Хайх

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ

Хоёр долоо хоногийн турш

Text: Ө.Тодгэрэл


Эрүүл, гэрэлтсэн арьстай Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдээс бид сүүлийн хэдэн жилийн хугацаанд Ajila Beauty гэх нэрийг тогтмол сонссоор ирлээ. Энэ брэнд нь орчин үед хамгийн чухалд тооцогдож буй vegan, clean, clear гэсэн гурван шалгуурыг урдаа барьдаг маш том давуу талтай төдийгүй бүтээгдэхүүнүүд нь бодит үр дүн авчирдаг гэх яриа нэгэнтээ бүсгүйчүүдийн хүрээлэлд тархсан билээ. Иймээс Бюрогийн гоо сайхны редакторууд саяхан үүд хаалгаа нээсэн Шангри-Ла Молл дахь шинэ салбар дэлгүүрээр нь зочилж брэндийн эргэн тойрон дахь шуугиан үнэний ортой эсэхийг өөрсдийн биеэр туршиж үзэхээр шийдлээ.

Ajila Beauty-д Солонгосын шилдэг байгалийн гаралтай брэндүүд гэгддэг алдарт Beklare, Dr.Ceuracle, Cremorlab, Kuoca болон өөрсдийн нэрийн Ajila брэндийн бүтээгдэхүүнүүд албан ёсоор худалдаалагддаг билээ. Бид тэр дундаас шинэлэг концепцоороо бидний анхаарлыг татсан Kuoca брэндийг онцлон бүтээгдэхүүнүүдийг нь хоёр долоо хоногийн турш хэрэглэж үзлээ.

Юуны өмнө Kuoca нь Италиар рестораны шеф гэсэн утгатай үг бөгөөд fine dining философийг нэвтрүүлснээр зах зээлдээ анхдагч нь болсон юм. Fine dining буюу дээд зэрэглэлийн ресторанд хооллохыг хэлэх энэ философи нь гоо сайхны бүтээгдэхүүнийг хоолтой харьцуулж, орц нь шинэхэн байх тусмаа үр дүн нь өндөр гэсэн баримтлалыг онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд бүтээгдэхүүндээ насыг нь уртасгадаг химийн бодис огт хийдэггүй бөгөөд зөвхөн цэвэр байгалийн орцуудыг шинэхэн дээр нь ашиглаж, үйлчлүүлэгч захиалга хийснээс 30 хоногийн дотор бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бэлэн болгодог байна. Ингэхдээ тэд биеийн болон гоо сайхны эрүүл мэндэд ач тустай гэдгээрээ алдаршсан трюфель, чага мөөг зэрэг супер түүхий эдүүдийг ашигладаг билээ. Хамгийн гайхалтай нь, трюфель гэх маш ховор бөгөөд үнэтэй түүхий эдийг Kuoca харамгүй хэмжээгээр буюу найрлагынхаа 55.5% хувийг эзлэх хэмжээгээр оруулдаг. Модны үндэснээс тусгай сургагдсан нохойн тусламжтай олддог трюфелийн хамгийн дээд зэрэглэлийн сорт нь Франц болон Итали улсуудад ургадаг бөгөөд нэг кг нь 4,000$-аас үнэтэй байх тохиолдол бий. Харин Kuoca Францаас гаралтай трюфелийг бүтээгдэхүүнүүдийнхээ гол орц болгон ашигладаг байна.

 


 

“Гоо сайхны бүтээгдэхүүн доторх хүчтэй бөгөөд идэвхтэй орцуудын дийлэнх хувь нь цаг хугацааны хэрээр муудаж, үйлчилгээ нь багасдаг. Бид өөрсдийн бүтээгдэхүүнүүд дээрээ лабораторийн туршилт хийж үзэхэд, арьс цайруулах болон үрчлээний эсрэг үйлчилгээтэй идэвхтэй орцуудын үр нөлөө хэсэг хугацааны дараа 15% буюу үүнээс ч илүү хувиар буурсан нь тогтоогдсон” хэмээн брэндийн үүсгэн байгуулагч Ю Ким тайлбарласан байна.

“Зах зээл дээрх дийлэнх бүтээгдэхүүний найрлагад ашиглагдах хугацааг нь уртасгадаг химийн бодисууд их хэмжээгээр агуулагддаг. Найрлагын 75 хүртэлх хувийг химийн бодисууд бүрдүүлэх тохиолдол олон бий. Иймээс бүтээгдэхүүний хэрэглэх хугацааг багасгаж, химийн бодисуудыг найрлагаас нь хассанаар бид оронд нь илүү үр дүнтэй идэвхтэй орцуудаар найрлагыг нь дүүргэх боломжтой юм” хэмээн Ю Ким дэлгэрүүлэн ярьсан юм.

 


 

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 1)

Өмнөд Солонгосын Kuoca брэндийг анх 2014 онд Ю Ким болон Жисү Ким нар үүсгэн байгуулсан бөгөөд захиалгын гоо сайхны брэнд гэдэг онцлоготой хамгийн түрүүнд Солонгосын алдартнууд болон VIP үйлчлүүлэгч нарын хүрээлэлд танигдсан билээ. Энэ цагаас хойш эрэлт нь ихэссээр 2019 онд өргөн хэрэглэгчдийн зах зээл руу нэвтэрсэн юм. Компанийн итгэж буйгаар шинэхэн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн нь ойрын хугацаанд хамгийн том тренд болох гэнэ. Ю Ким үүнийг дэлгүүрийн болон шинээр шахсан жүржийн шүүс хоорондоо шим тэжээлийн хувьд хичнээн ялгаатай байдгаар харьцуулан тайлбарлажээ.

Kuoca брэндийн бүх бүтээгдэхүүнийг захиалснаас хойш 30 хоногийн дотор шинэхэн орц найрлагаар хийдэг бөгөөд савлагааг нь онгойлгосноос хойш 6 сарын дотор хэрэглэх шаардлагатай юм.

Бюрогийн тэмдэглэгээ

Үнэр

Kuoca-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд ямар нэгэн химийн гаралтай хиймэл үнэр мэдрэгдээгүй бөгөөд харин маш зөөлөн байгалийн үнэр үл ялиг мэдрэгдсэн нь органик бүтээгдэхүүн хэрэглэж буйг сануулан таатай мэдрэмж төрүүллээ. Судалж үзэхэд, тус брэнд нь хамгийн хатуу шаардлагатай органик баталгаа олгодог COSMOS–оос баталгаажсан бөгөөд бүтээгдэхүүнийхээ үнэрийг Францын органик технологиор гарган авдаг байна.

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 2)

Шингэц

Бүтээгдэхүүнүүдийн бүтэц нь наалдамхай биш, мөн хэт өтгөн эсвэл хэт шингэн биш. Түрхэхэд хурдан шингэж, арьс тэр даруйд чийгшил авсан мэт булбарай, эрүүл мэдрэгдсэн. Мөн түрхсэний дараа тослог туяа үүсэхгүй байсан нь суурь крем зэрэг өдөр тутмын косметик будаг хэрэглэхэд том давуу тал болсон.

БНСУ-ын арьс судлалын шинжлэх ухааны хүрээлэнгээс хийсэн эмнэл зүйн туршилтын үр дүнд Kuoca-ийн бүтээгдэхүүнүүд арьсны 2мм гүн буюу жинхэнэ арьсан давхарга руу ашигтай найрлагаа хүргэж чаддаг нь нотлогдсон. Тэр хэмжээгээр арьсны гүн дэх хуурайшилтийг шийдэж чаддаг байна.

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 3)

Үр нөлөө

Бүтээгдэхүүнүүдийг хоёр долоо хоногийн турш хэрэглэж үзэхэд, арьс уян хатан болж, чийгшил хангалттай хэмжээнд авснаар дотроосоо гэрэлтэж эхэлсэн. Хуурай арьсыг маш хурдан хугацаанд сэргээж, булбарай болгож өгнө. Бүтээгдэхүүний үнэр, арьсанд хүрэх мэдрэмж болон савалгаа нь их таалагдсан тул үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдлээ. Харин хөгшрөлтийн эсрэг үр нөлөөг нь илүү удаан хугацаанд хэрэглэж байж харах боломжтой юм.

Kuoca-ийн үндсэн найрлага болох цагаан трюфель (газар доорх мөөгөнцөр, ихэвчлэн шохойн хөрсөнд өргөн навчит ойд ургадаг. Энэ нь хоолны амттан гэж тооцогддог хэдий ч арьсны эрүүл мэндэд ач тустай гэдгээрээ мөн алдартай) нь өөртөө хүчтэй антиоксидант агуулдаг учраас унжсан арьсанд уян хатан чанарыг өгч, арьсыг чийглэг, гөлгөр болгодог онцлогтой. Тиймээс найрлагадаа трюфель агуулсан нь мөн уг брэндийг сонгох том шалтгаануудын нэг болсон билээ.

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 4)

Kuoca брэндийн 7 бүтээгдэхүүн ба хэрэглэх дараалал

Toner blend Nourishing

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 5)

Найрлагадаа трюфель болон сайн чанарын орц найрлагыг хангалттай хэмжээгээр агуулсан энэхүү тонер нь арьсны бүтцийг сайжруулан гадны хорт нөлөөнд тэсвэртэй болгож, арьсыг цайруулж, чийгшүүлнэ. Усан биш эссэнс бүтэц нь арьсанд хүрэх төдийд хайлж арьсыг тайвшруулж, арьсны гүнд хүртэл чийгшлийг хурдан өгнө.

Хэрэглэх заавар: Орой арьсаа цэвэрлэсний дараа нүүр болон хүзүүндээ шавших байдлаар түрхэж хэрэглэнэ.


