Хайх

Bobbi Brown-ы “Eye Opening Mascara” сормуусны будаг

Bobbi Brown-ы “Eye Opening Mascara” сормуусны будаг

Тормолзсон нүд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Төгс байдалд хязгаар үгүй. Бобби Браун зөвхөн бүсгүйчүүдийн биш, мөн залуучуудын сэтгэлийг булаах сормуусны будаг гаргалаа. Шинэ бүтээгдэхүүний гол давуу тал нь түүний шинэлэг сойз болон онцгой найрлагад нь оршиж байгаа гэнэ

Bobbi Brown-ы зул сарын цуглуулгыг туршиж амжаагүй байтал брэнд бидэнд шинэ бэлэг барилаа. Хар пигментээр баялаг Eye Opening Mascara нь сормуус бүрийг бүрхэж, уртасгах болно. Ингэснээр харц тодорч, нүд томорсон мэт харагдана. Бүтээгдэхүүний найрлагад нунтаг элемент, каолин шавар, эрдэст давс болон дал модны лав орсноор тослог бөгөөд уян хатан бүтэцтэй сормуусны будаг бий болгож байгаа юм. Харин том хэмжээтэй сойз сормуус бүрийг салгаж, өргөж өгнө.

Будгийн бас нэгэн онцлог нь түүний удаан тогтоц юм. Найрлага дахь полимер давирхай болон сенегал хуайс модны давирхайн хольц сормуусыг дээд зэргээр дэрвийлгэж, будгийг найман цагийн турш бутарч, буухаас сэргийлнэ. Eye Opening Mascara тогтоц сайтай хэдий ч, бүлээн усаар амархан угаагддаг. Тэгэхээр энэхүү гайхамшигт бүтээгдэхүүний "wow" эффектийг бүрэн утгаар нь мэдрэхийн тулд энэхүү амархан зааварчилгааг дагах хэрэгтэй. Юуны түрүүнд сормуусаа угаас нь эхэлж үзүүр хүртэл нь будаж, хүссэн төрхөө гаргаж авах хүртлээ будгаа давхарлаж будаарай.

Шинэ будгийг зөвхөн Bobbi Brown-ы албан ёсны вебсайтаас худалдан авах боломжтой.

Bobbi Brown-ы “Eye Opening Mascara” сормуусны будаг (фото 1)

цааш үзэх