Хайх

Эрүүл амьдралын чиг хандлага: Тэжээвэр амьтантайгаа хамт дасгал хийх нь

Эрүүл амьдралын чиг хандлага: Тэжээвэр амьтантайгаа хамт дасгал хийх нь

Дасгал хөдөлгөөнийг илүү үр дүнтэй, сонирхолтой болгох арга

Text: Buro.Mongolia


Эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг болох дасгал хөдөлгөөнийг илүү үр дүнтэй, сонирхолтой болгох аргыг бид оллоо. Энэ бол гэрийн тэжээвэр амьтантайгаа хамт дасгал сургуулилт хийх явдал юм. Сара Сампайо, Жасмин Тукс зэрэг загвар өмсөгчдийн хичээллэдэг Dogpound фитнесс клубын Instagram хуудаснаас энэхүү аргыг хэрхэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийг харах боломжтой. Загвар өмсөгчид суулт, суниалт, таталт зэрэг төрөл бүрийн дасгалыг тэжээвэр нохойн хамтаар хийдэг байгаа. Үүнээс гадна "The Book of Yoga Self Practice" номын зохиогч Рэд тэжээвэр мууртайгаа хамт иогоор хичээллэх боломжтойг өөрийн Instagram хуудсаараа дамжуулан сурталчилдаг ба гэртээ иогоор хичээллэдэг хүмүүст илүү тохиромжтой болохыг онцолдог юм. Сонирхуулахад тэжээвэр амьтантай хамт дасгал хийх нь дасгал сургуулилтыг илүү хөгжилтэй болгохоос гадна стрессийн түвшинг бууруулж, сэтгэл санааг дээшлүүлдэг болох нь судалгаагаар батлагджээ. Хэрэв та өдөр тутмын сургуулилтаа илүү сонирхолтой болгохыг хүсвэл дээрх аргыг туршаад үзээрэй.

 

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх