Бюрогийн сонголт: Хавар ирснийг мэдрүүлэх 5 сүрчиг
Сэтгэл сэргээж, өөдрөг уур амьсгал авчрах гайхалтай үнэртнүүд
Jo Malone London, Mimosa & Cardamom
Бага зэрэг зөгийн балны аястай атлаа чихэрлэг биш, хэт хурц ч бас биш, мод ба цэцэгсийн байгалийн дулаан мэдрэмж төрүүлэх, гуравдугаар сарын сэрүүн, үүлэрхэг өдрүүдэд төгс тохирох сүрчиг.
La Tulipe, Byredo
Byredo бол алтанзул цэцгийн цэвэр үнэрийг гаргаж авч чадсан цөөн брэндүүдийн нэг юм. Маш хөнгөн, гайхалтай зөөлөн. Мөн хамгийн гол нь бүхэл өдрийн турш үнэрээ хадгалах чадвартай.
L'Eau d'Hiver, Frederic Malle
Яг л өвлийн хайлсан цас мэт шинэхэн, сэрүүн мэдрэмж төрүүлэх энэ сүрчиг нь яг л цэвэр агаар шиг сэтгэл сэргээх болно.
L'amandiere, Heeley
Дөнгөж цэцэглэж буй анхилуун цэцэгс, зөөлөн салхитай цэвэр агаар, нартай өдрийн баяр баясгалантай мэдрэмж гээд хаврыг илтгэх гайхалтай бүхэн энэ сүрчигт цогцолсон байгаа.
Viper Green, Ex Nihilo
Анх цацахад мод, ургамлын сэнгэнэсэн үнэр мэдрэгдэх ч хормын дараанаас арьсанд уусаж, хөндийн сараана цэцгийн зөөлөн үнэр үлдэнэ.