Шинэ жилийн бэлгийн санаа: Nature Republic брэндийн байгалийн орцтой бүтээгдэхүүнүүд
Хайртай хүмүүстээ хамгийн сайныг
Шинэ жилийн баяр ойртох тусам бид гэр бүл, найз нөхдөдөө зориулж хаанаас, ямар бэлэг авч өгөх тухай бодон багагүй цаг зав, хичээл зүтгэл гаргадаг билээ. Тэгвэл энэ жил хайртай хэн бүхэндээ бэлэг сонгохдоо Солонгосын гоо сайхны тэргүүлэгч брэндүүдийн нэг Nature Republic-ийн цэвэр байгалийн орцтой бүтээгдэхүүнүүдийг анхааралдаа авахыг зөвлөж байна. Тус брэндийн хамгийн гол онцлог нь боломжийн үнэтэй атлаа өндөр чанарын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодогт оршдог юм.
Nature Republic брэнд нь нүүр будалт, арьс, үс болон бие арчилгааны цогц бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн тулд зуун наст, арган жимс, баобаб үрэл, эмгэн хумст, календула цэцэг, шиа самрын тос зэрэг байгалийн хамгийн шилдэг орцуудыг ашигладаг байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш эрэлттэй байж, мянга мянган хэрэглэгчдийн сэтгэлд нийцсээр ирсэн билээ. Тухайлбал, Монгол бүсгүйчүүдийн тогтмол хэрэглээ болсон Nature Republic-ийн зуун настын орцтой гел нь л гэхэд дэлхий даяар дөрвөн секунд тутам нэг ширхэг худалдаалагддаг гэнэ. Өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж гарал үүсэл нь тодорхой, албан ёсны дэлгүүрээс чанартай бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэх нь хамгаас чухал болохыг брэндийн төлөөлөгчид онцолсон юм. Хайртай хүмүүстээ хамгийн сайныг зориулахын тулд Nature Republic брэндийг зориорой.
Байгалийн бэлгийг дараах салбар дэлгүүрүүдээс:
Салбар 1: Гурван Гал Худалдааны Төв 1 давхарт
Салбар 2: 3,4 хороолол ЭВ плаза 1 давхарт
Салбар 3: Баруун 4 зам Макс Молл-н 1 давхарт
Салбар 4: Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт
Салбар 5: Шангри-Ла Молл 2 давхарт
Салбар 6: Е-март Хан-Уул салбар 2 давхарт
Салбар 7: Е-март Чингис салбар 2 давхарт
Салбар 8: Е-март Хороолол салбар 1 давхарт
Салбар 9: Centrall Mall салбар 1 давхарт
Онлайн дэлгүүр: www.naturerepublic.mn
Холбогдох утас: 70110404