Бюрогийн сонголт: Эрэгтэй, эмэгтэй хүн бүрт таалагдах өвлийн 10 үнэртэн
Хүн бүрийн сэтгэлийг булаах универсал сүрчигнүүд
Чихэр шиг нялуун, цэцэгс шиг анхилуун зуны хөнгөн үнэртнүүд өвлийн хүйтэн цаг агаартай, тэр дундаа бидний өмсөх зузаан ноосон хувцаснуудтай төдийлөн төгс нийцдэггүй гэдэгтэй та санал нийлэх байх. Хүйтний улиралд зориулагдсан сүрчигнүүд ихэвчлэн илүү нарийн бүтэцтэй, гүн үнэртэй, хүдрийн заарын аястай байдаг нь бидний сэтгэлийг сэргээж, уйтгарыг үргээх чухал үүрэгтэй байдаг билээ. Тиймээс баярын өдрүүд ойртож байгаа энэ үед өөртөө болон ойр дотны хүндээ бэлэг болгох үүднээс шинэ үнэртэн туршиж үзэхийг бид санал болгож байна. Энэ удаагийн жагсаалтад эрчүүд ба эмэгтэйчүүдийн аль алиных нь сэтгэлийг булаах чадвартай, универсал сүрчигнүүд орсон байгаа.
Эмэгтэйчүүдэд
Burberry - My Burberry Black
Burberry ордны домогт тренч цувнаас сэдэвлэн бүтээгдсэн My Burberry цувралын My Burberry Black сүрчиг нь мэлрэг цэцэг ба тоорын нектарыг пачули ургамлын гүн, газрын үнэртэй хослуулснаараа соронзон мэт татах, сэтгэл сэргэм мэдрэмж төрүүлнэ. Савлагааны хар өнгийн эрвээхий зангилаа сүрчигт баярын уур амьсгал нэмдэг тул бэлэг болгон сонгоход тун тохиромжтой.
Coach - Coach the Fragrance
Coach-ийн санал болгох Eau de Parfum сүрчиг таны хамгийн дуртай үнэртэн болно. Анхаарал татам тод үнэртэй бөөрөлзгөнөөр эхэлж, Турк сарнайн зөөлөн үнэр лүү шилжиж, мэдрэмтгий заарын нотоор өндөрлөх Eau de Parfum-ыг түрхсэн даруйд баяр баясгалан мэдрэгдэж, эрч хүч нэмэгдэх болно.
Van Cleef & Arpels - Feerie
Кутюр сүрчиг хэмээн нэрлэгдэж байсан энэ үнэртэн нь анх 2008 онд танилцуулагдсан хэдий ч одоо хүртэл бүсгүйчүүдийг өөртөө дурлуулж байна. Энэ сүрчгийг та яг л савлагдсан өвлийн үлгэр мэт төсөөлж болно. Нил цэцэг ба ургамлын зүрхэн нотууд үхрийн нүд ба модны аясаар дагалдаж, ододтой тэнгэр, үлгэрийн адал явдал ба гайхамшигт мөрөөдлийг танд мэдрүүлнэ.
Versace - Crystal Noir
Донателла Версачегийн хэлснээр Crystal Noir бол маш мэдрэмтгий бөгөөд зөөлөн аястай их ховор найрлага аж. Сүрчгийн зүрхэнд мэлрэг цэцгийн эмэгтэйлэг нот зонхилж, суурь үнэрт нь хув ба заарын нууцлаг аяс шингэсэн байгаа.
Salvatore Ferragamo - Signorina Eleganza
Salvatore Ferragamo ордон үргэлж эмэгтэйлэг, дэгжин байдлыг эрхэмлэсээр ирсэн. Ийм ч учраас брэнд эмэгтэй хүний дур булаам, тансаг, сонгодог байдлыг илэрхийлсэн Signorina Eleganza сүрчгийг танилцуулсан юм. Бэрсүүт жүрж, лийрийн анхлан нотууд бүйлсийн нунтаг ба османтус цэцгийн зөөлөн үнэрээр үргэлжилж, пачули ургамал ба арьс ширний нууцлаг аясаар өндөрлөнө.
Lanvin - Eclat d`Arpege
Eclat d`Arpege сүрчгийн найрлага цэцэгсийн зөөлөн үнэр дээр суурилсан бөгөөд орчин үеийн эмэгтэйн уян зөөлөн атлаа нууцлаг зан чанарыг тодотгосон байдаг. Сүрчгийн анхлан нотууд сараана цэцэг ба Сицилийн нимбэгийн сэрүүн үнэрээр эхэлж, зүрхэндээ "wisteria" цэцгээр зонхилж, эцэст нь заар ба хувны дулаан үнэр үлдээнэ. Зуны дулаан өдрүүдийг эргэн дурсаж, хаа явсан газраа яг одоо дутагдаж буй цэцэгс, ургамлын үнэрийг анхилуулах боломжийг Eclat d`Arpege олгох юм.
Versace - Bright Crystal
Донателла Версачегийн хамгийн дуртай цэцэгсийн үнэрийг өөртөө нэгтгэдэг Bright Crystal сүрчиг нь брэндийн хамгийн алдартай үнэрүүдийн нэг юм. Үргэлж бусдын анхаарлыг татаж чаддаг, эмэгтэйлэг, дэгжин бүсгүйг илэрхийлэх энэ сүрчиг нь анар жимсний сэрүүн үнэрээр эхэлж, цээнэ, замбага ба бадамлянхуа цэцгүүдийн нарийн бүтэцтэй, баялаг үнэрийг араасаа дагуулна.
Эрчүүдэд
Jimmy Choo - Jimmy Choo Man
Тансаг зэрэглэлийн алдарт Jimmy Choo брэндийн эрчүүдэд зориулсан анхны үнэртнүүдийн нэг болох Jimmy Choo Man Eau De Toilette үнэртэй ус нь өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн стильтэй атлаа сэтгэлийнхээ гүнд сахилгагүй мөн чанартай эрчүүдийг төлөөлнө. Хув, заар ба модны дулаан гүн үнэр давамгайлах энэ сүрчигт мөн лаванда цэцэг, амтат гуа, хан боргоцойн навчны зөөлөн аяс хослон орсон тул тийм ч хурц үнэртэлгүй, хүн бүрийн сэтгэлд нийцнэ.
Montblanc - Legend
Сүрчиг бүтээгч Оливье Пеше энэхүү сүрчигт хүч чадал ба уян зөөлөн байдал, ёс заншил ба орчин үе гэх эсрэг тэсрэг туйлуудыг нэгтгэхээр зорьж, үр дүнд нь өөртөө итгэлтэй, зоригтой бөгөөд хамгийн гол нь байгалиасаа сэтгэл булаах чадвартай эр хүнийг дүрсэлжээ. Лаванда цэцэг ба цитрусын анхлан нотууд цагаан хуш ба мэлрэг цэцгийн зүрхэн нотуудаар солигдож, эцэст нь тонка шош ба зандан модны бага зэрэг дорнын аястай дулаан мэдрэмж төрүүлнэ.
Burberry - Burberry Brit Rhythm
Burberry Brit Rhythm сүрчиг нь эмэгтэйчүүдэд ба эрчүүдэд зориулсан хоёр төрлөөр гардаг. Эрчүүдэд зориулсан хувилбарт арьс ширний сэтгэл сэргээм үнэр давамгайлж, базилик ургамал ба самрын модны нотууд дагалдана. Харин эмэгтэйчүүдийн сүрчигний зүрхэнд лаванда цэцэг зонхилж, заар ба ягаан чинжүүний аяс зөөлөн мэдрэгдэнэ. Burberry Brit Rhythm цуврал нь ерөнхийдөө бидний амьд дуу хөгжмөөс авдаг тэрхүү сэтгэлийн хөдөлгөөнийг өөртөө шингээхийг зорьсон байгаа.
Дээр дурдсан бүх үнэртнүүд "Бишрэлт Бьюти"-гийн бүх салбаруудаар борлуулагдаж байгаа.
Bishrelt Beauty
Утас: 70128977
- Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр" 1 давхар
- Central tower 2 давхар
- Улсын их дэлгүүрийн 1 давхар
- Emart их дэлгүүрийн 2 давхар
- Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт Бьюти Галерей
- Оргил Шилтгээний 1 давхар
- Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
- Хороолол дахь E mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
- Дархан их дэлгүүрийн 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.