Хайх

BVLGARI брэндийн үнэртнүүд Монголд анх удаа албан ёсоор орж ирлээ

Одри Хепберн, Белла Хадид зэрэг үе, үеийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн сонголтыг Бишрэлт Бьюти-гээс

Text: Buro.Mongolia


BVLGARI брэндийн үнэртнүүд Монголд анх удаа албан ёсоор орж ирлээ

BVLGARI нэрийг сонсох үед бидний бодолд дэлхийн хамгийн гоёмсог үнэт эрдэнэс, гайхалтай дизайн, тод өнгөнүүд дүрслэгдэж, бүхий л чамин тансаг зүйлс төсөөлөгддөг билээ. Грекийн жижиг тосгонд 1884 онд түүхээ эхлүүлэн Итали, тэр дундаа Ром хотод илүүтэйгээр хөгжсөн энэ ордон нь анх гал тогооны мөнгөн эдлэл урладаг байсан ч өдгөө 130 гаруй жилийн дараа өөрийн дахин давтагдашгүй үнэт эдлэлээрээ дэлхийд алдаршиж, үүгээр ч зогсохгүй гар хийцийн арьсан аксесуар, бугуйн цаг болон сүрчгийн брэнд болон өргөжжээ.

BVLGARI зэргийн тансаг зэрэглэлийн брэндүүдэд нэг гайхалтай чанар байдаг. Тэд хувцас, арьсан эдлэл, үнэт эдлэл эсвэл сүрчиг гээд юу ч урласан бай үргэлж дээд зэргийн чанартай эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Яг л ийм төрлийн баялаг түүхтэй брэндүүд хэрэглэгчиддээ ямагт үзэсгэлэнтэй, шилдэг бүтээгдэхүүн хүргэхийг зорьдог юм. Элизабет Тейлор, Одри Хепберн, Софиа Лорен, Грейс Келли, цаашлаад Наоми Кэмпбелл, Жесика Частейн ба Белла Хадид гэх үе, үеийн төлөөлөл болсон шүтээнүүд BVLGARI-г сонгон, түүхийг нь бичилцсэн байдаг нь тус ордны нэр төрийг илтгэнэ. Тухайлбал BVLGARI-гийн сүрчиг ба аксесуарын албан ёсны нүүр царайгаар тодорсон Белла Хадид брэндийн сүрчгүүдийг тайлбарлахдаа "Бага насны дурсамжинд үлдсэн ээжийн минь үнэрийг санагдуулах маш сонгодог атлаа мөн нууцлаг, сэтгэл увидасдах чадвартай үнэр" хэмээн тодорхойлсон нь BVLGARI үнэртний мөн чанарыг төгс илэрхийлнэ. Таны хайж буй тэрхүү эрхэмсэг, нууцлаг, цэмцгэр үнэр BVLGARI-гаас гарцаагүй олдоно.

BVLGARI брэндийн үнэртнүүд Монголд анх удаа албан ёсоор орж ирлээ (фото 1)

Дэлхийн шүтээн бүсгүйчүүд ба эрчүүдийн сонголт болсон үнэртнүүдийг Бишрэлт Бьюти Монголд анх удаа албан ёсоор оруулж ирээд багахан хугацаа өнгөрчээ. Бишрэлт Бьюти албан ёсоор BVLGARI-гийн бүх нэр төрлийн үнэртнүүдийг, хамгийн өргөн сонголттойгоор оруулж ирдэг байгаа. Мөн дэлхийн зах зээлд танилцуулагдаж буй цоо шинэ сүрчгүүдийг Монголынхоо үнэртэн дурлагсдад цаг алдалгүй хүргэж байна.

"Бага насны дурсамжинд үлдсэн ээжийн минь үнэрийг санагдуулах маш сонгодог атлаа мөн нууцлаг, сэтгэл увидасдах чадвартай үнэр"

BVLGARI брэндийн үнэртнүүд Монголд анх удаа албан ёсоор орж ирлээ (фото 2)

BVLGARI брэндийн бүх цаг үеийн шилдэг үнэртнүүдээс дурдвал эмэгтэйчүүдэд Omnia, Goldea, Splendida, харин эрчүүдэд Man in Black, Pour Homme ба Aqva Marine зэрэг сүрчгүүдийг нэрлэж болно. Түүнчлэн брэндийн саяхан танилцуулсан Omnia Pink Sapphire үнэртэн нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч олны магтаалыг ихэд хүртэж байгаа. Уг сүрчгийг Маргарет Занг, Мэдисон Бир, Аманда Стил гэх залуухан, өөрийн гэсэн стильтэй, зоригтой гурван бүсгүйчүүд төлөөлж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Яг л тэдний адил энэ сүрчиг нь өөрийнхөөрөө байхаас эмээдэггүй, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж чаддаг шинэ мянганыханд зориулагджээ. Сүрчиг улаан жүрж ба ягаан чинжүүний сэрүүн үнэрээр эхэлж, зүрхэндээ улаан мэлрэг цэцгээр зөөлөн анхилж, эцэст нь цагаан заар ба модны сонгодог аясаар сэтгэл тайвшруулна.

Бишрэлт Бьюти нь өдгөө 35 гаруй брэндийн 400 гаруй нэр төрлийн үнэртнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.

BVLGARI брэндийн үнэртнүүд Монголд анх удаа албан ёсоор орж ирлээ (фото 3)

Бишрэлт Бьюти

  • Шангри-Ла Молл 1 давхар
  • Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
  • Улсын их дэлгүүрийн 1 давхар
  • Централ Тауэрийн 2 давхар
  • Оргил Шилтгээний 1 давхар
  • Дархан их дэлгүүрийн 1 давхар
  • Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
  • E mart худалдааны төвийн 2 давхар
  • Хороолол дахь E mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
  • 3-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхар
  • 1-р хороолол Өнөр Хорооллын Номин Hypermarket-ийн 1 давхар
  • Хүннү Молл-ийн 1 давхар

Утас: 70128977
Хэрэв та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх