Хайх

Гоо сайхан, загварын салбар дахь хувьслыг илтгэх сэтгүүлүүдийн нүүр хуудаснууд

Text: Buro.Mongolia


Хүмүүсийн сэтгэлгээ тэлэх тусам “үзэсгэлэнтэй” гэх тодотголыг хэдхэн үгэнд хайрцаглахаа больж илүү өргөн хүрээнд тодорхойлсноор гоо сайхны салбар хувьсан өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг батлан харуулж буй үзүүлэлтүүдийн нэг бол сэтгүүлүүдийн нүүр хуудасны өөрчлөлт юм. Тэгвэл салбартаа тэргүүлэгч Vogue, Cosmopolitan, Tatler зэрэг сэтгүүлүүд сүүлийн арван жилийн хугацаанд гоо сайхны салбар дахь хувьсгалуудыг хэрхэн харуулж ирсэн бэ?


Эерэг хандлага

Гоо сайхан, загварын салбар дахь хувьслыг илтгэх сэтгүүлүүдийн нүүр хуудаснууд (фото 1)

Cosmopolitan-ы 2011 оны тавдугаар сарын дугаар дээр “Надад целлюлит байгаа. Тэгээд юу гэж?” хэмээн Ким Кардашьян хэлсэн байдаг. Уг хоёр өгүүлбэр нь тухайн үед целлюлитгүй болохын тулд тэмцэж байсан эмэгтэйчүүдийн дунд жинтэй мессеж болон очиж байсан билээ.


Хүйсгүй хувцаслалтыг түгээсэн эрчүүд

Гоо сайхан, загварын салбар дахь хувьслыг илтгэх сэтгүүлүүдийн нүүр хуудаснууд (фото 2)

Загвар, гоо сайхны томоохон төлөөлөгчдийн нэг болох сэтгүүлийн салбарт эрчүүд хөл тавин эхэлжээ. Тухайлбал, хатуу шаардлагатай Vogue сэтгүүлийн 127 жилийн түүхэнд анх удаа даашинзаар гоёсон эрэгтэй буюу Их Британийн дуучин Харри Стайлс сэтгүүлийн нүүрийг чимсэн юм. Мөн 2019 оны Cosmopolitan сэтгүүлд АНУ-ын жүжигчин, үсчин, хөтлөгч Жонатан Ван Нессийн зураг хэвлэгдэн энэхүү давлагаа үргэлжилсэн билээ.


ЛГБТК+

Гоо сайхан, загварын салбар дахь хувьслыг илтгэх сэтгүүлүүдийн нүүр хуудаснууд (фото 3)
Гоо сайхан, загварын салбар дахь хувьслыг илтгэх сэтгүүлүүдийн нүүр хуудаснууд (фото 4)

Vanity Fair-ын 2015 оны дугаар олны дунд шуугиан тарьж хүн бүрийн ярианы сэдэв болж байсан. Сэтгүүлийн нүүрэнд “Call me Caitlyn” буюу “Намайг Кейтлин гэж дууд” гарчигтайгаар Кендалл, Кайли хоёрын аав Брюс Женнер трансжендер болохоо олон нийтэд дэлгэсэн билээ. Энэхүү үйл явдлын дараа салбарынхан идэвхтэйгээр нэгдэж эхэлсэн ба 2020 оны ОХУ-ын Tatler сэтгүүлийн нүүр царайгаар трансжендер уран бүтээлч Наташа Максимова тодорч бүх улсын хэмжээнд хийгдсэн зоригтой алхмуудын нэг болсон.


Бүгдийг хамарсан нь

Гоо сайхан, загварын салбар дахь хувьслыг илтгэх сэтгүүлүүдийн нүүр хуудаснууд (фото 5)

2010 оны үед загвар, гоо сайхны салбарт Наоми Кэмпбелл, Тайра Бэнкс, Иман гэх гарын таван хуруунд багтах моделиудаас өөр дэлхийд танигдсан Африк-Америк, Ази гаралтай модель байгаагүй. Тэгвэл Vogue сэтгүүл 125 жилийнхээ ойг тохиолдуулан нүүр зургаа Африк, Ази гаралтай “plus size” эмэгтэйчүүдээр чимж гоо сайхныг олон талаас нь сурталчилсан нэгэн чухал үйл явдал болсон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх