Арьсны эрүүл мэнд зөв нарны тосноос шалтгаална: Тосоо сонгохдоо юуг анхаарах вэ?
Арьс арчилгаанд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг төдийгүй арьсны хавдраас сэргийлэх нарны тосыг сонгохдоо үнэ, савлагаанаас гадна орц, найрлага, төрлийг нь анхаарч авах ёстой байдаг. Харин дийлэнх хүмүүс нарны тосны талаар хангалттай мэдлэггүйгээс болж өөрийн арьсны онцлогт тохиромжгүй сонголт хийж бүтээгдэхүүний үр ашгийг мэдэхгүй өнгөрөх тохиолдол их гардаг. Тиймээс нэгэнт хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон нарнаас хамгаалах тосыг худалдан авахдаа хойрго хандалгүй бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншин хэрэгцээтэй мэдээллээ аваарай.
1. SPF хэр чухал үүргийг гүйцэтгэдэг вэ?
SPF (sun protection factor) бол тухайн нарны тос нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хэр сайн хамгаалдгийг илэрхийлдэг хэмжигч юм. Тиймээс та нарнаас хамгаалах тосоо худалдан авахдаа хамгийн түрүүнд SPF тэмдэглэгээг нь анхаарч хамгийн багадаа SPF 30-тайг сонгох хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Гоо зүйн болон эмнэлзүйн арьс судлалын нэгдсэн сэтгүүлд нарны тосны талаар хийсэн судалгаанд SPF 30-тай тос хэт ягаан туяанаас 97% хүртэл хамгаалдаг бол SPF 50 арьсыг 98% хүртэл хамгаалдаг гэжээ.
2. UVA, UVB гэж юу вэ?
Арьсыг гэмтээдэг нарны хэт ягаан туяа нь UVA, UVB гэж хуваагддаг байна. UVB (ultraviolet В) нь арьсны өнгөн хэсгийн түлэгдлийг үүсгэдэг бол UVA (ultraviolet A) нь нүдэнд харагдах түлэгдлийг үүсгэдэггүй ч арьсны гадаргуун доод давхаргад нөлөөлж илүү хортой үр дагаврыг үзүүлдэг байна. Тиймээс нарнаас хамгаалах тосоо сонгохдоо UVA, UVB хэт ягаан туяануудаас хамгаалдгийг илэрхийлдэг “UVA/UVB protection”, “multi-spectrum”, “broad spectrum” гэсэн тэмдэглэгээтэйгээс сонгох хэрэгтэй. Хэрэв эдгээр тэмдэглэгээ байхгүй бол авобензон болон цайрын ислийн найрлагатай нарны тосноос сонгохыг зөвлөж байна.
3. Органик (химийн) болон органик бус (механик) нарнаас хамгаалах тоснуудын ялгаа нь юу вэ?
Нарны тосыг органик (химийн) болон органик бус (механик) гэж ангилдаг. Бүтээгдэхүүнд орсон идэвхтэй найрлагаас шалтгаалан ийнхүү ангилдаг бөгөөд органик гэдэг нь байгалийн гаралтай тул арьсанд сайн, органик бус нь химийн гаралтай тул муу гэсэн үг биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
Органик нарны тосонд цайрын исэл болон титаны давхар исэл агуулагдсан байдаг. Ийм төрлийн тос нь арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж тусаж буй хэт ягаан туяаг буцааж ойлгох замаар сэргийлдэг билээ. Харин органик бус эсвэл механик нарны тосонд цайрын исэл болон титаны давхар ислээс бусад идэвхтэй бодисууд агуулагддаг байна. Энэхүү нарнаас хамгаалах тос нь хамгаалалтын давхарга үүсгэхийн оронд арьсанд шингэж химийн урвалын тусламжтай нарнаас ирсэн хэт ягаан туяаг дулаан болгон хувиргаж арьсыг хамгаалдаг юм. Арьс судлалын эмч Моник Чедда "Healthline" эрүүл мэндийн мэдээллийн вебсайтад өгсөн ярилцлагадаа “Хүмүүс химийн болон механик төрлийн нарны тосноос өөрийн хүсэлд нийцүүлэн сонгох боломжтой. Гэхдээ органик бус нарны тосноос сонгохдоо UVA, UVB хэт ягаан туяануудаас бүрэн хамгаалахын тулд ядаж 10% цайрын ислийн найрлагатайгаас хэрэглэх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.
4. Дотор байхад нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай юу?
Цонхоор дамжуулан гэрт тань ч гэсэн нарны хэт ягаан туяа тусдаг учир нарны тосыг дотор байсан ч ялгаагүй түрхэх хэрэгтэй. Судалгаагаар нарны тосыг өдөр тутамдаа хэрэглэснээр арьсны хавдраар өвчлөх магадлал буурч хөгшрөлөөс сэргийлдэг болох нь тогтоогдсон байна. Уг бүтээгдэхүүнийг гадаа байгаа тохиолдолд арьсны өнгө хамаарахгүй дунджаар хоёр цаг тутамд түрхэх хэрэгтэй бол дотор байхад дахин түрхэх шаардлагагүй хэмээн John Hopkins эмнэлгийн хийсэн судалгаанд дурджээ.
5. Хэрхэн өөрийн арьсанд тохирсон тосоо сонгох вэ?
Уг асуултын хүрээнд бид эрүүл мэндийн "Healthline" вебсайтын арьс судлал, гоо зүйн мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагыг онцолж байна. Тодруулбал, дээр дурдсан химийн ангилалд ордог нарнаас хамгаалах тоснууд нь бусдыгаа бодвол арьсны цочрол үүсгэх нь их гэнэ. Тиймээс ямар нэг арьсны өвчтэй (экзем, розацеа) эсвэл амархан харшдаг эмзэг арьстай бол цайрын исэл, титаны давхар исэл агуулсан тосноос сонгохыг зөвлөжээ. Харин хуурай арьсанд аль болох алкохол агуулагдаагүй чийгшүүлэгчтэй бүтээгдэхүүн тохиромжтой бол тослог арьстай хүмүүс хөнгөн бүтэцтэй, гелэн суурьтай, хурдан хатдаг тосноос хэрэглээрэй.
BURO.-гийн сонголт: SPF 50/PA+++ Биомон нарны тос
PA +++ хэмээх рейтинг нь UVA хэт ягаан туяанаас хамгаалах хэмжээг илэрхийлдэг. “РА”-н “+” нь ихсэх хэмжээгээр сэвх толбо үүсэхээс хамгаалах чадвар нь ихэсдэг юм. Тэгвэл БИОМОН SPF50/PA+++ нарны тос усанд тогтвортой байхаас гадна, нано бүтцийн тусламжтайгаар нарнаас хамгаалах чадвар нь улам сайжирсан технологийг нэвтрүүлжээ.
Бидний арьс энгийн нүдээр харахад тэгш гадаргуутай мэт харагдах боловч үнэн хэрэгтээ хотгор, гүдгэр бүтэцтэй байдаг. Нарны тосоо яаж хичээж түрхсэн ч арьсны гадаргуу дээр жигд түрхэгддэггүй, хотгор хэсэгт илүү, гүдгэр хэсэгт бага түрхэгдэж, нарны хэт ягаан туяа нэвтрэх аюул үүсдэг.
Харин БИОМОН SPF50/PA+++ нарны тос нь Nanosized ZnO гэх нано бүтцийнхээ тусламжтай арьсан дээр жигд түрхэгдэж нарнаас хамгаалах бүрхүүлийг бий болгоно. Мөн арьсыг эсийн түвшинд хамгаалах ба арьс унжилт, үрчлээг үүсгэдэг ферментийн эсрэг үйлчилгээ үзүүлж, “DNA” буюу эсийн түвшин дэх гэмтлээс сэргийлнэ.
Биомон нарны тосны онцлог:
- Nanosized ZnO particles (маш жижиг бүтэцтэй тул арьсан дээр жигд бүрхүүл үүсгэн нарны хэт ягаан туяанаас бүрэн хамгаална)
- Хэт ягаан туяанаас хамгаалах хоёр төрлийн технологитой :
Hydrophobic (Sunblock – арьсанд бүрхүүл үүсгэн нарны туяанаас хамгаалдаг)
Hydrophilic (Sunscreen- арьсанд бүрхүүл үүсгэн урвалд оруулан гадагшлуулдаг)
- Усны хамгаалалттай
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой
- Чийгшүүлэгчтэй
Биомон Органик гоо сайхны брэнд
Хаяг: Монос эмийн сангийн салбаруудаар
Утас: 1800-1883, 89011471
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.