Хайх

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт

Дөрвөн өдрийн дөрвөн гоо сайхны төрх

Text: Д.Марал


Бүхэл бүтэн хоёр жилийн турш хойшлогдсоны эцэст залуучуудын хүсэн хүлээдэг Playtime хөгжмийн фестиваль эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Бид наадмын энэ дөрвөн өдрийн турш ямар нүүр будалт болон үс засалт хийхээ хараахан шийдээгүй байгаа уншигчдадаа зориулан сүүлийн үеийн трендүүдийг тусгасан дэлгэрэнгүй гоо сайхны хөтөч бэлтгэлээ.

Дэлхийн хаана ч зохион байгуулагддаг хөгжмийн фестивальд оролцогчдын хувцас загвар, нүүр будалт болон үс засалтад түлхүү хиппи, богем хэв маягууд зонхилдог билээ. Үүний хажуугаар тухайн үед эрэлттэй байдаг чиг хандлагууд мөн үзэгдэх нь бий. Энэ жилийн хувьд бол Playtime наадам дээр илүү өнгөлөг, зоригтой гоо сайхны шийдлүүд давамгайлах төлөвтэй байгаа юм. Гэхдээ хамгийн гол нь яг өөрийн онцлогт тохирсон будалтыг туршиж үзэх нь чухал гэдгийг санаарай. Түүнчлэн аливаа нүүр будалтын өмнө өндөр SPF хамгаалалттай нарны тос сайн түрхэж, будалтдаа аль болох усны хамгаалалттай бүтээгдэхүүнүүд ашиглахыг зөвлөж байна.


"EUPHORIA" ХЭВ МАЯГ


Сүүлийн гурван жилийн турш дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа “Euphoria” цувралын баатруудын хэрэгжүүлсэн нүүр будалтууд гоо сайхны салбарт шинэ трендүүд тогтоосоор байна. Ерөнхийдөө тэдний хувцас загвар, тэр тусмаа гоо сайхны төрхүүд шинэ мянганыхны залуусыг төгс илэрхийлж чаддаг тул залуучууд ийнхүү гол баатруудаас бүтээлч санаа аван, сонирхолтой будалтуудыг хийсээр байгаа юм. Euphoria хэв маягийн будалтад том ширхэгтэй саа, өнгө өнгийн шигтгээ зэрэг нүдний гялалзсан чимэглэлүүд давамгайлдгаас гадна неон өнгийн тень, график дүрслэл бүхий контур гээд анхаарал татам элементүүд шаардлагатай байдаг. Харин үс засалтын хувьд 1960 болон 1990-ээд онуудад зонхилж байсан шийдлүүдийг хэрэгжүүлэн урд талын үсээ хоёр сүлжиж, гоёмсог үсний аксесуаруудаар төрхөө чимэхийг зөвлөж байна.

График дүрслэлтэй контур

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 1)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 2)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 3)

Эргэн тойрны бүх хүмүүст өөрийн эмэгтэйлэг чанараа таниулахыг хүсдэг трансжендэр Жулс (Хантер Шафер) Япон анимейшн дүрүүдийг санагдуулам өнгөлөг, этгээд хэв маягаар нүүрээ будах дуртай. Түүнийг тодорхойлдог хамгийн гол нүүр будалтын элемент бол өнгө өнгийн сонирхолтой дүрс бүхий контур юм. Нүдний дотор булан, дээд болон доод зовхи гээд хүссэн газраа контур зураарай. Ингэхдээ хоёр, эсвэл гурван зураас бүхий будалт болон огцом дээш чиглэсэн хэлбэртэй контураас санаа авахыг санал болгож байна. График дүрс зурахын тулд гель, эсвэл шингэн бүтэцтэй контур хамгийн тохиромжтой юм.

Шигтгээ, шигтгээ бас дахин шигтгээ

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 4)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 5)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 6)

Мэдди (Алекса Дэми) болон Кэйси (Сидни Суини) нар нүдний будалтаа сувд мэт гялалзах том, жижиг ширхэгтэй шигтгээ, наалтаар баяжуулж, төрөл бүрийн сонирхолтой будалтууд хийх дуртай. Тус будалтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө нил ягаан, тод цэнхэр гээд тод өнгийн тениэр нүдээ будаж, дараа нь нүдний дээд болон доод зовхи, нүдний булан, хөмсөг дээрээ шигтгээ наагаарай. Танд шигтгээ наах зориулалтын цавуу болон төрөл бүрийн хэмжээтэй шигтгээ байхад л хангалттай.

