Хайх

Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн

Text: Б.Энххүслэн


Аялалд гарах нь таны хувь хүний хөгжилд эергээр нөлөөлж, юутай ч зүйрлэшгүй дурсамжийг бүтээдэг. Тэр дундаа бид богино хугацаанд үргэлжилдэг монголын зунаар говийн амар амгалан, хангайн хангалуун байгалийг биеэр мэдрэн хахир хүйтнийг давах эрч хүчээ нөөцөлж авдаг билээ. Энэ үеэр тэгвэл сэтгэл санаа өргөгддөг ч арьсны нөхцөл байдал гундах магадлал тун өндөр. Тиймээс аяллын цүнхээ арьсыг тань аварч чадах бүтээгдэхүүнүүдээр цэнэглэх хэрэгтэй.

Иймд бид MАС брэндийн Hyper Real арьс арчилгааны цуглуулгыг уншигчдадаа туршиж үзэхийг зөвлөж байна. Hyper Real-д арьс арчилгаанд заавал байх ёстой бүтээгдэхүүнүүд багтсаны сацуу хэрэгцээгүй янз бүрийн найрлагаар “бөмбөгдөөгүй” минимал гэдгээрээ аялалд төдийгүй өдөр тутамдаа хэрэглэхэд ч тохиромжтой билээ.

Хэдий MАС сайн пигменттэй нүдний тень, тод өнгийн уруулын будаг, мейкап артистуудын сонгох дуртай нүүрний крем зэрэг косметик бүтээгдэхүүнээрээ алдартай ч арьс арчилгааны салбараар хүрээгээ тэлж байгаа нь энэ юм. Тэлэх тэлэхдээ 1984 оноос хойш мейкап бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ салбарт өөрсдийн гэсэн ноу-хаугаа тогтоосон компани гэдэг утгаараа Hype Real-ыг арьс будаг хүлээж авахад бүрэн бэлтгэгдсэн төгс суурь болоосой гэсэн онцлог зорилгоор бүтээжээ.

Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 1)

ЦЭВЭРЛЭГЭЭ, ЦЭВЭРЛЭГЭЭ БАС ДАХИН ЦЭВЭРЛЭГЭЭ


Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 2)

Зуу зуун километр салхи, шороонд туучиж явсаар арьс ядарч, бохирдох нь ойлгомжтой. Ингэхдээ огт алгасаж болохгүй арчилгааны үе шат бол цэвэрлэгээ гэдгийг санаарай. Ердөө хөөсөөр олон дахин угаах нь танд хангалттай санагдаж болох ч энэ нь тийм ч зөв цэвэрлэгээ биш юм. Оронд нь хоёр шатлалт буюу будаг задлах тос, ус, эсвэл балм хэрэглэн араас нь хөөсөн цэвэрлэгчээр угаах хэрэгтэй.

Hyper Real цуглуулгад янз бүрийн бохирдол, бичил тоосонцор, тэр ч бүү хэл хэр баргийн нулимсыг тэсвэрлээд гарчихдаг сормуусны будгийг задалж чадах цэвэрлэгч тос багтжээ. Тус бүтээгдэхүүн нь хуурайгаас эхлээд эмзэг хүртэлх бүх төрлийн арьсанд тохиромжтой. Түрхэх явцад тос даасан хүнд мэдрэмж төрүүлдэггүй хөнгөн бүтэцтэй. Мөн үрэвсэл үүсгэхгүй, арьсны нүх сүвийг бөглөж батга гаргахад нөлөөлөхгүй том давуу талтай юм.

Найрлага

  • Японы цээнэ цэцгийн ханд нь арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, мөн антиоксидантын үйлчилгээтэй. Япончууд тус найрлагыг арьсныхаа өнгийг дотроосоо гэрэлтэж буй мэт жигд болгоход ашигладаг.
  • Цубаки тос нь олейны хүчил буюу омега-9 тосны хүчлээр баялаг тул арьсан дахь чийгийг түгжиж хуурайшихаас хамгаалдаг. Түүнчлэн үүнд агуулагддаг линолины хүчил нь хүний биед зайлшгүй шаардлагатай бөгөөд арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлж, уян хатан чанарыг нь сайжруулахад тусалдаг.
  • Жожоба тос бүтцийн хувьд хүний арьснаас ялгардаг тослогтой дөхөм байдаг. Иймд жожоба тосыг бүх төрлийн арьстай хүмүүс хэрэглэх боломжтой. Мөн хэт тослог, эсвэл хэт хуурай арьсны тослог ялгаралтын түвшнийг тэнцвэржүүлдэг билээ. Жожоба арьсыг чийгшүүлж, тайвшруулдаг төдийгүй хөгшрөлтийн шалтгаануудын нэг болсон исэлдэлтийн гэмтлээс хамгаалдаг хүчтэй антиоксидант болдог.
  • Наран цэцгийн үрийн тос нь дээр дурдагдсан бусад найрлагын адилаар мөн л арьсны нүх сүв бөглөдөггүй ба эмзэг, тослог төрлийн арьсанд хүртэл таарна. 
  • E амин дэм арьсны хамгаалах бүрхүүлийг бэхжүүлж, ус, чийгшлийг түгждэг үр ашигтай. Мөн энэ нь арьсанд тэжээл өгч, эд эсийг гэмтээхэд хүргэдэг чөлөөт радикалуудын нөлөөнөөс хамгаалдаг.
Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 3)

