
Бьюти-шоппинг: Неон нүүр будалт
Неон өнгийн шилдэг бүтээгдэхүүнүүд
Неон өнгийн тренд өвлөөс зун руу шилжиж, их хотын гудамжаар хүчиллэг ногоон дугуйчны шоорт, тод улбар шар бомбер, электро ягаан даашинз өмссөн загварлаг залуус алхаж байна. Харин нүүр будалтын хувьд неон өнгө нь тренди шийдэл мөн үү? Мэдээж хэрэг мөн. Найз нөхдийн цуглаан, үдэшлэг зэрэгт явахдаа неон өнгийн будгаар туршилт хийгээд үзээрэй. Харанхуйд таны нүүр будалт шууд утгаараа гэрэлтэж, хүн бүрийн сонирхлыг татна.
Үүнтэй холбогдуулан бид зоригтой уншигчиддаа зориулан неон өнгийн 15 бүтээгдэхүүн цуглуулсан байгаа. Нүдний тень, уруулын будаг, уруул хүрээлэгч, праймер, хумсны будаг, сормуусны будаг, наадаг контур гээд нүүр будалтад шаардлагатай бүх л бүтээгдэхүүн энд бий. Гэхдээ бүгдийг нь нэгэн зэрэг түрхсэний хэрэггүй гэдгийг санаарай. Нүүрнийхээ зөвхөн аль нэг хэсгийг неон өнгөөр будах нь хамгийн загварлаг шийдэл байх болно.