Сүлжсэн үс

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 7)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 8)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 9)

Сүлжсэн үс гэдэг тодорхойлтоороо классик сүлжилтүүдийг биш, харин илүү өвөрмөц байдлаар загварчилсан сүлжилтийг хэлж байгааг анхаараарай. Ялангуяа Кэйсигийн хэрэгжүүлсэн 90-ээд оны үс засалт сүүлийн үед эргээд моданд ороод байгаа ба энэ нь хөгжмийн наадам дээр зохимжтой харагдах нь гарцаагүй. Уг засалтыг хэрэгжүүлэхдээ үснийхээ урд талын хэсгээс туг үс аван өөрийн сонирхолд тааруулан чанга эсвэл сул сүлжиж, хүссэн өнгийн резинээр бооно. Мөн өөрийн бүрдүүлсэн хувцаслалттайгаа ижил өнгийн үсний боолт, хавчаар зэргээр загварчлах нь таны төрхийг илүү өнгөлөг болгох юм.


БАЙГАЛИЙН ТӨРХ


Хэрэв хөгжмийн фестивальд зориулж заавал өнгөлөг, этгээд гэмээр гоо сайхны төрх бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт юм. Тэр тусмаа Playtime наадмын гол уриа бол өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, өөрийн өвөрмөц шинж чанараа гаргахад оршдог тул өдөр тутамдаа хэрэгжүүлдэггүй тод будалтууд хийх шаардлагагүй билээ. Харин оронд нь байгалийн төрхөөрөө гоёж, тав тухтай байдлаа эрхэмлэн минимал будалт хийгээрэй.

Гялалзсан арьс

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 10)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 11)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 12)

Сүүлийн жилүүдэд аливаа будалтын тренд гэхээсээ илүү дотроосоо гэрэлтсэн эрүүл арьсыг хүн болгон эрэлхийлж, нүүр хувиргагчид ч маш нимгэн, гэрэлтсэн будалтыг танилцуулсаар байна. Тиймээс олон давхар будаг ашиглахын оронд нимгэн бүтэцтэй BB крем, хайлайтерыг анхааралдаа аваарай. Энэ оны хувьд тогтмол арьс арчилгаа болон нимгэн кремийн тусламжтай гялалзсан, толигор арьс бүрдүүлэх тренд эрэлттэй байгаа тул бага байх тусмаа сайн гэх хандлагыг хэрэгжүүлж болох юм. Мөн арьс арчилгаандаа илүү анхаарч, арьсны асуудал байгаа бол үүнийгээ фестиваль эхлэхээс өмнө шийдэхийг хичээгээрэй.

Хамгийн гол нь гялтганасан уруул

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 13)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 14)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 15)

2000-аад онд эрчээ авч байсан гялтганасан эффекттэй уруул өнгөлөгч энэ жилийн гол косметик бүтээгдэхүүнүүдийн нэгээр тодроод байгаа билээ. Тиймээс гялалзсан ягаан туяатай, аль эсвэл огт мэдэгдэхгүй хэр нь уруулыг чийгшүүлж, орчны бохирдлоос хамгаалах уруул өнгөлөгч сонгосноор та алзахгүй.

Үсний аксесуарууд

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 16)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 17)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 18)

Цэцгэн чимэглэл, төрөл бүрийн дизайнтай хавчаар, толгойн алчуур гээд үсээ хүссэн аксесуараар загварчлах боломжтой билээ. Ингэхдээ заавал шинэ зүйлс худалдаж авалгүйгээр торгон тууз, шүрэн чимэглэл, хавчаар гээд гар доорх материалуудаар гоёмсог үс засалт туршиж үзээрэй.


ХИППИ ТӨРХ


Дийлэнх хөгжмийн наадмууд дээр зонхилдог хэв маяг бол мэдээж 1960-аад оны дунд үеэс дэлхий дахинаа тархсан хиппи стиль билээ. Эрх чөлөөтэй, өвөрмөц, тайван гэх үгсээр тодорхойлогддог хиппи стилиэр гоо сайхны төрхөө бүрдүүлэх нь хэзээд ч зөв шийдвэр байх болно.

Нүүрэн дээрх уран зураг

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 19)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 20)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 21)

Хиппичүүд нүүрэн дээрээ цэцгийн дэлбээ, од эрхэс, амьтад зэргийг дүрслэх их дуртай хүмүүс юм. Тэд уран бүтээл мэт харагдах будалтаа түлхүү цагаан өнгөөр хийдэг ч пастель цэнхэр, шар, ягаан, ногоон гээд өнгөлөг өнгөнүүдтэй хослуулах нь ч бий. Ийм төрлийн будалт хийхийн тулд өнгө өнгийн нүдний контур, удаан тогтоцтой усан будаг, зориулалтын нүүрний стикер, шигтгээ, мөн хүсвэл амьд цэцэгс хэрэг болно. Хэрэв та төрхөө илүү сонирхолтой болгохыг хүсвэл биен дээрээ мөн энэхүү аргыг хэрэгжүүлээрэй.

Чихний будалт

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 22)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 23)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 24)

Энэ жил загварын шоунууд дээр олны анхаарлыг хамгийн ихээр татсан гоо сайхны элементээр чихний будалт тодорсон билээ. Алтлаг, неон зэрэг харц булаам, мөн өмссөн хувцаслалттай нь зохицох өнгөнүүдээр чихээ будаж, харин нүүрний будалтаа энгийн, минимал байдлаар хийгээрэй.

Өнгөлөг маникюр

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 25)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 26)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 27)

Ретро хэв маягийн цэцгэн хээ, олон өнгө хосолсон френч будалт зэрэг төрхийг тань баяжуулж, эерэг уур амьсгал бэлэглэх маникюр Playtime наадмын уур амьсгалд төгс зохицох болно. Харин илүү зоригтой, этгээд маникюр туршиж үзэхийг хүсвэл ирвэсийн хээ зурж, эсвэл солонгорсон өнгийн шигтгээ наахыг зөвлөж байна.


РОК ОДДЫН ХЭВ МАЯГ


Тав тухтай атлаа хээнцэр, үл ялиг хайнга харагдах рок стилийн төрх хэнд ч сайхан зохицно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ рок хэв маягаар гоо сайхны төрхөө бүрдүүлнэ гэдэг нь нүүр будалтаа заавал бараан, хүнд өнгөнүүдээр хийх шаардлагатай гэсэн үг биш юм. Хэрэв нүдээ тодруулж будахыг хүсвэл гэрэл сүүдэр ашиглалгүй гялалзсан суурь крем болон саармаг, аль эсвэл уруулын өөрийнх нь өнгөтэй ижил өнгөлөгч хэрэглээрэй. Харин уруулыг минимал нүдний будалттай хослуулснаар мейкап тань хэт хүнд санагдахгүй.

Тод нүдний будалт

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 28)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 29)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 30)

Хар, гүн цэнхэр, нил ягаан, улаан гээд зоригтой өнгөнүүдийг ашиглах цаг ирлээ. Ингэхдээ хар контураар зузаан зураас зурж, аль эсвэл муурын будалт хийж болно. Мөн өмнө жил хайп үүсгэж байсан #uniliner гэх хамар дээгүүр давсан өргөн контурын техникээс санаа аваарай. Эсвэл бүр “галзуу” будалт хийхийг хүсвэл домогт Дэвид Боуигийн цахилгаан мэт харагдах будалтыг хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Шүдний чимэглэл

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 31)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 32)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 33)

Рэпперүүдийн дунд эрэлттэй байдаг төрөл бүрийн гялалзсан шүдний чимэглэлүүдийг хөгжмийн фестиваль дээр туршиж үзэхгүй бол өөр хаана гэж? Өнгө өнгийн шигтгээ, зориулалтын сонирхолтой хэлбэр дүрс бүхий шүдний бэхлүүр гээд шүдээ чимэглэх аргууд олон бий. Мөн шүдний аппарат зүүдэг бол үүнийгээ резин, наалт зэргээр чимэглэх боломжтой билээ. Хамгийн гол нь шүдэндээ аливаа зүйлийг наахаас өмнө сайтар ариутгаж цэвэрлэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Драматик уруул

BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 34)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 35)
BURO. зөвлөж байна: Playtime дээр хэрэгжүүлэх нүүр будалт болон үс засалт (фото 36)

Тэр бүр өдөр тутамдаа ашиглаад байдаггүй бараан, хар өнгийн уруулын будгийг туршаад үзээрэй. Уруулаа илүү том харагдуулахыг хүсвэл бараан өнгөөр хүрээлж, дотор талаар нь саатай, гялалзсан эффекттэй өнгөлөгчөөр будахыг мейкап артистууд зөвлөж байна. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх