Бюрогийн сонголт: Урин хаврын улиралд туршиж үзэх есөн үнэртэн
Хүн бүхний таашаалд нийцэх үнэртнүүд
Өвлийн хувцсыг зуны улиралд өмсдөггүйтэй адил үнэртэй усанд ч бас түрхэхэд тохиромжтой цаг үеийг тусгаж өгсөн байдаг билээ. Хүйтний улиралд зориулсан үнэртнүүд илүү нарийн бүтэцтэй, гүн үнэртэй байдаг бол дулаан улиралд зориулсан сүрчиг нь жимс, цэцэгсийн найрлагатай, хөнгөхөн өнгө аястай байдаг. Түүнчлэн сүрчигний найрлагаас гадна төрөл ч бас чухал үүрэгтэйг мэргэжилтнүүд онцолдог. Тухайлбал найрлагадаа 5-15 хувийн үнэртний охь агуулдаг Eau de Toilette төрлийн сүрчиг нь бага концентрацтай тул дулааны улиралд түрхэхэд илүү тохиромжтой ба ийм төрлийн сүрчиг нь 2-4 цагийн турш үнэрээ хадгална. Харин үнэрээ удаан буюу 5-7 цаг барих чадвартай Eau de Parfum төрлийн сүрчгийн 15-20 хувийг охь эзэлдэг бөгөөд уг сүрчиг нь ихэвчлэн гүн, хурц үнэртэй байх нь элбэг.
Тэгвэл урин дулаан эдгээр өдрүүдэд ямар үнэртэн сонгохоо шийдэж амжаагүй байгаа уншигчиддаа зориулан Бишрэлт Бьюти дэлгүүрт худалдаалагдаж буй хаврын улиралд түрхэхэд тохиромжтой сүрчигнүүдийг танилцуулж байна.
Burberry - Weekend for women
Burberry брэндийн Weekend for women үнэртэн нь 1997 онд анх худалдаанд гарсан ч одоог хүртэл бүсгүйчүүдийн дуртай үнэртний нэгээр нэрлэгддэг. Толгой нот дахь чихэрлэг үнэртэй резеда ургамал, мандарин жимс нь цацах төдийд л сэтгэл сэргээж, таатай мэдрэмж төрүүлэх бол зүрхэн хэсэгт анхилах цахилдаг цэцэг, зэрлэг сарнай, тоорын цэцэг зэрэг анхилуун үнэрт нотууд нь нарлаг зуны өдрүүдийг санагдуулах болно.
Burberry - Weekend for men
Weekend for men сүрчгийн анхлан нотууд нимбэг, чихэрлэг мандарин жимсний шүүслэг үнэрээр эхэлж, зүрхэндээ замбага, царс модны нууцлаг өнгө аясаар үргэлжилдэг. Харин төгсгөлдөө зөгийн бал, заарын үнэр үлдээдэг бөгөөд зөөлөн, хөнгөхөн үнэрт татагддаг эрчүүдэд Weekend for men хамгийн зөв сонголт байх болно.
Repetto - Dance with Repetto
Хэрэв та бага зэрэг нялуун үнэрийг таашаадаг бол Reppeto брэндийн Dance with Repetto хэмээх сүрчгийг санал болгож байна. 2018 онд шинээр бүтээгдсэн энэхүү сүрчгийн үнэр амтат макарон, замбага цэцгээр эхэлж, харин зүрхэн хэсэгтээ хан боргоцой, мэлрэг цэцгийн үнэрээр зонхилох бол эцэстээ ванилийн үнэрийг үлдээдэг.
Paco Rabanne - Invictus
Paco Rabanne брэнд эр зориг, хүчирхэг байдлыг илэрхийлэх үнэртнүүдийг зохион бүтээдгээрээ алдартай. Тэдгээрийн нэг болох Invictus хэмээх эрчүүдэд зориулсан үнэртний толгой нотод далайн үнэр болон цитрус жимс, харин зүрхэн хэсэгтээ лаврын навч, мэлрэг цэцэг зэрэг сэргэг үнэр агуулсан учир урин дулаан цагт түрхэхэд нэн тохиромжтой үнэртнээр нэрлэгддэг.
