Хайх

Дри Xэмингуэй Chloé-гийн сурталчилгаанд

Дри Xэмингуэй Chloé-гийн сурталчилгаанд

Романтик мөн чанар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алдарт зохиолч Эрнест Хэмингуэйн гуч охин Chloé Eau de Parfum сүрчигний нүүр царай боллоо

Загвар өмсөгч, жүжигчин Дри Хэмингуэй сүрчигний шинэ төлөөлөгчөөр тодорлоо. Инез ван Ламсвеерде ба Винуда Матадина нарын авсан сурталчилгааны зураг сэтгүүлүүдийн 9-р сарын дугаарууд дээр гараад эхлэсэн байгаа.

Дри Хэмингуэй Chloé загварын ордонтой хамтарсан анхны гараагаа ийнхүү романтик төрхтэй бүтээлээр эхлүүллээ. "Chloé брэнд удаан хугацааны турш миний амьдралын нэг хэсэг байсан. Надад үүнтэй холбоотой олон дурсамж бий. Тиймээс би түүхээ үргэлжлүүлж, Chloé-гийн үнэртний ертөнцөд хөл тавьж буйдаа маш их баяртай байна" хэмээн Дри хэлжээ. Тэрбээр өмнө нь Salvatore Ferragamo Attimo сүрчигний нүүр царай болж байжээ.

цааш үзэх