Хайх

Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ

Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ

Олон сая аав ээжүүдийн сэтгэлд нийцсэн тэргүүлэгч хүүхдийн брэндүүд

Text: Buro.Retelling


2020 оноос хойш БНСУ болон олон улсад алдартай гоо сайхан, арьс арчилгааны брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдийн гарт хүргэн ажиллаж буй Cloud Nine дэлгүүр нь бүтээгдэхүүний сонголтыг тэлж, гэр бүлийн гишүүн бүр хэрэглэх боломжтой эрүүл, байгалийн гаралтай, баталгаатай орц найрлага бүхий шинэ брэндүүдийг зах зээлд нийлүүлж байна.

Бид өөрсдийн хэрэглээнд арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохдоо танил дотно хэн нэгнийхээ ам дамжсан яриа, аль эсвэл хаа нэгтээ харагдах сурталчилгааны мэдээллийг үндэслэх тохиолдолд цөөнгүй бий. Энэхүү сонголт нь заримдаа арьсны төрөлд нийцээгүй, орц найрлага харшлах гэх мэтээр арьсыг эмзэгшүүлэхэд хүргэдэг. Тэгвэл бид энхрий бяцхан үрсийнхээ арьсанд ямар нэг бүтээгдэхүүн сонгохдоо энэ мэт "хайнга" үйлдэл гаргаж хэрхэвч болохгүй. Орц найрлага бүрийг нь чухалчлан харж, брэндийн талаар судлан олон эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг уншиж харьцуулсны эцэст хүүхдийнхээ булбарай арьсан дээр хэрэглэх нь зүйтэй.

Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 1)

Хүүхдийн арьс таны төсөөлж байгаагаас ч эмзэг байдаг

Хүүхдийн арьс нь өөрөө насанд хүрсэн хүний арьстай харьцуулахад маш эмзэг бөгөөд өөр бүтэцтэй байдаг. Жишээ нь нярай хүүхдийн арьсны эс нь илүү жижиг байдаг ба хамгийн гадна давхаргын бүрхүүл нь насан хүрсэн хүнийхээс 30%-иар, гаднын давхарга болох эпидермис нь 20%-иар илүү нимгэн байдаг байна. Ийм учраас нярай хүүхдийн арьс нь илүү их хуурайших магадлалтай юм. Мөн хүүхдийн биеийн гадаргуу болон жин, эзлэхүүний харьцаа нь насан хүрсэн хүнийхээс илүү өндөр байдаг учраас хүүхдийн арьс наранд илүү мэдрэг болдог.

Хүүхдийн арьс илүү их чийг алддаг

Хүүхдийн арьс нь зөвхөн бүтцээрээ ялгараад зогсохгүй, арьсанд агуулагдах байгалийн нэгдлүүдээрээ ч мөн ялгагддаг. Хүүхдийн арьсанд байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл (natural moisturizing factor-NMF), липид болон меланин илүү бага агуулагддаг учраас илүү хурдан хугацаанд чийг алдагдахад хүргэдэг.

Goongbe брэндийн онцлог

Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 2)

Goongbe хүүхдийн арьс арчилгааны premium брэнд нь олон жилийн туршлагатай

Goongbe брэнд нь 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн арвин туршлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүний салбартаа тэргүүлэгч брэнд билээ. Тус брэндийг үүсгэн байгуулсан ‘0 to 7' компани нь 0-7 настай хүүхдүүдэд зориулсан хувцас хэрэглэл, нэмэлт сүү тэжээл, арьс арчилгааны бүтээгдэхүүн гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрлэгч юм.

Goongbe брэнд нь байгалийн шалгарсан шилдэг орц найрлагуудыг агуулдаг

Goongbe брэндийн бүтээгдэхүүнүүдэд олон зуун жилийн турш хадгалагдсан тусгай нэгдэл болох "Oji Relief Complex" агуулагдсан байдаг. Энэхүү ургамлын гаралтай комплексыг таван төрлийн модноос гаргаж авдаг бөгөөд хүүхдийн арьсыг тайвшруулж, халууны хэмийг бууруулж, гүний чийгшил өгдөг болох нь судалгаагаар нотлогдсон билээ.

Goongbe брэндийн бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд аюулгүй бөгөөд харшил өдөөхгүй

Хүүхдийн арьс эмзэг байдаг бөгөөд хэвлий дэх усан орчноос хуурай газарт шилжихдээ багагүй өөрчлөлтийг даван туулдаг. Орчны нөлөөллөөс шалтгаалсан олон өөрчлөлтүүдийг даван туулж, бүтцийн хувьд бэхжих хугацаа бол нярайн үе юм. Энэ явцад хүүхдийн арьс аливаа химийн гаралтай нэгдэлд харшлах, эмзэгших магадлал их учраас харшил өдөөгч огт агуулагдаагүй найрлагыг зорьж сонгох шаардлагатай. Goongbe брэндийн хувьд хүүхдийн арьс арчилгааны бүхий л бүтээгдэхүүн нь Европын Холбооноос нэрлэсэн харшил өдөөгч 26 нэр төрлийн үнэртнийг агуулаагүй, парабен, этанол (phenoxyethanol), сульфат, өнгө оруулагч зэргийн агуулаагүй байдаг учраас та хүүхдэдээ итгэл дүүрэн сонгож болох юм.

Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 3)

Goongbe брэнд нь Герман улсын "DermaTest"-ээс Excellent гэсэн үнэлгээг авсан байдаг нь тухайн брэндийн бүтээгдэхүүнүүд хэр их чанарын баталгаатай, аюулгүй орц найрлагатай, дэлхийн хэмжээнд бүрэн үнэлэгдсэн болохыг илтгэдэг.

Mongdies брэндийн онцлог

Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 4)

Mongdies брэнд цаг үргэлж судалгаа, шинжилгээ явуулдаг

Мongdies брэндийг бусад брэндүүдээс илүү найдвартай болгодог нэгээхэн хүчил зүйл нь судалгааны ажлуудыг маш өргөн цар хүрээнд зохион байгуулж, судалгааны үр дүнд тасралтгүй сайжруулалтуудыг хийж байдагт оршино. Энэ ч утгаараа тус брэнд нь БНСУ-ын олон сая хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, хүүхдийн арьс арчилгааны брэндүүд дунд дээгүүрт жагсдаг ажээ.

Mongdies брэнд байгалийн орц ашигладаг

Mongdies брэндийн бүтээгдэхүүн бүр EWG (Environmental Working Group) ногоон буюу аюулгүй зэрэглэлтэй, олон улсын ISO 9001 ба ISO 14001 ашиглан бүтээгдэхүүнүүддээ хамгийн сайн чанартай байгалийн орц найрлагуудыг сонгон ашигладаг.

Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 5)

Mongdies брэндийн хувьд бүтээгдэхүүнүүддээ нар хүрдэггүй 200м гүний ус хэрэглэдэг бөгөөд ийм гүний ус нь ойролцоогоор 2000 жилийн циклтэй байдаг. Мөн далайн гүний ус нь 70 гаруй нэр төрлийн амин дэм, эрдэс бодис, уураг, нүүрс ус зэргээр баялаг байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү ус нь хүний биеийн эрдэс бодисын тэнцвэрийг хадгалах чадвартай цэвэр ус юм.

Cloud Nine дэлгүүрт хүүхэдтэйгээ, гэр бүлээрээ тав тухтай үйлчлүүлэн аз жаргалаар дүүрэн байхыг хүсье!

Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 6)
Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 7)
Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 8)
Хүүхдийн арьс арчилгааны GOONGBE & MONGDIES брэндүүд албан ёсны эрхтэйгээр ирлээ (фото 9)

Cloud Nine Kids
Хаяг 1: БЗД, 26-р хороо, Encanto Mall, 3 давхар, Cloud Nine Store
Хаяг 2: Орос элчингийн баруун талд, хуучнаар Souvenir House-ийн байр
Утас: (+976) 7755-2323
Facebook: Cloud Nine Mongolia
Instagram: @cloudnine_mongolia
www.cloudnine.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх