Хайх

Дэвшилтэт технологи, үр дүнтэй үйлчилгээний хослол болсон Үлэмж Клиник шинэ салбараа нээлээ

Дэвшилтэт технологи, үр дүнтэй үйлчилгээний хослол болсон Үлэмж Клиник шинэ салбараа нээлээ

Арьсны технологийн шилдгийг Үлэмж Клиникээс

Text: Э.Цовоо


Их хотын халуун цэг гэгдэх Шангри-ла Моллын хоёрдугаар давхарт байрших Үлэмж Грийс салоныг уншигчид маань андахгүй болов уу. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгчдэдээ үргэлж инновацлаг, үр дүн нь батлагдсан, чанартай үйлчилгээг санал болгосоор ирсэн тус салон нь 2022 онд Бага Тэнгэр Сити цогцолборт салбарлан нээгдэж, үйлчлүүлэгчдэдээ илүү ойртох болсон билээ.

Дэвшилтэт технологи, үр дүнтэй үйлчилгээний хослол болсон Үлэмж Клиник шинэ салбараа нээлээ (фото 1)

Тэгвэл энэ удаа тэд хоёр дахь салбараа улам өргөжүүлсэн байна. Тодруулбал арьс оношилгоо, лазер эмчилгээ, үүдэл эсийн эмчилгээ гэхчлэн гоо заслын бүх төрлийн үйлчилгээг санал болгодог, Үлэмж Грийс салоны нэгэн хэсэг болсон Үлэмж Клиникийн шинэ салбар Бага Тэнгэр сити цогцолбор дотор нээгджээ. 

Ингээд Үлэмж Клиникийн шинэхэн салбарын талаар болон тус эмнэлгийн онцлох үйлчилгээнүүдтэй дэлгэрэнгүй танилцацгаая.


Үлэмж Клиникийн тухай

Үлэмж Грийс салоны зүгээс 2016 онд гоо заслын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх зорилгоор Үлэмж Клиникийг үүсгэн байгуулж, Шангри-Ла Моллд анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. 

Тэд олон улсад шинээр нэвтэрч буй арга барил, техник технологийг цаг алдалгүй эх орондоо хэрэгжүүлэх үндсэн зорилготой ба дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн оношилгооны төхөөрөмж болон бусад шинэлэг тоноглолууд ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. Харин баг хамт олноо эмнэлзүйн практикт мэргэшсэн, 20-25 жилийн ажлын туршлагатай БНСУ болон Япон улсын эмч, мэргэжилтнүүдээр бүрдүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчидтэйгээ эмчилгээний дараа заавал дахин холбогдож, заавар зөвлөгөөг тогтмол олгож, өндөр зохион байгуулалттай ажилладаг гэдгээрээ бусад гоо заслын эмнэлгээс ялгардаг аж. 

Мөн Үлэмж Клиник нь аливаа халдвар дамжихаас сэргийлэн үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн багаж, хэрэгслийг ашигладгаас гадна хэрэглэж буй тоног төхөөрөмжөө эмнэлгийн хэмжээнд тогтмол ариутган, цэвэрлэдэг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. 


Үлэмж Клиникийн онцлох үйлчилгээнүүд

Үлэмж Клиник нь “Үлэмж Грийс” ХХК эм ханган нийлүүлэх компаниараа дамжуулан БНСУ, Франц, Испани, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг оруулан ирж үйлчлүүлэгч бүрийн арьсны онцлогт тохирсон эмчилгээг санал болгодог. Эдгээрээс бид хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байдаг, өндөр үр дүнтэй дөрвөн үйлчилгээг онцолж байна. 

Арьс чангалах, хөгшрөлт удаашруулах HIFU буюу Liftera 2 эмчилгээ

Дэвшилтэт технологи, үр дүнтэй үйлчилгээний хослол болсон Үлэмж Клиник шинэ салбараа нээлээ (фото 5)

HIFU буюу Liftera 2 аппаратын эмчилгээ нь дулааны энергийг ашиглаж, арьсанд 65-70 хэмийн халалт үүсгэх замаар нүүр болон биеийн арьсны өөхөн давхаргад нэвтэрч, коллаген, эластиний нөхөн төлжилтийг дэмжиж өгдөг. Ингэснээр хөгшрөлт удааширч, унжиж суларсан арьс чангарч, үрчлээ мэдэгдэхүйц багасдаг байна. Түүнчлэн энэхүү аппарат нь бусад ижил төрлийн үйлчилгээтэй төхөөрөмжүүдтэй харьцуулахад өвдөлт багатай төдийгүй эмчилгээний дараа нүдэнд харагдахуйц тодорхой үр дүн үзүүлдэг гэдгээрээ давуу талтай.

