Bvlgari аксесуарын цуглуулга, хавар-зун 2016
Албан ёсоор танилцуулагдах хүртэл
Зун цаг өөрөө хурц тод өнгийн улирал учраас цүнхний бүх загвар хурц тод өнгөтэй гарчээ. Цуглуулгад цэнхэр, ягаан-сувдан, фукси буюу энгийн ягаан, алтлаг өнгөнүүд давамгайлж байна. Харин Serpenti Forever цүнх сонгомол хар-цагаан, илүү хурц өнгийн гэх хоёр хувилбартай. Даруухан өнгийг илүүд үзэх хүмүүст ч таарах загварууд бас бий. Ялангуяа цуглуулгын бараан хөх өнгийн цүнх дэгжин харагдаж байсан.
Хавар-зуны улиралд Bejeweled, мөн Serpenti Forever-ийн шинэ загварууд од болж байна. Тэднийг цөөн тоогоор гаргасан ба Bvlgari ордны 1968 оны хүзүүний зүүлтүүдээс санаа авч бүтээжээ. Номин, бадмаараг, анар, очир алмаз зэрэг үнэт чулуунуудтай тэдгээр зүүлтээр шилдэг жүжигчид улаан хивсний ёслолд гангардаг байлаа. Шинэхэн Bejeweled, Serpenti Forever-ийн загварт мөн чамгүй их үнэт чулуу орсон бөгөөд цүнхэнд цэцгэн хээ болгон шигтгэжээ.