Toner blend purifying

Цагаан трюфель, исгэсэн будааны шүүгдсэн эд, папайя, цагаан бургасны хөвд болон Sanghwang мөөгний найрлагатай энэхүү purifying тонер нь арьсыг зөөлөн байдлаар гуужуулдаг тул өглөө хэрэглэвэл илүү тохиромжтой. Гэмтсэн арьсыг хурдан тайвшруулан гуужуулж, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлж, чийгшүүлж, цайруулж, нүхжилтийг багасгана.

Хэрэглэх заавар: Хэрвээ nourishing тонерийг оройдоо түрхэж хэрэглэх хэрэгтэй бол purifying тонерийг өглөөдөө хөвөнгөөр арчиж хэрэглэнэ.

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 6)

Serum blend

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 7)

Арьсны чийгийг илүү удаан хугацаанд хадгалан барьж, арьсыг цайруулан үрчлээс тэнийлгэх үйлчилгээтэй энэ серум нь squalane-ийн нарийн ширхэг бүхий идэвхтэй найрлагыг арьсны гүнд хүртэл нийлүүлснээр гүний чийгшил үзүүлж, арьсны нүхийг багасгаж чангална.

Хэрэглэх заавар: Өглөө болон орой арьсаа цэвэрлэж тонер түрхсэний дараа хэрэглэнэ.


Repair blend

Repair blend нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэн үрчлээс багасгаж, арьсны бүтцийг сайжруулдаг тул 30-аас дээш насныханд илүү тохиромжтой. Найрлагадаа арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмждэг EGF болон FGF гэсэн хөгшрөлтийн эсрэг хоёр чухал өсөлтийн даавар (үхсэн эсүүдийг идэвхжүүлдэг дааврууд) агуулснаар хамгийн өндөр үр дүнг үзүүлдэг байна. Мөн давхар арьсыг цайруулж, чийгшүүлнэ.

Хэрэглэх заавар: Өглөө болон орой арьсаа цэвэрлэж, тонер болон serum blend түрхсэнийхээ дараа хэрэглэнэ.

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 8)

Cream blend

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 9)

"2020 Allure Best of Beauty Award"-с хөгшрөлтийн эсрэг шилдэг тосоор тодорсон Cream Blend тос нь үрчлээний эсрэг өндөр үйлчилгээтэй нь баталгаажсанаас гадна арьсыг 2мм гүнд хүртэл чийгшүүлэх чадвартай. Антиоксидантыг гүнд хүргэж өгснөөр чийг барих хана бэхжиж, арьсыг бүхэл шөнийн турш чийглэг байлгана. Цагаан трюфелийн хандын агууламж өндөр бөгөөд силикон тос гэх мэт химийн хортой найрлага агуулаагүй.

Хэрэглэх заавар: Өглөө болон орой toner, serum blend, repair blend зэрэг бүтээгдэхүүнүүдийг дарааллаар нь хэрэглэсний дараа арьсанд массаж хийх байдлаар түрхэж хэрэглэнэ.


Mist blend

Эмэгтэй бүрийн цүнхэнд зайлшгүй байх ёстой бүтээгдэхүүн. Хуурайшсан арьсанд чийгшлийг хурдан өгч арьсны бүтцийг сайжруулан сэргээж, гэрэлтүүлж өгнө. Найрлагадаа цагаан трюфель, сувдны охь, далайн гүний ус агуулдаг бөгөөд арьсыг тайвшруулахдаа маш сайн байж эрч хүч өгнө. Антиоксидантын нөлөө үзүүлнэ (ядарч, нойргүйдэж, стрессдэх бүрт бидний залуу эсүүд үхдэг бол антиоксидант нь тэдгээр залуу эсүүдийг үхүүлэхгүй хамгаалдаг үйлчилгээтэй билээ).

Хэрэглэх заавар: Өдрийн турш хүссэн үедээ цацаж хэрэглэнэ.

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 10)

Lip balm

Бид эмэгтэйчүүд дунд алдаршсан Ajila Beauty-ийн Kuoca брэндийг туршиж үзлээ (фото 11)

Урууланд түрхэхэд зөөлөн хайлж, наалдамхай мэдрэмж төрүүлэхгүйгээр тэжээл өгөх тос. Найрлагадаа өнгө оруулагч ашиглаагүй бөгөөд байгалийн гаралтай тосны өөрийн шаргал өнгө нь харагдана. Жожоба тос, кактусны үрийн тос, арган тос агуулсан.

Хэрэглэх заавар: Өдрийн турш хүссэн үедээ түрхэж хэрэглэнэ.

Ajila Beauty

Facebook: AJILA Beauty

Instagram: @ajilabeauty

Хаяг : Shangri-La Mall 2 давхар Zaisan Hill Complex 4 давхар

Утас: 80631195

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх