Хайх

Ямар бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээсээ хасч, ямрыг нэмэх вэ?

Ямар бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээсээ хасч, ямрыг нэмэх вэ?

Эрүүл амьдралын хэв маяг

Text: Buro.Mongolia


Зураг:

SHA Wellness Clinic-ийн ерөнхий захирал Альфредо Батальер-Пинеда ямар бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү залуу бас эрүүл болохыг Бюро 24/7-гийн гоо сайхны захирал Алексей Савостинд хэлж өглөө

Жилдээ ядахдаа нэг удаа детокс хийх

Детокс процессыг улирлын онцлогоос биш, харин бие организмынхоо нөхцөл байдлаас хамааран хийх хэрэгтэй. Хэрвээ таны бие организмд хэтэрхий их хүнд металл эсвэл хортой бодис цугларсан мэт мэдрэгдэж байвал тэр даруйд нь детокс процессыг эхлүүлэх хэрэгтэй. Хор гадагшлуулах уг процессыг хийх шаардлагатай эсэхээ сайн мэдэхгүй байвал цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Эрүүл амьдралын хэв маягтай хүн хүртэл жилдээ ядахдаа нэг удаа детокс хийж байх шаардлагатай юм.

Макробиотик хүнсний пирамид

Макробиотик буюу экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд дээр үндэслэсэн хүнсний пирамидад хамаардаг зарим бүтээгдэхүүнийг бид өдөр тутамдаа, харин заримыг нь долоо хоногтоо, сардаа эсвэл жилдээ нэг удаа хэрэглэх шаардлагатай байдаг. Энэ бол пропорцын ач холбогдлыг тусгасан хүснэгт юм.

Бидний өдөр тутмын хоолны дэглэмд бүхэл үр, хүнсний ногоо, шош, амтлагч ба ургамлын тос багтаж байх ёстой. Долоо хоногтоо нэг удаа бид загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, амттан, наран цэцгийн үр, самар ба жимс идэж болно. Харин сардаа нэг удаа (өөрийн хүсэлтээрээ) улаан мах, өндөг, шувуу ба сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болно.

Ямар бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээсээ хасч, ямрыг нэмэх вэ? (фото 1)

Өөрийгөө урамшуулж болно

Хэрвээ та хоолны дэглэмийнхээ 80%-ийг макробиотик системийн дагуу хооллоход зарцуулдаг бол үлдсэн 20%-ийг өөрийгөө урамшуулахад зориулж, амтлаг стейк идэнгээ улаан дарс шимж болох юм. Энэ нь тийм ч муу зүйл биш шүү. Гэхдээ таныг өөрийгөө урамшуулах үед таны амтлах мэдрэмж өөрчлөгдсөн байвал бүү гайхаарай.

Сүү, бяслаг ба элсэн чихэрт баяртай гэж хэлье

Макробиотик дэглэмийг дагахад хараахан бэлэн биш хэрнээ таны бие организмд хортой зарим бүтээгдэхүүнүүдийг хоолны дэглэмээсээ хасахыг хүсч байвал юуны түрүүнд элсэн чихэр, сүү, бяслагт баяртай гэж хэлээрэй. Эдгээр бүтээгдэхүүн нь бидний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Тэгэхээр эдгээрийг орлуулагчаар солих хэрэгтэй. Тухайлбал энгийн сүүний оронд бүйлсийн эсвэл будааны сүү хэрэглэж болно. Харин элсэн чихрийг агар-агар сиропоор орлуулах боломжтой. Мөн улаан лооль ба халуун орны жимсний хэрэглээгээ багасгахыг зөвлөх байна.

Хоолны дэглэмдээ нэмэх бүтээгдэхүүнүүд

Хоолны дэглэмдээ заавал ч үгүй далайн ногоо ба шошийн төрлийн ургамал нэмэх хэрэгтэй. Овьёосны агшаамал ба мисо шөлийг ч бас аль болох их хэрэглэж байхыг зөвлөх байна. Эдгээр нь дотроо маш их хэмжээний уураг агуулдаг юм. Ерөнхийдөө ямар ч хоолны дэглэмийг мэргэжилтэнтэй зөвлөлдсөний эцэст тогтоож, өөрийн бие организмдоо төгс тохирох бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй юм шүү.

цааш үзэх