Хайх

Мадоннагийн охин Stella McCartney-гийн шинэ үнэртний сурталчилгаанд

Мадоннагийн охин Stella McCartney-гийн шинэ үнэртний сурталчилгаанд

Лурдес Леоны анхны гараа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Stella McCartney-гийн шинэ үнэртнийг дөрвөн залуу бүсгүй нэгэн зэрэг сурталчилж байна. Граймс, Кений Жонс ба Амандла Стенберг нарын эгнээнд Мадоннагийн охин Лурдес Леон нэгдлээ

Өнгөрсөн долоо хоногийн турш Стелла МакКартни POP нэртэй шинэ үнэртнийхээ нүүр царай болсон залуу бүсгүйчүүдийг нэг, нэгээр нь танилцуулсан. Тэрхүү жижиг жагсаалтад поп дуучин Граймс, загвар өмсөгч Кения Жонс (Настасья Кинскигийн охин), жүжигчин Амандла Стенберг ("Hunger Games"-д дүр бүтээдэг) гэх зэрэг олны танил бүсгүйчүүд орсон байгаа. Харин саяхан Стелла хамгийн сүүлийн бүсгүйн нэрийг олонд зарласан бөгөөд тэр нь Мадоннагийн том охин Лурдес Мария Чикконе Леон юм.

"POP бол залуу насны амин сүнс. Энэ бол өөрийгөө олж нээх тэрхүү нандин мөчийн илэрхийлэл. Энэ бол эрх чөлөө ба шинэ амьдралын эхлэл. Ямар нэгэн шошго тогтоогоогүй амьдрал" хэмээн Стелла өөрийн Instagram хуудаснаа бичсэн байна. Шинэ үнэртэн гуравдугаар сарын 24-нд худалдаанд гарах гэнэ.

Өдгөө 19 настай Лолагийн хувьд энэ нь анхны сурталчилгаат ажил болж байгаа юм. "Миний үйлдэл бүрийг нийгэм дүгнэдэг. Үүнээс болж би амьдралаа ямар нэгэн байдлаар өөрчлөхийг хүсдэггүй" гэж тэрээр хуваалцсан юм. Стелла Мадоннагийн эртний найз учир Лолаг аль багаас нь таньдаг байж. "Лола бараг л миний нүдэн дээр өсч том болсон. Тэр бол бие даасан, чөлөөт сэтгэлгээтэй, гайхамшигтай бүсгүй юм. Лола фото камерын хараан доор төрсөн хэдий ч тэр өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч үлдэж чадсан" хэмээн МакКартни нэмж хэлжээ.

 

цааш үзэх