Хайх

Шинэ мянганыхан энд байна уу? Shiseido зөвхөн танд зориулсан арьс арчилгааны цуврал танилцууллаа

Шинэ мянганыхан энд байна уу? Shiseido зөвхөн танд зориулсан арьс арчилгааны цуврал танилцууллаа

Text: Ө.Тодгэрэл


Shiseido брэндийн шинэ арьс арчилгааны цуврал нь байгалийн гаралтай ургамлын найрлага дээр суурилж, арьсны гоо үзэсгэлэнг дотроос нь идэвхжүүлнэ

2017 оныг тодорхойлох хамгийн загварлаг үг юу болохыг та мэдэх үү? Мэдээж хэрэг "шинэ мянганыхан" юм. Хэтэрхий их авокадо жимс иддэг, бардам зантай, мөрөөдөмтгий эдгээр залуус хүн бүрийн анхаарлын төвд өртөж, салбар бүрт өөрсдийн гэсэн байр суурийг эзэлж байна. Бусдаас өөр хүсэл эрмэлзэл, алсын хараатай энэ үеийнхэнд зориулж дэлхийн томоохон загварын орднууд тусгай цуглуулга гаргаж, тэр ч бүү хэл Японы шилдэг гоо сайхны брэндүүдийн нэг болох Shiseido арьс арчилгааны онцгой цуврал санал болгож байна.

Өсвөр насны сүүл үеэс эхлэн 20 насны босгыг даваад буй залуу хэрэглэгчдийг чиглэсэн Waso цуврал нь зах зээлийн тодорхой хүрээг хамарснаараа онцлог болж байна. Тодруулбал тослог арьс болон батганы асуудлыг ардаа үлдээсэн ч, хөгшрөлтийн эсрэг хүнд найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд хараахан бэлэн биш байгаа хүмүүст энэ цуврал нь төгс тохирно. Мөн орчин үеийн их хотын нөхцөлд стресс, агаарын бохирдол гэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөнд арьсаа байгалийн жамаас нь эрт ядрааж, цочирдуулж, нүхжилттэй болгож байгаа шинэ мянганыхан уг цувралын ачаар дотоод гоо үзэсгэлэнгээ сэргээх боломжтой юм.

Тэгэхээр Shiseido-гийн бүтээсэн уг цуврал шинэ мянганыханд үнэхээр тохирох эсэхийг доороос харцгаая.

 

Шинэ мянганыхан энд байна уу? Shiseido зөвхөн танд зориулсан арьс арчилгааны цуврал танилцууллаа (фото 1)

Үр дүнтэй атлаа маш энгийн орц агуулдаг

Арьсаа хүнд найрлагаар ачааллахгүйн зэрэгцээ шаардлагатай шим тэжээлийг нь өгөн, дотроосоо гэрэлтсэн сайхан болгонo гэдэг залуу үеийнхний үндсэн зорилт байх учиртай юм. Японы "washoku" философийг баримтлан ургамлын шим тэжээлийн ачаар арьсанд энгийн атлаа үр дүнтэй нөлөө үзүүлдэг Waso цувралын найрлагад бидний эргэн тойронд байдаг маш энгийн зүйлс ордог. Арьсанд чийг өгөх луувангийн ханд, тослогжилтыг тэнцвэржүүлэх локва жимсний навч болон арьс гөлгөр, зөөлөн болгох буурцгийн шош гэх орцууд шинэ бүтээгдэхүүнийн үндсэн суурь болж өгчээ. Мөн "Quick Gentle Cleanser" нэртэй нүүр цэвэрлэгч нь арьсыг цэвэрлэж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх зөгийн бал агуулагддаг байна.

Маш хөнгөн бүтэцтэй

Байгалийн гоо үзэсгэлэнгээ аль болох тодотгох хүсэлтэй залуу хэрэглэгчдэд хүнд ба тослог бүтэцтэй бүтээгдэхүүнүүд үргэлж төвөгтэй санагддаг. Харин Waso цувралын Fresh Jelly Lotion гэх нүүрээ цэвэрлэснийхээ дараа хэрэглэх заалттай лосьон нь наалдамхай мэдрэмж төрүүлэлгүйгээр арьсыг сэргээж, уян зөөлөн болгодог. Мөн цувралын чийгшүүлэгч тоснууд нь маш хөнгөн бүтэцтэй байж, хэрэглэсний дараа матт эффект үлдээдэг. Бас нэгэн онцлох бүтээгдэхүүн болох Soft + Cushy Polisher нэртэй арьс гуужуулагч нь арьсыг хамгийн зөөлөн байдлаар цэвэрлэж, гөлгөр болгодог давуу талтай юм.

Шинэ мянганыхан энд байна уу? Shiseido зөвхөн танд зориулсан арьс арчилгааны цуврал танилцууллаа (фото 2)

Орчин үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн

Технологийн эрин үед өсөж хүмүүжсэн шинэ мянганыхан технологитой холбоотой бүхий л зүйлсэд дуртай байдаг шүү дээ. Тиймээс тэдэнд зориулсан арьс арчилгааны цуврал ч бас хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан байх нь нэн чухал юм. Waso цувралд Color-Smart Day Moisturizer гэх арьсыг чийгшүүлж, нарны хорт туяанаас хамгаалахын зэрэгцээ хэрэглэгчийнхээ арьсны өнгөнд тааруулан уусдаг нэгэн ухаалаг бүтээгдэхүүн бий. Хамелеон мэт ямар ч арьсны өнгөнд уусаж, ижил туяатай болдог энэхүү тос нь SPF 30 индекстэй учир арьсыг нарны хорт туяанаас хангалттай хамгаалах болно.

Instagram сүлжээнд нийтэлж болохуйц цэмцгэр дизайнтай

Шинэ мянганыхны хувьд аливаа бүтээгдэхүүн үр дүнтэй байхын зэрэгцээ харахад тааламжтай, үзэмжтэй байх нь том давуу тал болдог. Энэ хэрэгцээг ойлгосон Shiseido-гийн мэргэжилтнүүд пастел өнгийн сонголттой цэмцгэр дизайн бүтээсэн нь бодитоор ч тэр, зурган дээр ч тэр гоёмсог харагдана. Цэнхэр, ногоон, улбар шар өнгийн бүүдгэр туяатай Waso-гийн бүтээгдэхүүнүүд таны гоо сайхны тавиурыг чимж, хаа ч явсан өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Боломжийн үнэтэй

Waso цувралын нүүр цэвэрлэгч 65,000 төгрөгөөр үнэлэгдэж, чийгшүүлэгч тоснууд нь 89,000 төгрөгийн үнэтэй байдаг. Дээд зэрэглэлийн чанартай атлаа боломжийн үнэтэй арьс арчилгааны иж бүрдэл сонирхож буй хүмүүс нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгч лосьон, өдөр ба шөнийн тосноос бүрдэх анхан шатны багцыг ойролцоогоор 300,000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм.

  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08
  • /
  • 08

Shiseido Mongolia
Утас: 11-322041, Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central Tower 2-р давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх