Jo Malone London брэнд Монголд албан ёсоор нээгдлээ
Тус брэндийн тухай сонирхолтой 5 баримт
Байгалийн гаралтай орц найрлагаар бүтсэн, чамин, ховор үнэртэй цувралуудаараа дэлхий нийтэд алдартай Их Британийн Jo Malone London үнэртний брэндийг уншигчид маань андахгүй болов уу. Өдгөө 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй энэхүү брэнд нь дэлхийн 80 гаруй улсад салбар дэлгүүртэй бөгөөд тэд шинэлэг ноотууд давамгайлсан, тансаг бортоготой сүрчгүүдээс гадна биед хор нөлөөгүй байгалийн гаралтай лаа, гоёмсог үнэртэй гар болон биеийн тос, гэрийн үнэртүүлэгч гэхчлэн олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог билээ. Харин өчигдөр Jo Malone London брэндийн албан ёсны дэлгүүр Монголд буюу Шангри-Ла төвд үүд хаалгаа нээсэн байна.
Иймд бид уншигчдадаа зориулан үнэртний ертөнцөд цойлж буй тус брэндийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Энгийн нэгэн гоо засалч бүсгүй дэлхийд танигдсан нь
Jo Malone брэндийн үүсгэн байгуулагч Жо Малон нь анх 1983 онд гоо заслын салон нээж байжээ. Тэрээр өөрийн гараар байгалийн гаралтай орц ашиглан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бөгөөд үйлчлүүлэгч тус бүрийнхээ арьсны онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлдэг байв. Эхэндээ Жо Малоны салон гарын арван хуруунд багтах үйлчлүүлэгчидтэй байсан хэдий ч түүний салоны тухай мэдээлэл ам дамжин хурдацтай тархаж, удалгүй 2000 гаруй үйлчлүүлэгчидтэй болсон гэдэг.
Харин түүний сүрчиг бүтээх замнал нь Франц улсын Грасс хэмээх жижиг хотод аялж явахад нь нээгдсэн юм. Тэрээр Грасс нутгийн сүрчгийн мэргэжилтнүүдтэй танилцах явцдаа байгалийн гаралтай өвөрмөц үнэртэн бүтээх санаагаа олж, улмаар тэдэнтэй хамтарч цагаан гаа болон самрын үнэртэй ванны тос бүтээж байв. Ийнхүү тэрээр анхны бүтээлээ салоныхоо хамгийн хүндэт үйлчлүүлэгчид талархал болгон бэлэглэтэл эргээд өнөөх үйлчлүүлэгч нь Жо Малоноос 100 ширхэг ванны тос үйлдвэрлэж өгөхийг хүсжээ. Тэрхүү эрхэм өөрийн зохион байгуулсан үдэшлэгийн үеэр ирсэн зочдод ванны тосыг бэлэглэснээр Жо Малоны нэр илүү олон хүнд түгж эхэлсэн байна.

Удалгүй Жо Малон тоолж баршгүй их захиалгад дарагдаж, 1994 онд өөрийн нөхөр Гэри Вилкоксын хамтаар Лондонгийн Уолтон гудамжинд Jo Malone London брэндийнхээ анхны дэлгүүрийг нээж байсан түүхтэй.

Харин 1999 оны сүүлээр Jo Malone London брэндийг Estée Lauder компани худалдан авч байсан билээ.
Байгалийн гаралтай орц найрлага ба
дахин давтагдашгүй үнэр
Jo Malone London брэндийн сүрчгүүд нь зөвхөн нэг төрлийн тэргүүлэгч үнэр агуулдаг гэдгээрээ алдартай бөгөөд байгалийн гаралтай тансаг, чанартай орцуудаас бүтдэг. Тэд өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой атлаа дахин давтагдашгүй, онцгой үнэрийг бүтээхийг чухалчлан анхаардаг ба таатай үнэрээрээ алдартай цэцэгс, жимснээс гадна далайн давс, арц, мод гэхчлэн сонирхолтой ноотуудыг ашиглан сүрчгүүдээ бүтээдэг билээ. Жишээ нь тэдний бестселлер English Pear & Freesia сүрчгийн хувьд зөвхөн фрезия цэцэг болон лийр жимсний хосолсон таатай үнэрийг танд мэдрүүлэх бол Lime Basil & Mandarin сүрчгээс исгэлэн жимсний сэнгэнэсэн үнэр ханхлах болно. Харин Wood Sage & Sea Salt сүрчиг нь яг л нэрийнхээ адил далайн давс, сандал мод гэхчлэн далайн эргийг санагдуулам орцуудаас бүтсэн байдаг.




Үнэр холих чиг хандлагыг дэлгэрүүлсэн
Бьюти салбарт fragrance combining буюу үнэр холих чиг хандлага сүүлийн үед эрчимтэй дэлгэрээд буй. Энэ нь дурын хоёр сүрчгээ хольж түрхэн, өөрт таалагдах өвөрмөц, сонирхолтой үнэр бүтээх аргыг хэлдэг. Харин энэхүү чиглэлдээ Jo Malone брэнд анхдагч бөгөөд тэргүүлэгч гэдгээрээ алдартай. Бидний дурдсанчлан Jo Malone брэндийн сүрчгүүд нь зөвхөн нэг төрлийн тэргүүлэгч үнэр агуулдаг учир хэрэглэгч нар өөрийн дуртай хоёр усыг хослуулан хэрэглэж, "хувийн" онцгой үнэрээ бүтээх боломжтой юм.
Жишээ нь, Lime Basil & Mandarin сүрчгийг Grapefruit-тэй хослуулахад хаврын дулаан өдрүүд мэт, сэнгэнэсэн, хөнгөн үнэр үүсдэг бол Peony & Blush Suede болон Red Roses-ийн нэгдэл нь эмэгтэйлэг, романтик мэдрэмжийг төрүүлэм цэцэгсийн үнэрийг бүтээж өгдөг байна.
Харин та өөрийн сонирхолд нийцсэн, онцгой үнэрийг бүтээхийг хүсвэл Jo Malone London брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүрээр зочилж, өөрийн таалалд нийцсэн үнэрээ хослуулан туршиж үзэх боломжтой юм.


Юнисекс буюу хүйс харгалзахгүй


Энэхүү брэндийн сүрчгүүд нь хэт нялуун, эсвэл хурц биш эсрэгээрээ зөөлөн, байгалийн үнэртэй байдаг учир юнисекс буюу хүйс харгалзахгүй түрхэх зориулалттай. Эрчүүдийн дунд Wood Sage & Sea Salt, Lime Basil & Mandarin, Amber & Lavender сүрчгүүд эрэлтээрээ тэргүүлдэг байна. Харин алдартнуудаас Том Харди, Дэвид Бекхэм, Том Хиддлстон тэргүүтэй эрчүүд Jo Malone London брэндийн сүрчгийг өдөр тутамдаа хэрэглэх дуртай гэдгээ хуваалцаж байсан удаатай.
Дан ганц сүрчгээр хязгаарлагдахгүй

Jo Malone London брэнд нь сүрчгээс гадна лаа, гар болон биеийн тос, шингэн саван, уруулын тэжээл, үнэртүүлэгч гэхчлэн анхилуун үнэрт олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог.
Тэдгээрээс хэрэглэгчдийн дунд Jo Malone брэндийн худалдаалдаг лаа болон биеийн тос нь тун алдартай. Лааны хувьд цэвэр гар аргаар бүтдэг ба өндөр чанарын лав болон үнэртний холимгийг ашиглан хийдэг учир шатах хугацаа урт төдийгүй сайхан үнэрээ удаан хадгалдаг давуу талтай аж.
Харин биеийн тос нь сүрчгийн адил гоёмсог үнэртэйгээс гадна хэт өтгөн биш хөнгөн бүтэцтэй гэдгээрээ онцлог. Найрлагад нь биеийг чийгшүүлж, зөөлрүүлэх үүрэгтэй байгалийн гаралтай, эмчилгээний зориулалттай олон орц агуулагдсан ба 24 цагийн турш биеийн арьсыг чийгээр тэтгэх чадалтай байдаг.

Jo Malone London
Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар
Facebook: Premier Beauty
Instagram: @premierbeauty.official