Хайх

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн

Загварын шоунууд дээр ажилладаг мэргэжилтнүүд ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

Text: Buro.Mongolia


Bioderma брэндийн мицеляр ус

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 1)

Эмзэг болон асуудалтай арьсанд тохиромжтой энэ бүтээгдэхүүн нь худалдаанд гарсан даруйдаа амжилтанд хүрсэн. Арьс хуурайшуулдаггүй, нимгэн давхарга үлдээдэггүй мөн спирт агуулдаггүй Bioderma-гийн мицеляр усаар ямар ч будгийг арилгаж, арьсыг цэвэрлэх боломжтой.

M.A.C брэндийн гель бүтэцтэй нүдний контур

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 2)

Ихэнх нүүр хувиргагчдын тогтмол хэрэглэдэг энэ контур нь усанд тэсвэртэй, хэрэглэхэд хялбар, нүдний тенитэй уусах боломжтой, зөөлөн бүтэцтэй гээд олон давуу талтай. Мэргэжилтнүүд уг бүтээгдэхүүнийг муур хэлбэрийн контур зурах, нүд хүрээлэх гэх зэрэг олон байдлаар ашигладаг байгаа.

Embryolisse брэндийн тос хэлбэрийн баяжмал

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 3)

Энэ бүтээгдэхүүн нь чийгшүүлэгч тос, праймер ба маскны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх чадвартай. Хөнгөн бүтэцтэй атлаа арьсыг сайтар чийгшүүлдэг уг баяжмалын найрлагад ши тос, шар буурцгийн уураг, зуун наст ордог байгаа.

Maybelline брэндийн уруулын тос

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 4)

Maybelline уг тосыг олон өнгө, ба бүтцийн сонголттойгоор гаргадаг ч, мэргэжилтнүүд цэнхэр өнгийн савлагаатайг нь илүүд үздэг. Уруулын будаг түрхэхийн өмнөх праймер, гялалзсан ширхгүүдийг тогтоох цавуу болон хөмсөгний хэлбэржүүлэгч хэлбэрээр ашиглаж болох энэ бүтээгдэхүүнийг нүүр хувиргагч Ядим Карранц Jason Wu-гийн загварын шоунд зориулан моделиудын зовхин дээр түрхэж байсан удаатай билээ.

Maybelline брэндийн сормуусны будаг

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 5)

Maybelline-ийн энэ будгийг олон давхарласнаар сормуусыг өтгөн бөгөөд урт болгох боломжтой. Сормуусны ширхэг бүрийг сайтар бүрхэж, бөөгнөрөл үүсгэдэггүй уг будгийг ашиглахдаа төрөл бүрийн хэлбэртэй нэмэлт сойзнууд ашиглаад үзээрэй.

Lucas' Papaw брэндийн уруулын тос

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 6)

Хамгийн анх арьсны түлэгдлээс эхлээд экзем хүртэлх хүнд нөхцөлүүдийг анагаах зориулалттай гарч байсан папайя жимсний хандтай энэ тосыг олон мэргэжилтнүүд онцолдог. Хөнгөн бөгөөд наалдамтгай бус бүтэцтэй уг уруулын тос нь бага зэрэг вазелинтай төстэй санагдана.

Tom Ford брэндийн гэрэл сүүдэр

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 7)

Арьсанд зөөлөн уусаж, байгалийн гэрэл сүүдэр бий болгодог энэ бүтээгдэхүүн нь ердөө хоёр өнгийн сонголттой үйлдвэрлэгддэг байгаа. Гэхдээ бүтээгдэхүүний цайвар ба бараан өнгийг хооронд нь хольсноор хүссэн туяагаа гаргаж авах боломжтой юм.

M.A.C брэндийн уруулын будгийн иж бүрдэл

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 8)

Тослог бүтэцтэй энэ бүтээгдэхүүнийг зөвхөн уруулын будаг гэлтгүй мөн хацар өнгөлөгч, хайлайтер хэлбэрээр ашиглаж болно.

Avène брэндийн будаг бэхжүүлэгч ус

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 9)

Нүүр будалтыг бэхжүүлж, арьсыг чийгтэй болгодог энэ усыг мэргэжилтэн бүр хэрэглэж заншсан байдаг.

Giorgio Armani брэндийн суурь крем

Мэргэжлийн нүүр хувиргагчдын хэрэглэх дуртай 10 бүтээгдэхүүн (фото 10)

Ямар ч төрлийн арьсанд тохирдог энэ крем нь маш нимгэн, байгалийн бүрхүүл бий болгодог. Мэргэжилтнүүд уг бүтээгдэхүүнийг заримдаа чийгшүүлэгч тос, нэмэлт суурь крем гэх зэрэг бусад бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэдэг байгаа.

цааш үзэх