Хайх

Судалгаа: Цар тахлаас шалтгаалсан эцэг эхийн стресс хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг үү?

Судалгаа: Цар тахлаас шалтгаалсан эцэг эхийн стресс хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг үү?

Text: Buro.Mongolia


Зураг:

АНУ-ийн Мичиганы их сургууль хүн болгон уншвал зохих судалгаа гаргажээ. Цар тахал эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн ихэнх улсын боловсролын байгууллагууд холын зайны горимд шилжин үйл ажиллагаагаа явуулж байна. Маш олон хүүхэд, залуучууд гэрээсээ хичээллэж байгаа тул эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулахгүй байлгах үүднээс ажлын горимдоо өөрчлөлт оруулж эхэлсэн. Энэхүү шинэ амьдралын хэв маяг нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн асуудалд хэрхэн нөлөөлж буй талаар судалсан эрдэм шинжилгээний ажлыг танилцуулъя.

Судалгаанд нийт 405 эцэг эхчүүдийг хамруулсан бөгөөд бүгд 12 хүртэлх насны нэг хүүхэдтэй байжээ. Ингээд хамгийн сонирхол татахуйц тоон үзүүлэлтүүдийг хүргэж байна.

  • Нийт оролцогчдын 35 хувь нь цар тахал эхэлснээс хойш хүүхдүүдийнх нь зан төлөвт ганцаардал, гуниглал, сэтгэлийн хямралын шинж тэмдгүүд тус тус илэрсэн гэж мэдээлсэн.
  • 4 эцэг эх тутмын нэгд нь ажлын горимын өөрчлөлт орсон.
  • 5 насанд хүрэгчид тутмын хоёрт нь сэтгэлийн хямрал эсхүл ядаж л дунд шатны түгшилтийн шинж тэмдэг илэрсэн гэж оношилжээ.

Тус судалгааны ерөнхий судлаач Шауна Ли «Цар тахлын үед гэрээсээ хичээллэж буй хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд эцэг эхээс нь шууд шалтгаалж байна» хэмээжээ. Иймд хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эхчүүд өөрсдийгөө тордох нь хамгийн оновчтой алхам болж байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх