Хайх

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жилийн Хэллоуины баяраар хурц тод, аймшгийн гэхээс илүүтэйгээр минимал стилийн будалтууд тренд болж байна. Энгийн будалтад дуртай бүсгүйчүүд эсвэл гэнэт Хэллоуины баярт явахаар шийдээд бэлдэж амжаагүй бол хялбар атлаа гоёмсог төрх бүрдүүлэх доорх будалтуудаас санаа аваарай.

Лусын дагина

Далайн хөх, цэнхэр, ногоон өнгүүдийг хольсон сонирхолтой будалтыг туршаад үзээрэй. Авчхаад хаана хэрэглэхээ мэдэхгүй байсан тод өнгийн гялалздаг нүдний тениэ одоо л хэрэглэх цаг шүү. Мөн үзмэн ягаан өнгөөр уруулаа будаж будалтаа илүү драматик болгоорой.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 1)

Цэцэгчин

Өнгөлөг пастель нүдний тениэр нүднийхээ урд болон төгсгөл хэсгийг хөнгөхөн будаад жижиг цэцгэн чимэглэлүүд наагаарай. Ердөө 10 минут ч хүрэхгүй хугацаанд хийх боломжтой энэ будалт нь маш амархан атлаа өвөрмөц харагдуулах болно. Цэцгүүдээ наахдаа сормуусны цавуу ашиглавал аюулгүй.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 2)

Нүүрэн дээрх уран зураг

Урлагийн бүтээл шиг харагдах уг будалтыг урт хиймэл сормуустай хослуулаарай. Нүүрэн дээрх зураасаа нүдний контураар будвал цэвэрхэн харагдана.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 3)

Барби нүүр будалт

Барби хүүхэлдэй шиг энэ будалтыг хийхэд хиймэл сормуус, сэвх зурах бор харандаа, тод ягаан уруулын будаг болон цагаан өнгийн нүдний тень байхад хангалттай.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 4)

Гялалзсан нүд

Хэллоуинд хамгийн тохиромжтой бөгөөд амархан будалт бол гялалздаг тениэр нүдээ будах юм. Нүдний зовхин дээр, эсвэл урд хойд хэсэгт болон нүднээс урсаж байгаа мэтээр гялалздаг шигтгээтэй тениэр будаж болно. Энэ тохиолдолд сормуусаа будах шаардлагагүй ба нүдээ будахаас өмнө суурь болох праймерыг заавал хэрэглээрэй.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 5)

1970-аад оноос эргэж ирсэн нь

1970 оноос эргэж ирсэн мэт гялалздаг саатай будгаар уруулаа будаж өөрт байгаа хамгийн том нарны шилээ зүүгээрэй. Мөн тухайн үеийн хиппи стилиэр хувцаславал бусдаас ялгарах болно.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 6)

Зураачийн палитр

Зураачийн будгаа хольдог палитр шиг дуртай өнгүүдээ холиод нүдээ будаарай. Зовхин дээрээ энд тэнд өнгүүдээ замбараагүй хольж будах нь бүр ч үнэмшилтэй харагдана.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 7)

Ховсдогч

Мөнгөлөг хөмсөг, хар уруул, цайвар царай нь яг л ховсдогч мэт нууцлаг мэдрэмж төрүүлнэ. Хумсаа мөн хар өнгөөр хослуулж будаарай.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 8)

Орчин цагийн муур эмэгтэй

Нүдээ тойруулан хурц хэлбэр гаргаж харандаагаар хүрээлээд урд хэсэгт нь багахан саатай тень оруулж өгөөрэй. Нүдээ бүхэлд нь тодруулж будах шаардлагагүй.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 9)

Неон зурааснууд

Тод неон өнгийн нарийхан зураас зовхин дээрээ зурж минимал хирнээ сонирхолтой дүр төрхийг бүрдүүлээрэй.

Хэллоуины баярт зориулсан 10 минимал нүүр будалт (фото 10)
цааш үзэх