Эрүүл сайхан үстэй байх 9 алхам
Нууц задарлаа
Сайхан үстэй байхад хэрэгтэй мэдээллийг цуглуулсан энэхүү багц зөвлөгөөний гол нээлтээр хамгийн энгийн өдөр тутмын арчилгаа тодорлоо. Тиймээс та одооноос эхлэн сайхан үстэй болохын тулд хэдэн зуун мянган тѳгрѳг тѳлѳн салонд суух хэрэггүй боллоо. Энэ зөвлөгөөг хамгийн сайхан үстэй, хамгийн үнэтэй шампуний рекламны гол дүрээр сонгогддог бүсгүйчүүдийн туршлагаас цуглуулсан юм шүү.
1. Тэрний үс байнга цэвэрхэн байдаг
"Үсээ аль болох олон хоногийн зайтай угааж бай" гэх зѳвлѳгөө их хотод амьдардаг хүмүүст хамгийн тохиромжгүй зѳвлѳгѳѳ юм. Бидний мэдэх сайхан үстэй эмэгтэйчүүд үсээ ѳдѳр бүр угаадаг байна. Та хэдий чинээ том хотод амьдрана, тэр хэрээр үс амархан бохирддог тул угаахгүй удаан явах нь таны үсний гоёмсог байдлыг алдагдуулдаг байна. Харин та хѳдѳѳ, цэвэр байгальд байгаа тохиолдолд таны үс тийм ч амархан тослогтож, бохирдохгүй тул ѳдѳр бүр угаах шаардлагагүй.
2. Тэр үсээ тогтмол тайруулж, сэргээдэг
Эрүүл үстэй байхын бас нэг нууц нь сар бүр багахан тайралт хийж сэргээж байх. Та үсээ ургуулахыг хүсэж байвал хэдэн сараар тайруулахгүй явахын оронд сардаа нэг удаа багахан тайрч, сэргээж ѳгѳх хэрэгтэй.
3. Тэр торгон дэрэн дээр унтдаг
Унтаж байхдаа ч үсээ хайрлахыг хүсвэл 100 хувийн торгон дэр сонгох хэрэгтэй гэх зөвлөгөөг ихэнхи сайхан үстэй "It girl" -ууд хэрэгжүүлдэг байна. Торгон дэрэн дээр унтах нь таны үсний хэлбэрийг удаан барьж, гэмтээдэггүй бѳгѳѳд хамгийн гол нь соронздуулдаггүй. Мѳн торго таныг унтаж байхад сэрүүн, таатай мэдрэмж төрүүлэх бөгөөд арьсны үрчлээнээс хамгаалдаг гэдэгт олон хүмүүс итгэдэг.
4. Тэр үсээ чийгшүүлж, тэжээл ѳгөхѳѳ мартдаггүй
Долоо хоногтоо ядаж нэг удаа үсний тэжээлийн массаж хийлгэх хэрэгтэй. Та завгүй, орчин үеийн ажил хэрэгч эмэгтэйчүүдийн нэг бол амралтын ѳдрүүдэд усанд орохдоо үсэндээ тэжээлийн тос түрхэн, 3-5 мин болгоод зайлахад л хангалттай чийгшил таны үсэнд ѳгч, зѳѳлѳн намирсан болгоно.
5. Тэр үсний индүү, хайч, сэнснээс хол байдаг
Та үсээ эрүүл, сайхан харагдуулахыг хүсч байвал ѳдѳр бүр үс хэлбэрт оруулдаг халуун зүйлсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Та баяр ёслолын үед л сэнс, үсний хайч зэргийг хэрэглэж, харин бусад үед тэднийг мартах нь таны үс гэмтэхгүй, сайхан байхад туслана.
6. Тэр хэт халуун, хүйтнээс үсээ хамгаалдаг
Хурц халуун нартай үед та арьсаа хамгаалдаг шигээ үсээ ч мѳн тордож, малгай ѳмсѳхѳѳ битгий мартаарай. Зуны улиралд том бүрх малгай ѳмсѳх нь таны арьс, үсийг хамгаалахаас гадна таныг "chic" төрхтэй харагдуулна. Мѳн хүйтний улиралд үсээ хатаалгүй гарах нь үсээ хугалж, гэмтээх маш том шалтгаан болно.
7. Тэр сонголтондоо үнэнч байдаг
Ихэнхи сайхан үстэй эмэгтэйчүүд ѳѳрийн дуртай шампунь, ангижруулагчтай байдаг бѳгѳѳд түүнийгээ хэдэн жил хэрэглэдэг. Хэрвээ та ѳѳрт тохирсон шампунь, ангижруулагчаа олсон бол түүнийгээ л хэрэглэх нь зүйтэй хэмээн судлаачид зѳвлѳдѳг байна.
8. Тэр хүйтэвтэр усаар үсээ угаадаг
Та хэт халуун усаар үсээ байнга угаадаг бол яг одооноос зогсоох хэрэгтэй. Үсээ бүлээн усаар угааж, харин шүршүүрээс гарахдаа хүйтэвтэр усаар дахин зайлах нь таны үсийг гялалзуулж, илүү бат бѳх болгоно.
9. Тэр үсээ хэрхэн зѳв угаахыг мэддэг
Мѳн та багахан хэмжээний шампунийг үс хамгийн их тослогтдог хуйхандаа түрхэн, сайтар угааж байгаарай. Харин ангижруулагчийг үс хамгийн их хуурайшч, салаалдаг үсний дунд хэсгээс үзүүр хүртэл маш бага хэмжээгээр (эрхий хурууны хумсны хэмжээтэй) түрхэж угаах хэрэгтэй байдгийг хэрэгжүүлээрэй.