2016 оны шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
WWD сэтгүүлийн гаргасан жагсаалт
Тансаг салбарын шилдэг косметикийн бүтээгдэхүүнээр La Mer брэндийн Skincolor la Mer нэртэй суурь кремийн цуврал тодорсон бол хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шилдэг бүтээгдэхүүнээр Японы SK-II маркийн R.N.A Power Radical New Age Essence серум нэрлэгджээ. Харин «Үс арчилгаа» төрөлд футуристик дизайнтай Dyson Supersonic үс хатаагч нэгдүгээр байранд бичигдэж, 2016 оны шилдэг үнэртнээр Charlotte Tilbury-гийн Scent of a Dream сүрчиг тодорсон байна.
WWD сэтгүүл масс зах зээл дээрх шилдэг косметикийн бүтээгдэхүүнээр Америкийн Cover Girl маркийн Katy Kat цуглуулгыг нэрлэж, L'Oréal Paris брэндийн Pure-Clay Mask Collection гэх шавар бүтэцтэй маскуудыг арьс арчилгааны шилдэг бүтээгдэхүүнээр тодрууллаа. Үс арчилгааны хувьд гэвэл өнгөрсөн онд Tresemmé брэндийн Beauty-Full Volume Reverse System шампунь ба ангижруулагч масс зах зээлд давамгайллаа. Жагсаалтад мөн Neutrogena маркийн Light Therapy Acne Mask гэх гэрлийн аргаар батгатай тэмцдэг маск багтсан байгаа.