гвинет Пэлтроу, Миранда Керр, Жессика Альба болон Карли Клосс зэрэг Холливүүдийн алдартнууд гуаша иллэгийг тогтмол хэрэглэж хэвшсэн байдаг гэнэ.

Хуйхандаа гуаша иллэг хийх нь ямар ач тустай вэ? (фото 1)

Тэгвэл гуаша иллэг хуйханд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Хятадын уламжлалт анагаах ухаанд үсний эрүүл мэнд болон чанар нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээнээс маш их хамааралтай байдаг гэж үздэг. Тэгвэл гуаша иллэгийн давуу тал нь цусны эргэлтийг сайжруулдаг тул энэ нь Хятадын анагаах ухаан болон гоо сайхны салбарт алдаршсан байдаг юм.

Хуйхандаа гуаша иллэг хийх нь ямар ач тустай вэ? (фото 2)

Гуаша иллэг нь хүзүү болон толгойн өвчнийг намдааж, үүний зэрэгцээ хуйхны цусны эргэлтийг хэд дахин сайжруулдаг онцлогтой. Мөн гуаша нь стрессний эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, улмаар сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг онцлогтой байна.


Хуйхны гуаша иллэгийг хэрхэн хийх вэ?

Жирэмсэн эмэгтэйчүүд, цусны даралт нь ихэсдэг болон архаг өвчинтэй хүмүүс хуйхандаа гуаша иллэг хийхээсээ өмнө Хятадын уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч эсвэл зүү төөнүүр эмчилгээний мэргэжилтнээс зөвлөгөө авах нь зүйтэй юм.

Иллэг хийх дүрэм маш энгийн:

  1. Болгоомжтой, огт яаралгүй гуашаны нумарсан, эсвэл долгиолсон хэсгийг толгойн дээд хэсгээс чихний хэсэг рүү зүглүүлж, зөөлөн даралттай иллэг хийнэ.
  2. Арьс болон үсний үндсийг гэмтээхээс сэргийлж гуашаг чанга дарж болохгүй гэдгийг анхаараарай.
  3. Анхлан гуаша иллэг хийж эхэлж байгаа хүмүүс таван минутаас хэтрэлгүй иллэг хийгээрэй. Аажим аажмаар үргэлжлэх хугацааг нэмж болно.

Хуйхандаа гуаша иллэг хийх нь ямар ач тустай вэ? (фото 3)

Оросын Quarz Store дэлгүүрийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Полина Сохранова өөрийн гуаша иллэгийн туршлагаас хуваалцлаа.


Би гуаша нүүрний иллэгийг дөнгөж алдаршиж эхлэх үед хуйхны иллэгийн талаар олж мэдэж байсан. Удалгүй Quarz Store дэлгүүрийнхээ чиглэлийг гаргаж байхдаа хуйхны зориулалттай гуаша хэрэгслийг хийхээр шийдсэн юм. Учир нь нүүрний өнгө, бүтэц, толигор байдал нь толгой, хүзүү, мөр, эгэмний арьс зэргээс маш их хамаардаг. Тиймээс зөвхөн нүүрний арьсандаа анхаарч, бусад хэсгүүдийг умартах нь буруу шийдвэр юм. Эдгээр хэсгүүд дээр гараараа иллэг хийж болохоос гадна гуаша нь маш сайн үр дүн өгдөг.

Хуйхны зориулалттай гуаша нь ихэвчлэн долгиолсон ирмэгтэй байдаг. Хүсвэл тусгай чулуун материалтай үсний сам ч хэрэглэж болно. Гэхдээ хуйхны иллэг хийхийн тулд ердийн гуаша ашиглахад ч тохиромжтой. Миний танил, Хятадын анагаах ухааны мэргэжилтэн Винсент Кан үс унадаг хүмүүст гуаша иллэг эерэгээр нөлөөлдөг талаар тогтмол ярьдаг. Ерөнхийдөө гуаша иллэг нь цусны урсгалыг сайжруулж, эд эсийн нөхөн төлжилт болон тэжээлийг сайжруулдаг нь клиник судалгаагаар батлагдсан билээ. Үс унадаг бол гуаша иллэгийг зориулалтын үсний ампул болон серумтэй хослуулбал гарцаагүй үр дүн өгнө.

Хуйхандаа гуаша иллэг хийх нь ямар ач тустай вэ? (фото 4)

Хуйхандаа иллэг хийхдээ гар болон гуаша иллэгийг хослуулахыг зөвлөж байна. Мөн иллэг хийсний дараа арьсны эд эс халж эхэлдэг тул тэр даруйдаа гадаа гарч болохгүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх