Хайх

Miu Miu анхны үнэртэнгээ танилцууллаа

Miu Miu анхны үнэртэнгээ танилцууллаа

Зуны дебют

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Хоёр хоногийн өмнө Миучча Прада өөрийн Miu Miu брэндийн наймдугаар сард худалдаанд гаргахаар зэхэж буй шинэ үнэртэнгээ танилцуулах зорилгоор коктейл үдэшлэг зохион байгууллаа.

Miu Miu ямар нэгэн агуу юм төлөвлөж буй нь ойлгомжтой болсон нэгэн сурталчилгааны зургийг бид таван сард үзсэн билээ. Стэйси Мартиний гол дүрд нь тоглосон Стивен Майзелийн сурталчилгааны хуудас энэ сүрчигт зориулагдсан байж.
Улаан таглаатай цайвар цэнхэр шилэн савалгаа нь брэндийн хэрээсэн оёдолтой цүнхийг санагдуулна. Шинэ үнэртэнгийн бүтээгчээр Prada-тай удаан хугацааны турш хамтарч байгаа сүрчиг хийгч Даниэла Андриер ажиллажээ. Сүрчгийн сууринд хөндийн сараана, мэлрэг цэцэг, сарнай болон ногоон өвсний үнэрүүд орсон. Энэхүү сонгодог найрлагад мөн akigalawood хэмээх "пачули" ургамлаас гаргаж авдаг хурц үнэртэн орсноор сүрчгэнд мод бөгөөд чинжүүний үнэр нэмэгдсэн байгаа.

"Бидний 2011 оны намар-өвөл цуглуулгад багтсан, их хэмжээний хөндийн сараана цэцгээр оёгдсон даашинзаас Даниэла урамтай санаагаа авчээ. "Анхнаасаа энэ нь их сайны дохио мэт санагдсан шүү" хэмээн тус брэндийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Каролин Явой хэллээ.

цааш үзэх