Хайх

Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү?

Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү?

Text: Buro.Mongolia


Эрүүл, толигор арьстай болохын тулд өөрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж, өндөр шим тэжээлтэй хоол идэх ёстой гэдгийг хүн бүр гадарлана. Тэгвэл үүний сацуу эрүүл арьстай болоход амин дэм, эрдэс, өөх тосны хүчил зэрэг нэмэлт эм, бэлдмэл хэрэглэх зайлшгүй шаардлагатай гэдэг үнэн үү? Бид асуултын хариуг мэргэжлийн арьсны эмч нарын зөвлөгөө болон судалгаанд суурилан уншигчдадаа хүргэж байна.


Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 1)

КОЛЛАГЕН

Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 2)

Арьс арчилгааны салбарт хамгийн түгээмэл сурталчилдаг нэмэлт бүтээгдэхүүн бол коллаген билээ. Коллагены ач тусын талаар одоог хүртэл судалсаар байгаа бөгөөд гүн үрчлээс, арьсны уян хатан байдал, чийгшил зэрэгт эерэг нөлөөтэй болохыг баталсан зарим судалгаанууд хийгджээ. Гэсэн ч хэвлэл мэдээллийн эх сурвалжууд болон маркетингийн сурталчилгаанд коллагены үр нөлөөг дэгсдүүлж тайлбарладгийг эрдэмтэд анхааруулдаг.

Тиймээс коллаген залуу насыг тань эргэн авчирч чадахгүй ч тогтмол хэрэглэх нь арьсны зарим асуудлыг шийдэх боломжтой гэсэн үг. Мөн энэ нь эрүүл мэндэд хорт нөлөөгүй билээ.


Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 3)

ЗАГАСНЫ ТОС (омега-3)

Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 4)

Загасны тос нь зүрх болон үе мөчний эрүүл байдлыг чадавхжуулдаг. Үүнээс гадна омега-3 нь батгашилт, псориаз, дерматит, яр шархыг эмчлэхэд үр нөлөөтэй төдийгүй арьсны хорт хавдрын эсрэг урьдчилан хамгаалдаг билээ. Харин тус найрлага нь арьсыг гадна үзэмж талаас нь сайжруулдаг гэх эх сурвалж одоогийн байдлаар хангалтгүй байна.


Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 5)

С АМИН ДЭМ

Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 6)

C амин дэм коллагены боловсруулалтыг дэмжиж, арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж чаддаг. Тиймээс тус амин дэмийн дутагдал нь шархны эдгэрэлт, коллагены боловсруулалтад сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Дийлэнх хүмүүсийн хувьд арьс арчилгаандаа С амин дэмтэй серум, эсвэл ампул хэрэглэж заншсан байдаг. Тэгвэл үүнийг дотроосоо нэмэлтээр хэрэглэх нь ямар үр дагавартай вэ?

Зарим судалгаанаас харахад С амин дэмийг нэмэлтээр хэрэглэснээр коллагены ялгаруулалт эрчимждэг байна. Мөн энэхүү амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь арьсны гадна үзэмжийг сайжруулдаг болох нь дурдагджээ. Үүнээс гадна анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлууд нийтлэгддэг PubMed платформ дээрх 2018 оны судалгаанд C амин дэмийг коллаген болон цайртай хавсарч хэрэглэснээр арьсны өнгө үзэмж сайжирч, үрчлээс багасаж, хуурайшилтын асуудал шийдэгдэх боломжтой үр дүн гарчээ.

Гэсэн ч мэргэжилтнүүд С амин дэм дангаараа арьсны гадна үзэмжид эергээр нөлөөлдгийг батлахын тулд илүү их судалгааны ажлууд хэрэгцээтэй байгааг сануулдаг.


Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 7)

БИОТИН

Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 8)

Эрүүл үс, хумс, арьсанд зориулсан дийлэнх эм бэлдмэлүүдийн орц биотиноос бүрддэг. Угтаа бол энэхүү найрлага нь арьс, үс, хумсанд эергээр нөлөөлдөг гэх дорвитой нотолгоо одоог хүртэл байхгүй. Энэ нь зөвхөн биотины дутагдалд орсон хүмүүст үр ашигтай байж болохыг мэргэжилтнүүд хэлдэг билээ. Гэсэн ч биотины дутагдал нь харьцангуй ховор тохиолддог үзэгдэл юм. Учир нь биотин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсэнд (өндөг, овьёос) байдгийн сацуу хүний гэдсэнд агуулагддаг бактериуд тус бодисыг ялгаруулдаг байна. Тиймээс та биотин хэрэглэх зайлшгүй шаардлагагүй нөхцөлд үүнд мөнгөө гарздахгүй байхыг сануулъя.

Эрүүл үс, хумс, арьсанд зориулсан дийлэнх эм бэлдмэлүүдийн орц биотиноос бүрддэг. Угтаа бол энэхүү найрлага нь арьс, үс, хумсанд эергээр нөлөөлдөг гэх дорвитой нотолгоо одоог хүртэл байхгүй. Энэ нь зөвхөн биотины дутагдалд орсон хүмүүст үр ашигтай байж болохыг мэргэжилтнүүд хэлдэг билээ. Гэсэн ч биотины дутагдал нь харьцангуй ховор тохиолддог үзэгдэл юм. Учир нь биотин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсэнд (өндөг, овьёос) байдгийн сацуу хүний гэдсэнд агуулагддаг бактериуд тус бодисыг ялгаруулдаг байна. Тиймээс та биотин хэрэглэх зайлшгүй шаардлагагүй нөхцөлд үүнд мөнгөө гарздахгүй байхыг сануулъя.


Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 9)

АШИГТАЙ БАКТЕРИ

Эрүүл арьстай болохын тулд эм, бэлдмэл нэмэлтээр хэрэглэх ёстой гэдэг нь үнэн үү? (фото 10)

Ходоод гэдэсний нөхцөл байдлаас арьс эрүүл байх эсэх нь шууд хамаардаг. Иймд ашигтай бактери хүний ходоод гэдэсний нянгийн тэнцвэрийг хангадаг гэдэг утгаараа арьсанд ч мөн эерэг нөлөө үзүүлдэг байна. Тодруулбал, хүний гэдсэнд агуулагдах бактерийн тэнцвэргүй байдал батгашилт, арьсны улайлт хүртэл үүсгэх боломжтой юм.

Гэсэн ч ходоод гэдэсний эрүүл ахуйг сахихад дан ганц ашигтай бактери нэмэлтээр уух хангалтгүй. Энэ бүхэн эрүүл хооллолт, амьдралын зөв зохистой хэв маяг, хангалттай нойр, бага стрессийн түвшин гээд маш олон хүчин зүйлтэй холбоотой билээ.

Тиймээс хэвийн арьстай хүмүүс арьсаа улам толигор болгох найдлагаар ашигтай бактери уугаад дорвитой үр дүн мэдрэхгүй л болов уу. Харин батгашилт, улайлт зэрэг асуудалтай хүмүүс мэргэжлийн арьсны эмчтэй зөвлөлдсөний үр дүнд ашигтай бактерийг эмчилгээндээ нэмэлтээр оруулах боломжтой.


Дүгнэлт

Хэдийгээр нэмэлт бэлдмэл, тэжээл нь арьсны зарим асуудлыг (жишээ нь, батга) шийддэг ч арьсны гадна үзэмжид шууд нөлөөлдгийг батлах эх сурвалж хангалтгүй байна. Тиймдээ ч өндөр үнэтэй ямар ч бэлдмэлүүд эрүүл хооллолтыг орлож чадахгүйг эмч нар сануулдаг билээ. Хэрэв та хэвийн арьстай ч арчилгаандаа шинэчлэлт оруулахыг хүсэж байгаа бол хооллолтдоо юун түрүүнд анхаараарай. Үүний тулд:

  • хангалттай ус ууж,
  • хоолны цэсдээ жимс, ногоо түлхүү оруулж,
  • эрүүл өөх тос, уургаар баялаг хоол хүнс хэрэглэж,
  • элсэн чихрийн өндөр агууламжтай, хэт боловсруулсан хоолноос татгалзаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх