Хайх

Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд

Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд

Text: Buro.Mongolia


Яг одоо гоо сайхны салбарт хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүний жагсаалтыг нүдний контур тэргүүлж байгаа билээ. Хэрэв саяхан бид нэг зураас бүхий энгийн контур зурдаг байсан бол одоо график дүрслэл, алдарт Брижит Бардо, Твигги нарын нэрийн хуудас болсон өргөн хэлбэртэй контур гээд 1960-аад онд зонхилж байсан трендүүд давамгайлж байна. Ийм төрлийн будалтыг боб үс засалт, өргөн обруч болон хиймэл сормуустай хослуулж, илүү сонирхолтой төрх бүрдүүлэх боломжтой.

60-ААД ОНЫ НҮҮР БУДАЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?


  • Ерөнхийдөө 60-аад онд тод нүд, урт, хиймэл сормуус, матт тень, үл ялиг мэдэгдэх өнгөлөгчтэй хацар, ягаан уруул гээд хүүхэлдэй мэт харагдуулах будалтууд дэлгэрч байсан. Хэрэв та контур огт зурдаггүй, эсвэл дөнгөж зурж сурч байгаа бол “залхуу” хувилбарыг нь сонгоорой. Ингэхдээ тод гаралттай харандаа ашиглан богино сүүлтэй энгийн контур зурахыг зөвлөж байна. Түүнчлэн тэгшхэн контур зурахын тулд дээд зовхины голд, гадна буланд, мөн контурын сүүлний хэсэгт жижиг цэг тавин дээгүүр нь зурж холбоорой. Ийм классик хувилбарын будалт хийж байгаа тохиолдолд хөмсөгний зэрлэгээ авч, хөмсгөө будаж, уруулдаа ч мөн тод будаг түрхвэл таны төрх бэлэн болно.
Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 1)
@florencepugh

Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 2)
@missjobaker
  • Хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн хослуулан хэрэглэ. Илүү сүрлэг, тод нүдний будалт хийхийг хүсвэл шингэн, гелэн бүтэцтэй контур, эсвэл өргөн үзүүртэй харандаа ашиглахад тохиромжтой. Харин зөөлөн бүтэцтэй, нарийн үзүүртэй харандаагаар доод сормуусны дотор талыг тодруулж болно. Ингэж өөр төрлийн нүдний будгууд хэрэглэх арга нь Бейонсегийн мейкап артистын хэрэгжүүлэх дуртай техник билээ. Тэрээр нүд томруулж, харцыг илүү гүн болгохын тулд контур зурсныхаа дараа мөн дээрээс нь тод харандаагаар давхарлаж буддаг болохоо хуваалцаж байсан юм.

  • Хар өнгийн контур хамгийн түгээмэл бүтээгдэхүүн хэдий ч хүссэн үр дүндээ хүрэхийн тулд нүүр тэр чигтээ өө сэвгүй, толигор харагдах хэрэгтэй. Үүний тулд өөрийн арьсны онцлогт тохирсон праймер, өө дарагч болон крем хэрэглэх нь зүйтэй билээ. Түүнчлэн контур зурахаасаа өмнө нүдний праймер болон матт эффекттэй тень түрхсэнээр зурахад хялбар байхаас гадна будалтыг удаан тогтоцтой болгох юм.
Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 3)
@ash_kholm

Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 4)
@ash_kholm
  • 60-аад оноос сэдэвлэсэн будалт хэрэгжүүлэхдээ сормуусны будгаа бүү хайрлаарай. Энэхүү будалтад сормуусыг дэрвэгэр, өтгөн харагдуулах будаг тохиромжтой ба зөвхөн дээд төдийгүй доод талын сормуусаа ч мөн будахаа мартуузай.

  • Эцэст нь хэлэхэд гоо сайхны салбар тодорхой дүрмүүдэд баригдахаа больж, өөрөөрөө байхыг уриалсаар байгаа билээ. Хэрэв 60-аад оны үед бүсгүйчүүд арьсаа матт харагдуулахыг хичээдэг байсан бол одоо үүнийг заавал дагах шаардлагагүй. Өөр үеийн чиг хандлагуудыг хооронд нь хослуулж, өөрийн хүссэн зүйлээ туршиж үзэх нь чухал юм. Жишээ нь, ретро хар контур зурахдаа неон нүдний тень, мөн яг одоо эрэлттэй байгаа гялалзсан, чийглэг мэт харагдах арьсны эффект өгөх кремтэй хослуулах бүрэн боломжтой.
Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 5)
@florencepugh

ЯМАР КОНТУР ХЭРЭГЛЭХ ВЭ?

Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 6)
Inglot Cosmetics, AMC Eyeliner Gel
Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 7)
wet n wild, MegaLiner Liquid Eyeliner
Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 8)
Vivienne Sabó, Feutre Fin
Ретро мейкап эргэн ирлээ: 60-аад оны хэв маягтай нүдний контур зурах хялбар техникүүд (фото 9)
Natasha Denona, Eye Liner

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх