Хайх

Бобби Браун Bobbi Brown-оос гарахаар шийджээ

Бобби Браун Bobbi Brown-оос гарахаар шийджээ

25 жил ажилласны эцэст

Text: Buro.Mongolia


Нэрийн брэндийнхээ 25 жилийн ойн баярыг саяхан тэмдэглэсэн 59 настай үүсгэн байгуулагч Бобби Браун компаниа орхихоор шийджээ. Bobbi Brown Cosmetics компанийн үйл ажиллагааг цаашид брэндийн ерөнхийлөгч Питер Лихтенталь үргэлжлүүлэх гэнэ.

Бобби Брауны хэлснээр тэр брэндийнхээ ойн баярыг тэмдэглэсний дараа амьдралдаа шинэ бүлэг нээж, цаашаа хөдлөх хэрэгтэйгээ ухаарсан аж. Америкийн мэргэжлийн нүүр хувиргагч тэрбээр цаашид юу хийх нь одоогоор тодорхойгүй байгаа ч WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар Бобби косметикийн бизнест үлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь түүний Bobbi Brown Cosmetics компанийг эзэмшигч Estée Lauder Companies групптэй хийсэн гэрээнд "өрсөлдөхгүй байх" заалт тусгагдсан байдаг гэнэ.

цааш үзэх