Мөн энэхүү эмчилгээг HA+DMAE хэмээх витамин B-гээр баялаг, арьс чангалах тарилгатай хослуулан хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд тус тарилгын антиоксидант үйлчилгээ нь булчингийн ширхгийн агшилтыг нэмэгдүүлэх, нүүр болон хүзүүний арьсыг чангалах, унжилтыг багасгахад тусалдаг байна.

Олон төрлийн үйлчилгээтэй Lumenis M22 лазер эмчилгээ

Дэвшилтэт технологи, үр дүнтэй үйлчилгээний хослол болсон Үлэмж Клиник шинэ салбараа нээлээ (фото 6)

Энэхүү лазер аппарат нь АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраар (FDA) хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд арьсны 30 орчим асуудлыг эмчлэх чадалтай юм. Lumenis аппарат нь мэсийн бус аргаар арьс чангалах, нөхөн сэргээх, язралт, сорви багасгах, арьсны бүтцийг сайжруулах Resur FX болон батганы үрэвсэл дарах, нөсөө толбо бүдгэрүүлэх, судасны өргөсөл, хөлийн ретикулар венийн судсыг эмчлэх, илүүдэл үсийг өвдөлтгүй арилгах IPL гэсэн хоёр төрлийн хошуутай.

Мөн тус эмчилгээ нь эрсдэлгүй, арьсыг гэмтээдэггүй, өвдөлтгүй атлаа өндөр үр дүн үзүүлдэг гэдгээрээ хэрэглэгчдийн дунд тун эрэлттэй байдаг аж.

Арьсны эрүүл, толигор байдлыг дэмжих Christina Nuance үйлчилгээ

Дэвшилтэт технологи, үр дүнтэй үйлчилгээний хослол болсон Үлэмж Клиник шинэ салбараа нээлээ (фото 7)

Энэхүү үйлчилгээ нь арьсны гүнд хуримтлагдсан хорт бохирдлыг гадагшлуулах замаар батгажилт болон үүнээс үүдэлтэй бусад асуудлыг эмчлэх, арьсны үрэвсэл дарах, хялгасан үрчлээ, нөсөө толбо бүдгэрүүлэх, уян хатан чанар сайжруулах, хөгшрөлтийн шинж тэмдгийг эрчимтэй удаашруулах үүрэгтэй.

Christina Nuance үйлчилгээнд 1982 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй Израил улсын гоо сайхны Christina брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг бөгөөд тус бүтээгдэхүүнүүд нь дэвшилтэт технологи ашиглан гаргаж авсан өвөрмөц найрлагатай, гэр болон салоны нөхцөлд хэрэглэж болдог гэдгээрээ хэрэглэгчдийн дунд алдартай байдаг билээ.

Үсийг угаас нь нөхөн сэргээх Pink Goat үйлчилгээ

Үлэмж Клиникийн шинээр нэвтрүүлж буй Pink Goat үйлчилгээ нь өнгөө алдаж, хуурайшиж, гэмтсэн үсийг угаас нь нөхөн сэргээх замаар эмчилж, хормын дотор гялалзсан, эрүүл, торгомсог болгоход тусалдаг. Энэхүү үйлчилгээнд хэдэн ч удаа орсон үсний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй ба үйлчилгээний дараа үсээ шууд будах, хими хийлгэх бүрэн боломжтой гэдгээрээ онцлог юм.


Ulemj Clinic

Хаяг: Бага тэнгэр сити хотхон, C2 блок, 1 давхар, Үлэмж Клиник

Утас: 7777 9595

Facebook: Ulemj Clinic

Instagram: @ulemj.clinic


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх