Хайх

Тайзнаас далайн эрэг уруу: Үс засалтын хувилбарууд

Тайзнаас далайн эрэг уруу: Үс засалтын хувилбарууд

Valentino, Balmain, Moschino болон бусад

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Стилистүүд бидэнд далайн эргийн мэт үстэй болоход нойтон үсний эффект бүтээх үс хэлбэржүүлэгч, далайн сэдэвтэй хавчаарууд, цэцэг ба хүзүүний алчуурууд санал болгож байна.

Далайн эрэг уруу явахдаа нүүр будалтнаас илүүтэйгээр үс засалтандаа анхаарах хэрэгтэй. Үс хэлбэржүүлэгч гол бүтээгдэхүүнээр гелийг сонгоорой. Учир нь хавар-зуны үзүүлбэрүүд дээр стилистууд загвар өмсөгчдийн үсэнд маш их гелийг үсний бүх уртаар нь тарааж нойтон үсний эффект бүтээх нь элбэг байлаа.

Хэрвээ ихэнх цагаа усан дотор өнгөрөөх дуртай хүн байвал, Missoni болон Vivienne Westwood-ийн шоуг сайтар судлаарай. Стилистууд үсийг тод хүзүүний алчуур эсвэл бүр нүүр гарын алчуур доор нуусан байсан. Мөн Jean Paul Gaultier-ийн үсээ овоолон боож цэцэгсээр чимэглэсэн байсан загвар өмсөгчдийн үс засалтаас үлгэр жишээ аваарай.

Богино юм уу, дундаж үстэй бүсгүйчүүдэд дун ба далайн одтой хавчаар, үсний даруулга, боолт болгон ашиглах хүзүүний алчуур зэрэг зүйлс хэрэг болно.

 

цааш үзэх