Хайх

Сүүлийн 10 жилийн хугацаанд Ким Кардашьяны дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ

Сүүлийн 10 жилийн хугацаанд Ким Кардашьяны дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ

Пэрис Хилтоны хувийн стилистийн албан тушаалаас тэргүүн хатагтайн дүр хүртэлх арван жилийн хувьсгал

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Аравдугаар сарын 14-нд "Keeping Up with the Kardashians" реалити шоу арван жилийн ойн баяраа тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан бид Ким Кардашьяны гоо сайхны дүр төрх энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг судлахаар шийдлээ.

2006

Инээмсэглэл цацруулсан, дур булаам бүсгүй анх 2006 онд олны нүдэнд өртсөн байдаг. 2000-аад оны эхэн үед Ким Пэрис Хилтоны хувийн стилистээр ажиллаж байсан бөгөөд ийм ч учраас эдгээр хоёр бүсгүй нь хаа сайгүй хамтдаа зугаалж, зурагчдын дуранд үргэлж хамт өртдөг байв. Тухайн үед Ким тод ягаан өнгийн хацар өнгөлөгч болон задгай тавьсан шулуун үс илүүд үзэж, уруулаа илүү том харагдуулах үүднээс цайвар beige өнгөөр буддаг байлаа. Харин удалгүй тэрээр тарилгын аргаар уруулынхаа хэлбэрийг өөрчилсөн юм. Гэхдээ үүний төлөө түүнийг хэн ч шүүмжлэхгүй билээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Ким Кардашьяны дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 1)

2007-2009

2007 онд "Keeping Up with the Kardashians" реалити шоуны анхны анги цацагдсан юм. Энэ үед Ким ихэвчлэн үсэндээ долгион оруулж, хиймэл сормуусны ачаар нүдээ тодотгох дуртай байлаа. Анзаарч харвал түүний доод уруул дээдэхтэйгээ харьцуулбал харьцангуй том хэмжээтэй болсон байдаг. Тэрээр ихэвчлэн сувдан туяатай цайвар цэнхэр өнгийн гялтганасан тенийг нүдний дотор буланд түрхэж, бараан өнгийн гүн смоки будалт хийдэг байсан. Энэхүү Кимийн дуртай нүүр будалтыг түүнд мэргэжлийн нүүр хувиргагч Марио Дедиванович санал болгожээ.

2009 онд Кардашьяны биеийн доод хэсэг мэдэгдэхүйц өөрчлөгдөж, илүү дугуй хэлбэртэй болсон. Тэрээр ямар нэгэн гоо сайхны мэс ажилбарт орсноо одоо хэрэн үгүйсгэдэг ч, энэхүү гэнэтийн өөрчлөлтийг хүн бүр анзаарсан билээ. Ким шинэ галбираа гайхуулан төрөл бүрийн этгээд хувцас өмсөж, дасгал хийж буй бичлэг олон нийтийн сүлжээндээ нийтэлж, хүмүүсийн анхаарлыг татдаг байлаа. Түүний энэ аргачлал нь ч үр дүнгээ өгч, ихэнх бүсгүйчүүд түүн шиг галбиртай болохыг мөрөөддөг байсан юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Ким Кардашьяны дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 2)

2012-2014

2012 оны эхээр Ким сийлбэр мэт хурц шанаа болон нарийн хамар бүхий шинэ дүр төрхтэй үзэгдэх болсон. Ихэнх хүмүүс түүнийг гоо сайхны мэс ажилбарт орсон хэмээн таамаглаж байв. "Би хамраа өөрчлөхийг үргэлж хүсдэг байсан ч, эмч надад шинэ хамар ямар харагдахыг харуулах үед өөрийгөө хэзээ ч урьдынх шиг ээ байж чадахгүй гэдгээ ойлгосон" хэмээн Ким олон нийтийн цуурхалд хариу өгч байсан удаатай.

Яг энэ үед мэргэжлийн нүүр хувиргагч Скотт Барнс контуринг аргачлалыг сэдсэн бөгөөд энэ аргачлал нь аажмаар Кимийн таних тэмдэг болсон юм. Удалгүй Кимийн хувийн нүүр хувиргагч Марио Дедиванович алдарт бүсгүйн хамар бага зэрэг монхор гэдгийг хүлээн зөвшөөрч, энэхүү жижиг дутагдлыг засахын тулд хамрыг хайлайтерын ачаар "тэгшилдэг" болохоо олонд мэдэгдэж байсан билээ. Ингэснээр Кимийн мэс ажилбарын талаарх аливаа цуурхлууд намжсан байдаг. "Би хамрын монхойдог хэсгийн дээр ба доор нь хайлайтер түрхдэг. Үүний үр дүнд хамар илүү тэгшхэн болж харагддаг юм. Түүнчлэн би уруулын дээд хэсэгт, шанаа ба эрүү дээр хайлайтер түрхэж, нүүрний хэлбэрийг илүү тодотгож өгдөг" гэж Марио ярьж байжээ.

 

 

 



2012 онд Ким Канье Уэсттэй уулзаж эхэлсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард хосууд хуримаа хийсэн юм. Энэ цагаас хойш Кимийн дүр төрх эрс өөрчлөгдөж, тэрээр хувцаслалт болон гоо сайхны хэв маягтаа түлхүү саармаг өнгөнүүд нэвтрүүлж эхэлсэн. Гэхдээ тэрээр одоо хэрэн хиймэл сормуусны ачаар нүдээ тодотгох дуртай хэвээр байгаа. Vogue сэтгүүлд зориулсан Ким ба Канье нарын зураг авалтаас Кардашьяны өөрчлөлтийн оргил үеийг харах боломжтой.

Асуух бүрт үргэлж мэс ажилбарыг үгүйсгэдэг Ким нүүр будалт болон гоо сайхны хөнгөн процедуруудын хүч чадлыг магтан дуулах дуртай. Тэрээр 2013 онд өөрийн Instagram хуудаснаа цусаар бүрхэгдсэн нүүрнийхээ селфиг нийтэлснээр "плазмолифтинг" гэх процедурыг бүсгүйчүүд дунд тренд болгож байсан билээ.

2017

Өөрийгөө брэнд болгож чадсан Ким өнөөдөр өөрийн оролцоотой бүх л зүйлсээс орлого олж байна. Kim Kardashian: Hollywood апп л гэхэд түүнд ойролцоогоор 200 сая ам.долларын орлого авчирсан. Одоо тэрээр нэрийн гоо сайхны брэнд үүсгэн байгуулж, Kimoji апп хөгжүүлж, үүний хажуугаар мөн реалити шоугаа амжилттай үргэлжлүүлж байна. Түүгээр ч барахгүй түүний Instagram хуудас дахь нэг зураг 300-500 мянган ам.доллараар үнэлэгддэг байгаа. Гэхдээ Ким сурталчилгааны зургуудыг маш ховор нийтэлдэг гэдгийг онцлох нь зүйтэй байх. Ерөнхийдөө Кардашьян өнөөдөр хүн бүрийн сонирхолд нийцсэн төслүүд гаргаж, олон нийтийг бүхэлд нь хамарсан брэнд болж хувирсан. Тэрээр зарим хүмүүсийн сонирхлыг долларын хэлбэртэй алтан спиннерээр татаж, харин заримыг нь Interview сэтгүүл дэхь тэргүүн хатагтайн дүрд хувирсан зураг авалтаараа гайхшруулж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Ким Кардашьяны дүр төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ (фото 3)

 

 

цааш үзэх