Хайх

Өөрчлөлт хийхийг хүсэж байна уу? Эмили Ратаковски, Кайли Женнер нар шиг блонд үстэй болох нь

Өөрчлөлт хийхийг хүсэж байна уу? Эмили Ратаковски, Кайли Женнер нар шиг блонд үстэй болох нь

Зун бол хайхрамжгүй блонд өнгөний үе юм

Text: Buro.Mongolia


Зураг:

Хөл хорионд орсны дараа ихэнх алдартнууд өөрсдийнхөө гадаад төрхийг эрс өөрчлөхөөр шийдэж, үсээ цайруулан блонд өнгөтэй болгосон билээ.

Кайя Гербер жишээ нь аль дөрөвдүгээр сараас эхлэн бага багаар цайвар шар туяа руу шилжиж эхэлсэн бөгөөд өөрийн Instagram дагагчиддаа хандан, бие даан үсээ будсанаа хэлсэн билээ. Гэрийн нөхцөлд хэд, хэдэн удаа будалт хийсний үр дүнд түүний үс тухайн үед яг л Калифорниягийн хурц наранд цайрсан мэт, маш байгалийн блонд өнгөтэй болсон байдаг.

Гэхдээ хэдхэн хоногийн өмнө Кайя папарацци зурагчдын дуранд өртөх үед түүний үс платинум блонд өнгөтэй болсон байсан юм. ийм төрлийн хүйтэн тонтой платинум блонд өнгийг гэрийн нөхцөлд гаргаж авах бараг л боломжгүй тул мэргэжлийн стилистийн тусламж хэрэг болно.

Өөрчлөлт хийхийг хүсэж байна уу? Эмили Ратаковски, Кайли Женнер нар шиг блонд үстэй болох нь (фото 1)

Бас нэгэн бор үстэй алдартан гадаад төрхдөө эрс өөрчлөлт оруулсан нь Эмили Ратаковски юм. Модель бүсгүйн цоо шинэ дүр төрхтэй богино хэмжээний бичлэг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьсан бөгөөд түүний шинэ төрх үнэндээ Blond Absolu гэх цайвар үсэнд зориулсан үс арчилгааны бүтээгдэхүүний сурталчилгааны нэгэн хэсэг билээ.

Эмили өөрийн шинэ дүр төрхийн талаар "Би үсээ хэзээ ч будаж байгаагүй. Гэхдээ Kérastase брэнд миний блонд болох шийдвэрийг дэмжсэнд миний сэтгэл маш их догдолсон. Хөл хорионоос шинэ дүр төрхтэйгөөр гарч ирж байгаадаа баяртай байна" хэмээн хэлсэн юм.

Кайя болон Эмилигээс гадна саяхан Кайли Женнер өөрийн Instagram хуудсаар дамжуулан шинэхэн платинум блонд үсээ харуулсан байгаа. Загварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэрээр яг одоо хүчтэй тренд болж буй 90-ээд оны стилийг бүрдүүлж байгаа нь энэ аж

Түүнчлэн дуучин Лана Дель Рей зуны улиралд илүү цайвар өнгийн үстэй байх дуртай гэнэ. Тэрээр дулаан улиралд үсний төрөлхийн цайвар бор өнгөө сэргээдэг ба ингэхдээ нимбэгийн шүүсний тусламжтай үсээ цайруулдаг байна. Нимбэгийн шүүсийг түрхэн нарны гэрэлд гарах үед нимбэг исэлдүүлэгч бодисын үүргийг гүйцэтгэн, үсний өнгөний пигментийг өөрчилдөг байна.

 

цааш үзэх