Хайх

Шинэ бүтээгдэхүүн: M.A.C-ийн хүчиллэг калейдоскоп, детокс арьс арчилгаа болон Бразилын шөнийн үнэр

Шинэ бүтээгдэхүүн: M.A.C-ийн хүчиллэг калейдоскоп, детокс арьс арчилгаа болон Бразилын шөнийн үнэр

M.A.C, Cacharel, Kenzo болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Манай энэ удаагийн жагсаалтад зуны улиралд зориулагдсан тод өнгийн косметикийн цуглуулга, жимсний үнэртэй сүрчиг болон арьс сэргээх хос бүтээгдэхүүн багтлаа

M.A.C ба дизайнер Chris Chang нарын хамтарсан олон өнгийн калейдоскоп цуглуулга

M.A.C брэндийн Хятад улсаас гаралтай орчин үеийн дизайнер Chris Chang-тай хамтран бүтээсэн сюрреалист маягийн тод өнгөтэй цуглуулга зуны улирлын төгс сонголт болно. Цуглуулгын ерөнхий дизайныг хариуцсан дизайнер бүсгүй эртний Хятадын Кунку дууриас санаа авч, бүтээгдэхүүнүүдийг хүчиллэг өнгөтэй хээ, угалзаар чимжээ. Цуглуулгад багтсан нил ягаан өнгийн Plum Princess матт уруулын будаг болон шүрэн шаргал өнгөтэй Electric Mandarin нүдний тень нь бидний анхаарлыг илүүтэйгээр татлаа.

Цуглуулга 2016 оны зургаадугаар сард худалдаанд гарна.

Шинэ бүтээгдэхүүн: M.A.C-ийн хүчиллэг калейдоскоп, детокс арьс арчилгаа болон Бразилын шөнийн үнэр (фото 1)

Бразилын шөнийг мэдрүүлэх үнэртэн CACHAREL

CACHAREL брэндийн гаргадаг алдарт AMOR AMOR L'EAU сүрчгийн шинэхэн хувилбар биднийг мянга, мянган оддоор бүрхэгдсэн тунгалаг тэнгэр болон адал явдлаар дүүрэн ширэнгэн ойтой Бразилын шидэт шөнө рүү аваачлаа. Сүрчгийн найрлагад орсон кока-кола ба бэрсүүт жүрж нь маш сэргэг, содон үнэр бий болгосон байна. Та энэ сүрчгийг хэрэглэх үедээ яг л ургамлын гаралтай, бага зэргийн чихэрлэг коктейль арьсандаа түрхэж буй мэт сэтгэгдэлтэй үлдэнэ. Энэ нь зуны улиралд тун тохиромжтой, өдөр тутмын үнэр юм.

Шинэ бүтээгдэхүүн: M.A.C-ийн хүчиллэг калейдоскоп, детокс арьс арчилгаа болон Бразилын шөнийн үнэр (фото 2)

Детокс үйлчилгээтэй арьс арчилгааны хос ус Kenzoki

Цэвэрлэгч болон гуужуулагч уснаас бүрдсэн, детокс үйлчилгээтэй энэхүү хос нь орчин үеийн бүсгүй бүрийн шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй бүтээгдэхүүн юм.
Цэвэрлэгч усны найрлага дахь имбирь цэцгийн ханд нь арьсан дээрх хог, бохирдлыг цэвэрлэж, нөхөн сэргээх нөлөө үзүүлнэ. Энэ бүтээгдэхүүн нь танд сэргэг, шинэхэн мэдрэмж төрүүлж, ямар ч бүрхэг өдрийг өөдрөг аястайгаар даван туулахад туслах болно. Харин гуужуулагч ус нь арьсны гадаргууг тэгшилж, нярай хүүхдийнх шиг зөөлөн болгоно. Хамгийн сонирхолтой нь Kenzoki-гийн уг гуужуулагч нь дотроо ямар нэгэн жижиг хэсгүүд агуулдаггүй ч гэлээ арьсан дээрх үхсэн эс ба бохирдлыг ямар ч асуудалгүйгээр авдаг гэнэ. Өөрөөр хэлбэл арьсны эпидермесийг хатуу жижиг хэсгүүдээр гэмтээлгүйгээр, арьсаа гуужуулах давуу талтай гэсэн үг юм.

Шинэ бүтээгдэхүүн: M.A.C-ийн хүчиллэг калейдоскоп, детокс арьс арчилгаа болон Бразилын шөнийн үнэр (фото 3)

Зуны жимснүүд Cherry in the air, ESCADA

ESCADA-гийн шинэ Cherry in the air үнэртэн зуны дулаахан, хэнэггүй өдрүүдийг санагдуулах болно. Таны баяр баясгалантай зан чанар болон дахин давтагдашгүй стилийг улам тодруулж өгөх энэ үнэртэн нь дотроо интоор, бөөрөлзгөнө, мандарин, цитрус гэх зэрэг жимснүүдийг хослуулж байгаа юм. Түүнээс гадна бүтээгдэхүүний найрлагад мөн цагаан цахирмаа болон ванилины орц багтсан байна. Үнэртний савлагааны дизайныг олонд танигдсан зураач Марго Мэйс гаргажээ.

Шинэ бүтээгдэхүүн: M.A.C-ийн хүчиллэг калейдоскоп, детокс арьс арчилгаа болон Бразилын шөнийн үнэр (фото 4)

цааш үзэх