Moschino - I Love Love
Баяр баясал, аз жаргал мэдрүүлэх үнэртнүүдийг санал болгодог Moschino брэндийн I Love Love хэмээх модлог цэцэгсийн ангилалд багтдаг энэхүү үнэртэн залуу охидод илүү тохиромжтой. Сүрчгийг түрхэхэд улаалзгана, нимбэг ба жүрж жимсний анхлан нотууд угтах бол сүрчгийн зүрхэнд нь сарнай, шанц, сараана цэцгийн үнэр зонхилох болно. Харин эцэстээ заар, хуш модны үнэрийг үлдээдэг байгаа.
Burberry - My Burberry for women
Burberry брэндийн алдарт тренч цувнаас сэдэвлэн бүтээсэн My Burberry for women үнэртэй ус нь борооны дараах чийг болоод цэцэгсийг санагдуулна. Энэхүү сүрчиг нь нимбэг, бергамот жимс болон сарнайн дэлбээн зөөлөн үнэрээр эхэлж, зүрхэн хэсэгтээ тоор, шимтэглээ цэцгийн үнэрээр үргэлжлэн сарнай, нил цэцэг, заарын үнэрээр төгсдөг.
Paco Rabanne - Olympéa ба Olympéa Intense
Paco Rabanne загварын ордон эртний Олимпийн бурхдаас урам зориг авсан Olympea үнэртнээ 2015 онд анх худалдаанд гаргажээ. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эрч хүчийг тодотгосон энэхүү сүрчиг мандарин, усан мэлрэг цэцгээр эхэлж, зүрхэндээ ванилийн үнэрээр зонхилж, эцэст нь зандан модны дулаан үнэр үлдээнэ. Харин Olympéa үнэртний цувралын шинэ хувилбар болох Olympéa Intense cүрчиг 2016 онд гарсан ба уг цувралд цэцэгсийн үнэрийг илүү тод болгож өгснөөрөө онцлогтой.
Jimmy Choo - Blossom
Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж буй мэт тайван, жаргалтай мэдрэмж төрүүлэх Jimmy Choo брэндийн Blossom сүрчгийг орчин үеийн шилдэг үнэртний мастеруудын нэг болох Луиз Турнер бүтээжээ. Толгой хэсэгт орших цитрус, бөөрөлзгөнө жимсний чихэрлэг нотууд сарнай жимсний анхилам үнэрээр үргэлжилж, цагаан заар болон зандан модны үнэрээр өндөрлөнө.
Salvatore Ferragamo - Signorina
Salvatore Ferragamo загварын ордон Signorina үнэртний цувралаараа дамжуулан бүсгүй хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлдэг билээ. Signorina Misteriosa цуврал нь эмэгтэйчүүдийн нууцлаг зан чанар, харин Signorina Eleganze үнэртэн нь дур булаам, дэгжин байдлыг илтгэдэг бол Signorina in Fiore үнэртэн нь романтик, сэтгэл татам байдлыг тодотгодог. Харин цувралын анхны хувилбар болох 2011 онд гарч байсан Signorina сүрчиг нь улаалзгана жимс, мэлрэг, сарнай, цээнэ зэрэг анхилуун үнэрт жимс, цэцэгсийн үнэрийг өөртөө нэгтгэсэн тул урин хаврын улиралд тохиромжтой үнэртнүүдийн нэгээр нэрлэгддэг.
Bishrelt Beauty Дэлгүүр
- Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
- Шангрила Моллын 1 давхар
- Улсын их дэлгүүрийн 1 давхар
- Централ Тауэрийн 2 давхар
- Оргил Шилтгээний 1 давхар
- Наадам Центр 1 давхар
- Дархан их дэлгүүрийн 1 давхар
- E-Mart худалдааны төвийн 2 давхар
- Хороолол дахь E-Mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
- Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
- Хүннү Молл-ийн 1 давхар
- 3-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхар
- 1-р хороолол Өнөр Хорооллын Номин Hypermarket-ийн 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.