Хайх

Сара Жессика Паркер шинэ сүрчиг гаргалаа

Stash SJP

Text: Buro.Mongolia


Зураг:

“Sex and the City” киноны баатар, бидний хайрт Кэрри Брэдшоу зөвхөн загвар гэлтгүй мөн гоо сайхны салбарт нөлөөтэй болохоо батлалаа

Мэдээж хэрэг Сара Жессика Паркерын косметикийн цуврал түүний туфлийн цуглуулгатай харьцуулбал тийм ч олон хүнд хүрч амжаагүй байгаа. Гэхдээ түүний сүүлийн жилүүдэд танилцуулсан олон сүрчгийг туршиж үзсэн хүмүүс бүгд жүжигчин бүсгүйн нарийн мэдрэмжийг магтдаг билээ. Грейпфрут, хар перц ба шар дэр гэх ургамлын найрлагатай шинэ "SJP Stash" үнэртэн нь "Sex and the City 2" кинонд дөрвөн найз бүсгүй Ойрхи Дорнод руу аялсан адал явдлыг илтгэж байгаа аж. Илүү дутуу детальгүй, энгийн дизайнтай Stash SJP сүрчгийн савлагааг Сарагийн өөрийн гараар бичсэн үсгүүд чимжээ. Сүрчгийг sjpbeauty.com вебсайтнаас £60 үнээр худалдан авах боломжтой.

Сара Жессика Паркер шинэ сүрчиг гаргалаа (фото 1)Сара Жессика Паркер шинэ сүрчиг гаргалаа (фото 2)Сара Жессика Паркер шинэ сүрчиг гаргалаа (фото 3)

цааш үзэх