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Hyper real нүүр цэвэрлэгчийг өглөө, орой өдөрт хоёр удаа хэрэглэх боломжтой.
  • Бүтээгдэхүүнээ 2-3 даралтаар алган дээрээ аван нүүрээ зөөлөн массажлана.
  • Нүүрнийхээ төв хэсгээс зах руу чиглэлтэй бага зэргийн даралттай массажлана. Дараа нь бүлээн усаар угааж арилгана.

ЧИЙГШИЛ ӨГӨХ СЕРУМ


Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 4)

Арьс арчилгаагаа дараагийн түвшинд аваачихыг хүссэн хүмүүст илүү их идэвхтэй найрлага агуулсан нүүрний серум хэрэглэхийг зөвлөдөг. Серум нь бусад тоснуудыг бодох юм бол илүү хөнгөн бүтэцтэй байдаг төдийгүй идэвхтэй найрлагууд нь арьсанд хурдан нэвчиж чийгшүүлэх, нөсөө толбо, хялгасан үрчлээс арилгах, өнгө сэргээх үйлчилгээ үзүүлдэг.

Hyper Real цуглуулгад орсон энэхүү бүтээгдэхүүн нь чийгшүүлэгч тос, серум хоёрыг нэгтгэсэн тусгай бүтэцтэй юм. Серум шиг идэвхтэй найрлагуудаар дүүрэн, хөнгөн атлаа тостой адил арьсыг гүнд нь чийгшүүлж, өнгийг засаж, хамгаалагч бүрхүүлийг бэхжүүлдэг байна.

Энэхүү серумыг та дангаар нь, аль эсвэл будгийнхаа суурь болгон хэрэглэх боломжтой. Хэт тослог биш, давхарга үүсгэж хуулагдахгүйн сацуу дээр нь түрхсэн будгийг 12 цагийн турш тогтвортой барихад тусалдаг.

Анх удаа хэрэглэсний дараа гарах нөлөө

  • Арьс нөхөн сэргээгдэнэ.
  • 25 хүн хамруулсан судалгааны дагуу арьсны чийгшил 161% нэмэгдсэн.
  • 25 хүн хамруулсан судалгааны дагуу арьсны хамгаалагч бүрхүүл 71% илүү бэхэжсэн.
  • Судалгаанд оролцсон 181 хүний 96% нь арьсны өнгө сайжирсан талаар хэлсэн.

4 долоо хоногийн дараа гарах үр дүн

  • 28 хүнийг оролцуулсан судалгааны үр дүнгээр арьсны нүхжилт 30% буурдаг нь батлагдсан.
  • Тослогийн ялгаралт тэнцвэржинэ.
  • 181 хүн хамруулсан дөрвөн долоо хоногийн турш үргэлжилсэн судалгаагаар энэхүү бүтээгдэхүүнийг өдөрт хоёр удаа хэрэглэснээр арьсны ерөнхий байдал илүү эрүүлждэг болохыг оролцогчдын 95% нь мэдэгдсэн.
  • Судалгаанд оролцсон 181 хүний 94% нь арьс бүтцийн хувьд сайжирч, нүхжилт багассан гэж хариулсан.
  • Судалгаанд оролцсон 179 хүний 85% нь тус серум нь нүүр будалтыг бүхэл өдрийн турш шинэ мэт харагдуулж, удаан хугацаанд тогтвортой барихад тусалдаг хэмээн хариулсан.

Найрлага

Hyper real серумд арьсны өнгийг жигд, гэрэлтсэн болгох үйлчилгээтэй Японы цээнэ цэцгийн ханд, эд эс нөхөн сэргээх ниацинамид, арьсыг гүн чийгшүүлдгээрээ шалгарсан гиалуроны хүчил, хамгаалах бүрхүүлийг бэхжүүлж, нөхөн сэргээх керамид агуулагджээ.

Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 5)

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Өглөө болон орой өдөрт хоёр удаа хэрэглэнэ.
  • Хурууныхаа өндгөн дээр, аль эсвэл Hyper Real зориулалтын багсаар нүүрэн дээрээ жигд түрхэнэ.
  • Нүд болон нүдний эргэн тойронд түрхэхээс зайлсхийгээрэй.

АРЬСЫГ ТАНЬ 24 ЦАГИЙН ТУРШ ЧИЙГТЭЙ БАЙЛГАХ ТОС


Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 6)

Hyper Real цуглуулгад янз бүрийн бохирдол, бичил тоосонцор, тэр ч бүү хэл хэр баргийн нулимсыг тэсвэрлээд гарчихдаг сормуусны будгийг задалж чадах цэвэрлэгч тос багтжээ. Тус бүтээгдэхүүн нь хуурайгаас эхлээд эмзэг хүртэлх бүх төрлийн арьсанд тохиромжтой. Түрхэх явцад тос даасан хүнд мэдрэмж төрүүлдэггүй хөнгөн бүтэцтэй. Мөн үрэвсэл үүсгэхгүй, арьсны нүх сүвийг бөглөж батга гаргахад нөлөөлөхгүй том давуу талтай юм.

Анх удаа хэрэглэсний дараа гарах үр нөлөө

  • Судалгаанд оролцсон 25 хүний 100%-д нь арьсны чийгшил анхны хэрэглээгээр шууд нэмэгдсэн.
  • Судалгаанд оролцсон 25 хүний 96%-ийнх нь арьсны хамгаалах бүрхүүл бэхэжсэн.
  • 180 хүний 93% нь арьс илүү гэрэлтсэн харагдаж эхэлсэн талаар хэлсэн. 

Нэг долоо хоногийн турш хэрэглэсний дараа гарах үр дүн

  • 180 хүний 99% нь арьс илүү чийгшсэн, зөөлөн болсон, хамгаалагдсан мэдрэмж авсан бол 98% нь бүтээгдэхүүн арьсанд хурдан хугацаанд шингэж байгаа талаар мэдэгджээ. Мөн оролцогчдын 95% нь арьсны улайлт буурсан хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.
  • Судалгаанд хамруулсан 177 хүний 93% нь тус тосон дээр нүүр будгийн бүтээгдэхүүн өөгүй түрхэгддэг талаар хэлсэн.

Дөрвөн долоо хоногийн дараа гарах үр дүн

  • Судалгаанд оролцсон 178 хүний 92% нь энэхүү тосыг дөрвөн долоо хоногийн турш өдөрт хоёр удаа хэрэглэсний дараа арьс нь илүү залуу харагдаж байгааг мэдээлсэн.
  • Судалгаанд оролцсон 38 хүний 89% нь арьсны ерөнхий байдал сайжирсан  тухай дурдсан.

Найрлага

Энэхүү бүтээгдэхүүнд арьсны өнгийг засаж, цаг хугацааны явцад байгалиасаа гэрэлтсэн болгодог японы цээнэ цэцгийн ханд, нүхжилт, хялгасан үрчлээсийг багасгадаг, эсийн эргэлтийг нэмэгдүүлж арьсыг бүтцийн хувьд зөөлөн болгодог ниацинамид, чийгшүүлэх үйлчилгээтэй гиалуроны хүчил, хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлж, чийгийг түгжихэд тусалдаг керамид агуулагдсан. Мөн арьсыг зөөлрүүлж, тэжээл өгч, чийгшүүлэхэд тусалдаг авокадо болон мангоны тос нэмэлтээр багтжээ.

Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 7)

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Өглөө, орой өдөрт хоёр удаа хэрэглэх боломжтой.
  • Арьс арчилгааны хамгийн сүүлийн үе шат болгон хэрэглэнэ.
  • Нүд болон нүдний эргэн тойронд түрхэхээс зайлсхийгээрэй.

ЗОРИУЛАЛТЫН БАГС


Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 8)

MAC брэнд арьс арчилгааг дараагийн түвшинд аваачих тусгай багсыг Hyper real цуглуулгадаа багтаажээ. Танд магадгүй "Яагаад тосоо багсаар түрхэнэ гэж? Тос арьсанд биш, багсанд илүүтэй шингэхгүй гэж үү? Үнэхээр хэрэгтэй бол өөрт байгаа багсаа ашиглачхаж болохгүй юу?" гэх зэрэг асуултууд төрж байж болзошгүй. Тэгвэл MAC-ын арьс арчилгаанд зориулан бүтээсэн уг багсны үсийг өндөр чанарын нийлэг материалаар хийсэн бөгөөд торгомсог, зөөлөн, ширхэг нэг бүр шигүү байрласан гэдгээрээ онцлог. Иймд аливаа бүтээгдэхүүнийг өөртөө шингээдэггүй, харин арьсан дээр жигд тарахад тусалж нүүр будалтын төгс суурийг бий болгодог юм. Түүнчлэн багсаараа арьс арчилгаагаа хийж явцад бичил гуужилт давхар явагддаг давуу талтай билээ.

Зуны аялалд гарахдаа зайлшгүй авч явах хэрэгтэй 3 арьс арчилгааны бүтээгдэхүүн (фото 9)

MAC COSMETICS

Хаяг: Шангри-Ла молл, 1 давхар

Утас: 80346070

Facebook: Premier Beauty

Instagram: @maccosmetics_ulaanbaatar

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх