
Jo Malone-ы шинэ үнэртэн Orris & Sandalwood
Cologne Intense цуглуулгаас
Orris & Sandalwood гэх шинэхэн бүтээгдэхүүнд сүрчгийн зах зээлд тун ховор ашиглагддаг нэгэн орц оржээ. Тэр нь нил цэцгийн үндэс юм. Түүнчлэн сүрчгийн найрлагад цөцгийтэй зандан мод ба хув орсноор нэгэн зэрэг модлог ба цэцэгний нийлэмжтэй гүн үнэр бий болгожээ. Orris & Sandalwood дээр сүрчиг бүтээгч Пьер Негрин ажилласан байна. Тэрбээр брэндэд зориулж найман жилийн өмнө White Jasmine & Mint гэх үнэртнийг бүтээсэн бөгөөд тэр нь хэрэглэгчдийн дунд хамгийн өндөр эрэлттэй бүтээгдэхүүнээр тодорсон юм. "Нил цэцгийн үндэс бол миний хамгийн дуртай орц юм. Цэцгээсээ илүү үндэс нь ийм сайхан үнэртэй байдаг нь тун хачирхалтай. Таны өмнө бүхэл бүтэн өөр ертөнц үүсэж буй мэт мэдрэмж төрдөг. Нил цэцгийн үндэс өөрөө бие даасан үнэртэн юм. Тэр маш дулаахан, мэдрэмтгий, модлог үнэртэй. Энэ их нарийн бүтэцтэй орц. Орчин үед олон шинэлэг технологи байгаа ч, бид уламжлалт аргаар энэхүү орцыг боловсруулахыг хүссэн. Нил цэцгийн үндэс хоёр жилийн турш газар доор байх ёстой байдаг. Зөвхөн энэ хугацааны дараа тэднийг түүж болдог" хэмээн Пьер ярьжээ.
Orris & Sandalwood сүрчиг эмэгтэйчүүдэд ч тэр, эрчүүдэд ч тэр тохирдог гэнэ. Брэндийн үнэртэн холих урлаг буюу Jo Malone London Fragrance Combining-ийн ачаар шинэ бүтээгдэхүүнийг бусад сүрчгүүдтэй дураараа хольж болох юм. Хэрвээ Mimosa & Cardamom сүрчигтэй хосолбол зандан модны зөөлөн үнэр мэдрэгдэж, харин Dark Amber & Ginger Lily сүрчигтэй холилдвол хувны мэдрэмтгий бас гүн үнэр илүү хурц мэдрэгдэх болно.
Шинэ бүтээгдэхүүн хоёрдугаар сард худалдаанд гарна.